“Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд, нэр төрөө алдвал ихийг алдсанд, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц” гэдэг. Дэлхийн ихэнх улс орнууд ард иргэдээ өвдсөн хойно нь эмчлэхэд биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж байна. Монгол Улсад ч тэр эрүүл чийрэг иргэд юунаас ч илүү чухал, үнэтэй баялаг.
йы
Тийм ч учраас аливаа өвчнийг туссан хойно нь эмчлэх гэж бүхэл бүтэн систем ажиллах биш, харин өвчин тусахгүй байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэн тулгамдсан асуудал. Ганцхан жишээ дурьдахад, зүрх судасны өвчнийг эрт илрүүлж чадахгүй хүндэрсэн хойно нь эмчлүүлбэл жилд дунджаар 25 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн дэлхийн тоо баримт байдаг. Харамсалтай нь ийм их мөнгө зарцуулсан ч төгс эдгэрэх боломж тэр бүр байдаггүй.
ы
Харин зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдан өөрөө биеийн байдлаа хянаж байвал жилд долоон ам.доллар зарцуулаад хэчнээн жил ч тухайн өвчнийг хүндрэхээс сэргийлж болдог байна.
я
Мөн чихрийн шижин өвчин гэхэд маш их хүндрэлийг дагуулдаг. Үүнээс урьдчилан сэргийлээд зөв хооллоод амьдарлын зөв дадлыг эзэмшиж чадвал сахарын өвчин тусахгүй байх боломжтой. Хүмүүс бид тамхины хор хөнөөл, үр дагаврыг сайн мэддэг, бүгд л нэлээд хэдэн жишээг хэлж чадна. Тухайлбал, нэг ширхэг тамхинд 4000 гаруй хорт бодис байдаг, хүний нас нэг тамхи татахад долоон минутаар хорогддог гээд л..
й
Тамхи таван нас хорооно гэдгийг ч залхталаа сонссон. Нөгөө талаар тамхи татдаг хүмүүс амны эвгүй үнэр, амьсгалын замын өвчлөлөөс ангид байж чаддаггүй. Тамхи гэдэг хүний сэтгэхүйд нөлөөлөгч мансууруулах бодис. Хүнийг дасгаж, удаан хугацаанд ихээхэн хор учруулан донтуулагч. Тамхичин хүмүүс усанд чанагддаг мэлхийн үлгэр мэт чимээгүй, юуг ч анзааралгүй явсаар эцэст нь амьдрал аз жаргалаасаа мөч мөчөөр, хором хоромоор хороож орхидог. Тамхины хор хөнөөл, чимээгүй тахлаас ухааны хүч, сэтгэлийн тэвчээрээр гарч, үр хойчдоо эрүүл ирээдүй, саруул ухааныг өвлүүлэх учиртай.
йя
Мөн буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас болж илүүдэл жинтэй болдог. Тэгснээ хаанаас ирсэн тодорхойгүй гадаадын шошготой, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тураах эм тан ууж эрүүл мэндээ улам хохироосоор байгаа. Хөлс хүчээ шавхан фитнесс, усан спорт, аэробек гэж цагаа алдаж, ядарч байхаар ганцхан шингэн цай, бэлдмэл уугаад турах нь хамаагүй хялбар санагдах нь мэдээж. Гэхдээ баталгаагүй бэлдмэлийг хэрэглэснээр миний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг эхлээд бодох ёстой.
й
Дээр нь хоол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсан нь иргэдийн эрүүл мэндийг муутгаж байгаа бас нэг шалтгаан болж байна. Улаанбаатар хотын аль ч захад яваад очсон төмс хүнсний ногоо зарж байгаа 10 хүн тутмын дор хаяж долоо, найм нь хятад ногоо худалдаж байна. Сүү тараг, цөцгийн тос борлуулж байгаа 10 хүний найм нь импортын бүтээгдэхүүн, зарим тохиолдолд бүгдээрээ шахам гадаад орны шошготой сүү, цагаан идээгээр иргэдэд үйлчилж байгааг бид харж байна.
й
Мах, элэгний нухаш болон загас шувууны нөөшилсөн бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүсийн дийлэнх нь импортын бүтээгдэхүүн худалдаалж буй. Бид эх орондоо үйлдвэрлэх бололцоотой төмс, хүнсний ногоо, мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхээ болихгүй л байна. Импортын хүнсний бүтээгдэхүүн амт чанар, хийц загвар, савалгаа зэргээрээ хүний анхаарлыг татах чадвартай. гэвч хэзээ анх үйлдвэрээс гарсан. ямар шат дамжлагатайгаар дэлгүүрийн лангуун дээр өрөгдсөн гэдгийг тааж, тааварлах аргагүй.
й
Түүнчлэн хог хаягдлыг зөв зохистой хаяж, цэвэрлэгээг гүйцэт хийдгүйгээс эргээд түүгээрээ амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байгаа. Та бидний өдөр бүр өргөн хэрэглэдэг хуванцар сав, газрын хөрсөнд шингэхгүй зуун жил хог болдог. Ийнхүү бохирдсон хөрсөнд ургасан ургамал, ногоог мал амьтад иддэг. Хорт бодистой ургамал идсэн малын махыг та бид хүнсэндээ хэрэглэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хасуулна.
йя
Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч үл мэднэ. Манай улсад хуримтлагдаад байгаа химийн хортой хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгадаг технологитой үйлдвэр, саармагжуулаад булшилдаг газар байхгүй нь юутай харамсалтай.
s
"Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин жаргалтай" гэдэг дээ. Эрүүл байвал амьдрал илүү сайхан. Тиймээс монгол түмэн минь “Зовлонгийн шалтгаан чи өөрөө” гэдгийг санаж, зөв амьдарлын хэвшилтэй болохын төлөө дор бүрнээ хичээцгээе. Эрүүл монгол хүн эх орны баялаг юм шүү. Ихийг хийж бүтээж, энэ сайхан орондоо эзэн нь байцгаая л даа.
a
П.Наран
Уншиж байна |