Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон Орос, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалт түүхэн ач холбогдолтой боллоо. Гурван улсын нөхөрлөл бүс нутгийн төдийгүй олон улсын анхаарлын төвд байсан гэж хэлэхэд хилсдүүлэг болохгүй. Ази тив рүү өнгийх гэсэн В.Путины мэрийлт Монголын нутаг дэвгэрээр дамжих стартегийн шинэ цонхыг нээлээ. Гурван улсын ойртолт олон улсын эдийн засагт төдийгүй геополитик, улс төрд хүчтэй түрэлтийг бий болох нь гэж барууны хэвлэлүүд онцолж байна. Энэ харилцаа олон талт хамтын ажиллагаа болж гүнзгийрвэл Монгол Улс дэлхийн тавцанд жин дарах хэмжээний бодлого явуулах боломжтой болох нь.
u
Олон жилийн туршид Оростой харилцах харилцаа зогсонги байсан нь Монголын хөгжлийн баталгаанд сөргөөр нөлөөлж байсан билээ. Оросын зах зээлд Хятад байгалийн саад бэрхшээл ихтэй баруун болон зүүн хойд зурвас газраар өрнөж тэр хэрээр ихээхэн хязгаарлагдмал хүрээтэй байлаа. Монголоор дамжин өнгөрөх дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжснээр хоёр том зах зээлээс ашиг хүртэх боломж бий болох юм. Гол нь бид дотроо төмөр замын гарцын талаар парламент дээрээ тохиролцоонд хүрч асуудлаа шийдэх шаардлагатай байгаа юм.
y
Гурван улсын уулзалт нэг удаагийнх бус гурван жил тутамд нэг удаа Улаанбаатарт хийж байх манай саналыг Орос, Хятадын төрийн тэргүүн нар нааштай хүлээж авахаа амлаж байгаа нь Ерөнхийлөгчийн маань уулзалтаас хүсэн хүлээж байсан үр дүн байлаа. Гурван улсын Гадаад хэргийн сайд нарын түвшинд жил бүр уулзаж байхаар болсон нь бас л түүхэн гэмээр өндөр ач холбогдолтой. Харилцаа ямартай ч идэвхжлээ. Өмнө нь бид Орос, Хятад хоёулантай нь ийм өндөр дээд түвшний харилцаатай байсангүй. Холбогч нь байгаад зогсохгүй идэвхтэй тоглогч байх нь хэтийн хөгжилд үнэлж баршгүй их нөлөөтэй.
y
Байгалийн хий дамжуулах баруун шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг ч хоёр тал судалж үзэхээ амаллаа. Хамтарсан ажлын хэсгийг ч байгуулах эхний тохиролцоонд хүрэв.
y
Монгол бол Орос Хятадын цаашдын харилцаа хамтын ажиллагаанд дорвитой нөлөө үзүүлж чадахуйц стратегийн маш чухал байрлалтай орон. Аль аль нь Монгол дахь нөлөөгөө бататгаж гэмээн дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлагыг бий болгоно. Барууны ертөнцтэй хоёр улс маш болгоомжтой харилцдаг төдийгүй заримдаа сөргөлдсөн байр суурийг баримталдаг нь Орос, Хятадын нийтлэг араншин. Оросын сүүлийн жилүүдэд явуулж байгаа бодлого АНУ-ын болон барууны ертөнцийн ганц туйлтай геополитикийн бодлогыг хэсэгчлэн хувааж олон туйлт болгохыг чармайж байгаа юм. Хятад ч мөн тийм санаа бодолтой ч хоёр алхаж нэг ухрах хашир бодлого баримталдаг. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд олон улсын тавцан дээр адилсаад зогсохгүй эдийн засгийн хувьд Монголоор дамжин өнгөрүүлэх гарцыг нээхийг чармайж байгаа нь лавтай.
y
Монгол бүс нутагтаа хамгийн тайван амгалан орон. Олон улсын тавцанд ч нэр нөлөө өндөртэйг тэд тооцож суугаа. Хоёр хөрштэй харилцаагаа гүнзгийрүүллээ гээд барууны ертөнц хялайж хараад байхгүйг ч бодолцсон байж таарна.
y
Бидэнд боломж олдлоо. Олон тулгуурт гадаад бодлогын нэгэн хүчирхэг язгуур гурван улсын цаашдын хамтын ажиллагаанаас шалтгаална. Хүссэн ч хүсээгүй ч энэ хоёр хөршөөр дамжин бид далайд гарцтай болно. Далайд гарцтай болно гэдэг Монголын экспортыг үсрэнгүй нэмэгдүүлнэ шүү дээ. Боломжийг хэрэлдэж маргалдаад байхааргүй парламентын түвшинд зөв шийдэх нь чухал. Оросууд төмөр замын хувьд өргөн царигаар Монголтой холбогдохыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Цонхоо нээхийн тулд тэдний саналыг хнүдэтгэх нь чухал. Хятад нарийн царигийг хүссэн. Тэр царигийг угтуулаад тавих ёстой. Цариг уг нь нэг их улстөржөөд бие биенээ эрлийз хурлийзаар нь дуудалцаад байх асуудал биш. Өмнөд солонгосчууд галт тэрэг явах зууртаа царигаа сольчих шинэ технологи бий болгосноо зарлаад байна шүү дээ. Хөрөнгө мөнгө зараад солонгосчуудын тэр технологийг нэвтрүүлчихвэл болно доо. Одоо эрхэм парламентчдын мэргэн ухаан шийдэх цаг болоод байна. Ерөнхийлөгч өөрөөс шалтгаалах бүхнээ хийлээ шүү дээ.
y
Н.Бадамжав