Тэд хүсвэл АВЛИГА-ыг аргамжина
2014-09-25

АТГ-ыг “АВИЛГА”-тай халз тэмцэлдүүлээд бид цөөнгүй жилийг үджээ. Нийгэмд авилга гаарч жижиг шатанд байсан набор хоолны найраанууд зэрэг ахиж нарийн зохион байгуулалттай том тоотой мөнгөөр яригдах болж төрөөс төрсөн тэрбумтнуудын тоо ил болоод ирэхэд жирийн иргэдийн бухимдал нь цөхрөл болж төр засгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур болж ирсэн. Үүнийг тун сайн мэдэрсэн Н.Энхбаяр АТГ-ыг байгуулсан байдаг. Энэ газрыг байгуулах улс төрийн шалтгаан нөхцөл байсан л байх. Гэхдээ дотоод талдаа нийгмийн захиалга бол бодитой мэдрэгдээд эхэлчихсэн байсан. Богино хугацаанд асар их хөрөнгөжсөн хүмүүс бараг бүгдээрээ эрх баригч намын угшилтай, төр засагт алба хаасан анкеттай байлаа. Тэд яаж ч мэлзээд гар нь цэвэр биш гэдгийг ард түмэн мэдэж байсан. Үүнийг таслан зогсоох шийдвэртэй бас бодитой ажил хийхийг олон нийт төрөөс шаардаж эхэлсэн. Энэ шаардлагыг үл ойшоовол эсрэг талаас хийсэн ганцхан цохилтоор дараагийн сонгуульд ойчоод өгөх байлаа. Тэрхүү ганцхан цохилтын хүч нь АВИЛГА, түүнийг гааруулсан эрх баригчидтай тооцоо бодьё гэсэн сөрөг хүчний уриагаар төгс болох байлаа. Үүнийг Н.Энхбаяр ерөнхийлөгч мэдэрсэн байж таарна. АТГ байгуулагдах гадаад талын нэг хүчин зүйл бас байсан нь Монгол Улс НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдээд цөөнгүй жил болсон үе. Энэ конвенцид нэгдсэн орны хувьд Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж авилгаас ангид төрийн үйлчилгээг бий болгож авилгалтай эрчимтэй тэмцэх зорилгоор АТГ-ыг байгуулах шаардлага бас байлаа. Энэ бол 2006 он.  Өнгөрсөн цаг хугацаанд энэ байгууллага сайн муу ажилласан тухай дүгнэлт өгөх нь энэ бичлэгийн зорилго биш. Дүгнэнэ гэчихвэл төдөн албан тушаалтныг хорьсон, цагдсан байна, айдастай байна гээд л туйлширч эхлэх юм.

1

2013 онд АТГ-ын мөрдөн байцаах газарт 17 хэргээр 24 төрийн албан хаагч хэрэгтнээр татагджээ. Үүнээс товч дурдвал ИНЕГ-аас тав, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын ерөнхий газраас гурав, Газрын тосны газрын албан хаагч шалгагдаж байж. Ер нь бол АТГ гэдэг байгуулллагын ажлыг хэр олон томчууд дээгүүр албан тушаалтныг шалгасан бэ гэдэг явцуу үзүүлэлтээр хэмжих гээд байдаг хандлага бий болсон. Энэ нь АТГ анхнаасаа жижиг жараахайг намнаад томыг тойроод байна гэсэн шүүмжлэл их гарч байсантай холбоотой байх. Олон нийтээс тавьж буй энэ хардалтыг залруулж байна гээд бүх томчуудаа аваачиж хийгээд байвал бас гажуудал болно. АТГ байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх он цагийн түүчээд алдаа оноотой байсан байх. Гэхдээ үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж байгаа бид энэ байгууллагаас хүлээж хүсээд байгаа зүйлээ нэг хармаар байгаа юм. Товчдоо бол АТГ байгуулагдаад авилга хумигдаж илт багасна гэж бодож байсан бэлэнчилсэн хүлээлтээ орхих хэрэгтэй юм. Энэ байгууллагын явуулсан мөрдлөг шалгалтаар цочоо авч төрийн ажил үйлчилгээнд салхи орж авилга зохих ёсоор буурсан байгаа. Иргэдийг соён гэгээрүүлэх, авилгын хор хөнөөлийг таниулах үйл ажиллагааг ч чамгүй л хөрөнгө мөнгө хаяж хийсэн байх. Тэглээ гээд анх хүмүүсийн төсөөлсөн шиг бодит сайжрал харагдахгүй байгаа. Ямар ч байсан томчууд цэрвэдэг АТГ гэж бий болсон. Энэ байгууллага өнөөгийн нийгэмд зайлшгүй оршин байх ёстой гэдэгт бүгд санал нэгдэнэ. Одоо АТГ-ыг сайн ажил гэж олон нийт шахахын цаана тууштай дэмжих улстөрчдийн шийдэл, хүсэл эрмэлзэл их хэрэгтэй байгааг бид харж байна. Хэдийгээр АТГ-ын даргыг нь Ерөнхийлөгч шууд томилох онцгой томилолт байгаа ч үйл ажиллагааг нь дэмжих улстөрчдийн дэмжлэг тун сул байгаа харагддаг.

1

Авилгын хүрээг хумих, шалтгаан нөхцлийг арилгах тал дээр хууль санаачлах батлуулах нь Их хурал дээр тун босго өндөртэй байгаа харагддаг. Шилэн дансны хууль гэхэд нэлээн хэд унаж байж нэг батлагдсан байдаг. Энэхүү шилэн дансны хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хууль зэрэг хэд хэдэн хуулийг авилгыг хязгаарлахад нэмэр тусаа өгнө гэж иргэний хөдөлгөөний болон олон нийтийн хяналтын сайн дурын байгууллагынхан хэлж байна. Өнгөрсөн хугацаанд батлан гаргасан нэр бүхий хуулиудыг авилгатай тэмцэхэд хувьсгал гэж нэрлэх хэмжээнд үнэлж сэтгэл нь хөдөлсөн хүмүүс ч байна. Үүгээр улстөрчид авилгын эсрэг болохоо нэг биш удаа харуулсан. Гэхдээ энэ нь хангалттай нэмэх үнэлгээ авах хэмжээнд хүрээгүй байна. Нэрэндээ “тэмцэх” гэж үгийг авсан учир АТГ-ыг авилгатай тэмцэх хэрэгтэй гэж бид шаардсаар байгаа. Гэхдээ АТГ бол нэгэнт хийгдсэн хэрэг дээр шалгаж тогтоох, мөн олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа л явуулж байна. Харин авилгын суурь шалтгааныг таслах, энэ хорт хавдраас нийгмээ салгаж авах эсэх нь дээрээ улстөрчдийн гарт байсаар байгаа юм. Тэд үл хүсвэл авилга устахгүй. АТГ ч нэг өдөр тарчихсан байж мэднэ. Тэд хүсвэл хууль эрх зүйн зохицуулалтаар авилгыг хашиж хазаарлах өргөн боломж бий.

1

“Том” авлигын  хэмжээг  шинжээчдийн   дүгнэснээр  төсөл,  хөтөлбөрт хамрагдахад  нийт үнийн  дүнгийн  6-15 хувийг, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалтад ялахад нийт дүнгийн 6-20 хувийг, өмч хувьчлах шийдвэр  гаргуулахад  үнийн  дүнгийн  20-оос  дээш  хувийг, татвараас чөлөөлүүлэхэд үнийн  дүнгийн 5-15 хувийг зарцуулж байна гэх зэрэг 40-өөс дээш хувийн саналаар тогтоогдсон судалгааг жагсаавал урт дараалал болох юм. Монгол Улс авилгын үзүүлэлтээрээ 193 орныг ардаа орхиж хоёрдугаарт бичигдэж байгаа маш муу үзүүлэлтэй хэвээр байгааг энд нэмж хэлэх ёстой байх.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
tgd ard tumen yamar bna tiim tur bna gdg...ard tumen diilenh ni genen hiisver solongos serialaa uzseer bolson boloogui hoshin shog uzehees hetrehgui medleg muutai ter sain ene sain gsn suljee buu udgan ruu hoshuursaar amarhan amidrah huseltei ungursun jil l gants ji*e delhii sunuluu ghd ihenh tal ni garaad yavj bgn.laa asaagaad lager deer bj bhaar sunuhgui uldene gj yaj bodoj chadaj bnaa.zaaa yahav byyr boliyo uldlee gj bodoyo hedii udaan tesehin sunutsun huitertsen gazar sunuhuu bolvol laatai laagui gert baishind sununu tegj aihtar haranhui huiten bolvol hen ch tesehgui tsahilgaan stantsuud ch huldunu.iim uhamsartai irged ih bga bhoor hen sain ineej hudalaa yarij chadsan ni garj ireed duraaraa durgij bgd buuna buuhdaa 100 naslahgui bj 1000 jil ideheer hurungu avaad garj bna.nuguu genen mass itgeseer yaduursaar.....
2014-09-26
kkkk:
nuguu kinon deer shatav ni avna yy gotov ni avna yy hamaagui gdg shig maxn,man,an bugd yalgaagui tuhain ued byluunaas hurtej chadaagui ni esvel chamalsan ni hudalaa show hiij shudrag yos ard tumen yaridag.nuguu talaar zarim neg ruu ni dairalt hiij shalgalaa horiloo gdg ene ni zugeer l uls turin zorilgotoi nuguuduul ni tegesgeed chimeegui boldog esvel gants 2 jiliin yal avsan bolool emneleg haviar bjiigaad garaad irne.nasaaraa turin alba hashchaad yamar mashin unaj yamar bairand amidarch ah duu amrag sadan ni yaj tansaglaj bgag hun buhen harj bga
2014-09-26
kkkk:
baruund undur bolovsrol ezemshsen medleg chadvartai uhamsar humuujil undurtei yos zuitei humuus olnoor garj irj bugdig shinechilehees naash hezee ch zasrahgui arga ni nariisch dald helbert orson ih baga il dald gedegeeree l yalgarna bugd aimshigiin ene bol gartsaagui unen.
2014-09-26
дангаа:
авлигыг устгая гэвэл эхлээд хаалттай бүсд байгаа мнөхдийг цэвэрлэе.тухайлбал: улсын аудит, мхг,санхүүгийн хяналт шалгалт,цагдаа ,прокурор зэрэг байгууллагаас эхлэх хэрэгтэй. яагаад тэд энэ хаалганы цаан эрх дураар дургиж байна. нэг байгууллага шалгалаа дарамтлаад элдэв үнэтэй бараа хог шахаж байна
2014-09-26
funny:
khurts darga ni haahaahaha.elbegee udirdagch ni hahaahah ineed hurrmeer bgaa biz dee.
2014-09-26