Зээл авах шаардлагагүй хүнд зээл өгдөг үү
2014-09-09

Эдийн засгийн өсөлт, инфляци, валютын ханш, ажилгүйдлийн түвшин гэх мэт суурь үзүүлэлтээр авч үзвэл 100 хоногт эдийн засаг улам доош унасан динамиктай гарчээ. Үүнийг эдийн засагчид ч дор нь тооцоод гаргаад ирдэг болж. 100 хоногийн өмнө эдийн засгийн өсөлт 7.5 хувьтай байсан бол 100 хоногийн дараа 5.3 хувь болж өсөлт 2.2 хувиар саарсан дүнг харуулж байна. Инфляцийн түвшин 3 сарын өмнө 12.3 хувь байж байгаад 14.9 хувь болж 2.6 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин валютын ханш 1796 байж байгаад 1887 төгрөгтэй харьцаж улам чангарсан. Энэ бүхнээс ам.долларын өсөлтийг 100 хоногийн ажлыг унагаах үзүүлэлт болгож харах нь хийрхсэн хэрэг болно. Ам.долларын ханш гэдэг бол эдийн засаг халуунтай буюу суурь хямрал үргэлжилж байгаагийн дохио. Валютын дотогшоо чиглэсэн урсгал байхгүй гадаадын хөрөнгө оруулалт бараг тэг байгаа нөхцөлд авах суурь арга хэмжээг Засгийн газар авсан гэж хэлж болох талтай. Хаврын чуулганаар шахуу хийсэн ашигт малтмал, уул уурхай дахь хөрөнгө оруулалтын  эрх зүйн орчныг дээрдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд нь 100 хоногт шууд үр дүнгээ өгчихгүйг ойлгож болох юм. Гэхдээ ерөнхий байдлаараа эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт эдийн засгийн өсөлт гарсангүй, буурчээ гэдэг шүүмжлэл Засийн газарт хаяглагдаж сөрөг хүчнээс хариуцлагын асуудал тавихаар бэлтгэж байна.

:

Ханшийн өсөлт ямар үр дагавар авчирсан бэ. Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд байснаа 5.5 их наяд болж 186 тэрбум төгрөгөөр буурсан бол валютын хадгаламж 109 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж судалгааны байгууллагууд тоон харьцуулалт гаргаж тавьжээ. Ханшийн өсөлтөөс хамаарч төгрөгийн хадгаламж валют руу шилжих үзэгдэл гарах нь зүй ёсных байх. Иргэд төгрөгөөс зугатаах хандлага гарсаныг харсаар байж энэ 100 хоногийн хүрээнд хадгаламжийн шилжилтийг зохицуулах нөлөөлөх талаар төр бараг юу ч хийгээгүй гэж шүүмжлэлийг мөн л Засгийн газарт хаяглаж байна. Ажилгүйдлийн түвшин нийслэлд  5.8-6.1 хувь болж өссөн үзүүлэлт мөн гарчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тооч мөн өссөн л байгаа байх. Эдийн засгийн хямрал бизнеснийхэнд хатуу тусч байгаа тул цомхтгол гэдэг цоорхойгоор ажилчдаа шахаж эхлээд байгааг хэвлэлийнхэн мэдээлж төрд анхааруулж эхэллээ. Банкны системийн хувьд төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар 23.1-20.7 хувь болж буусан гэж байна. Энэ үзүүлэлтээр бол банкны системд ч таагүй дүр зураг харагдаж байгаа юм байна. Эдгээрээс өнгөрсөн 100 хоногт  Засгийн газар, банк хоёрын хооронд зуун задгай гэдэг шиг асуудал, үл нийцэл байгааг энд ярих ёстой байх.

.

100 хоногт банк санхүүгийн орчинтой холбоотойгоор зарим нэг төслийн санхүүжилтийг арилжааны банкуудад байршуулсан тухай Засгийн газар мэдээлж байсан. Үүнээс  хамгийн их зар сурталчилгаа “реклам ”сайтай байршсан мөнгө бол 888 төслийн санхүүжилт юм. Засгийн газраас тавьсан шалгуурыг давсан 579 төсөл дараагийн шат буюу банкны шалгуур дээр тулж ирсэн байдаг. Гэвч банкнаас мөнгөө аваад ажлаа эхэлчихсэн ААН-ийн талаарх сайхан мэдээ одоогоор сонсогдоогүй байна. Банкны зүгээс төслөө хэрэгжүүлэх ААН-ээс маш их бичиг баримт, баталгаа шаардаж байгаа гэсэн гомдлыг хэлсээр байгаа. Мэдээж нөгөө талд нь банкны зүгээс төсөлд шалгарсан ААН-үүд шаардлагатай материал, баталгаа бүрдүүлэлтийг гаргаж өгөхгүй байгаагаас цаг хугацаа их алдаад байна гэж бурууг буцаагаад өөрт нь тохож байгаа. Товчхондоо энд зээлдүүлэгч, зээлдэгч талуудын зохицол нийцэл гэж үнэндээ алга. 100 хоногийн ажлын хүрээнд бизнесийнхнийг дэмжинэ, бүтээн байгуулалт эхлүүлнэ гэсэн урианы туг нь болсон  888 үйлдвэржилтийн төсөл ийн гацаанд байсаар байна. Банк гэдэг нь нэг субьектэд байгаа мөнгөн хөрөнгийг нөгөө субьектод орон зайн хязгаарлалтгүйгээр дамжуулах нөхцлийг хангаж зээлдэгч, зээлдүүлэгчийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг санхүүгийн зуучлагч байгууллага. Хүний мөнгийг хүнд зээлдүүлдэг банк зээлдэгчээс баталгаатай баталгаа шаардах нь зүй ёсны дүрмийн үйл ажиллагаа. Энд ярьж буй төслийн хувьд арилжааны банкууд Засгийн газрын Чингис бондын мөнгийг тодорхой шалгуураар дэмжигдсэн төсөлд зуучлах тухай яригдаж байна. Экспортыг орлох импортыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд шаардах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдэж арилжааны банкуудаар олгох болсон ба энэ ажлын хүрээнд банкууддтай санамж бичиг байгуулсан гэж мэдэгдсэн. Одоо Засгийн газар энэ санамж бичгээ дахин нэг сануулж банкуудтай зөвшилцөж мөнгөө авч өгч чадахгүй болоод байгаа төслөө мухардлаас гаргах хэрэгтэй болж байна. Эргэн дурсахад Засгийн газраас 2014 оныг үйлдвэржилтийн жилээр зарлаж, “Монголдоо бүтээцгээе” төслийн хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн шалгаруулалт зарлаж, үйлдвэржилтийг дэмжихэд 1 их наяд төгрөг зарцуулахаар болсон.

.

“Энэ тавдугаар сард эдгээр төслийг санхүүжүүлэх, ажлыг нь хурдан эхлүүлэх шаардлагатай байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж байсан нь энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр байсан. Энэ хооронд гадаад худалдааны алдагдал 93.7 саяас 208 сая ам.доллар болж нэмэгдсэн бол төсвийн алдагдал 92 тэрбумаас 138 тэрбум болж нэмэгдсэн гэсэн динамикийг эдийн засагчид гаргаж тавьчихаад байна. Төсвийн урсгал болон нийт зардлын харьцаа нь 74 хувь байснаас 77 хувь болсон буюу урсгал зардал ихээр нэмэгдсэн гэж байна. Нөгөө талдаа төсвийн орлого нь 450 тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. 3 сарын өмнө энэ тасалдал 350 тэрбум төгрөг байсан нь өнгөрсөн 100 хоногт 100 тэрбум төгрөгөөр зузаарсан хэрэг. Орлогын энэ тасалдлыг хумих шахах бололцоо энэ 100 хоногт байсан гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм. ААН-үүдээс хураах албан татвар 100 хоногийн өмнө 64 тэрбум төгрөгийн тасалдалтай байсан бол одоо 92 тэрбум төгрөгийн тасалдалтай болж ирсэн байна. Эндээс аваад үзвэл бор зүрхээрээ яваа бизнес эрхлэгчдийн байдал улам хүндэрсэн гэж үзэж болохоор. Оны эцэс, сүүлийн улирал гэж ярих дөхсөн үед татвар төлөлтийн энэ тасалдал хаана хаанаа анхаарах  асуудал болж тавигдана. Дотоодын зах зээл хүндэрснийг харуулах бас нэг дүн байгаа юм. Дотоодын бараа үйлчилгээний орлогын тасалдал 93 тэрбум байсан бол 100 хоногийн дараа 200 гаран тэрбум болж үндсэндээ хоёр дахин өссөн дүнтэй гарчээ. Ийм байхад төслийн санхүүжилт цаг хугацаандаа олгогдож эхлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах ёстой байлаа. 100 хоногтоо ядаж  банкуудад байршсан 888 төслийн санхүүжилтийн хэдэн тэрбум гадагшаа гарч эргэлтэд ороод эхэлсэн бол эдийн засагт дам гэж болох дэм бий болох байсан гэсэн шүүмжлэл байгаа нь бодитой. Нэмэлт хүч хэрэгтэй байгааг мэдсээр байж нөөц цэргээ хашсаар үндсэн армиа алдсан жанжинтай адил дүр зураг энд байгаа юм.

.

Бизнес эрхлэгчид ААН-үүд хямралд хамгийн түрүүн өртөж дампуурахын ирмэг дээр ирж ажилчдаа халж цомхтгож эхлээд байна. Тэдэнд юу л хэрэгтэй байна хөнгөлөлттэй урт хугацааны зээл хэрэгтэй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх гол зүйл бол бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний дарамтыг хөнгөлөх өргөн утгаараа импортыг орлох үйлдвэржилтийг хөгжүүлэх эхлэлийг тавих гэж байсан. 888 төслийн 131 нь экспортыг дэмжих бөгөөд 1.036 тэрбум төгрөгийн зээл, 757 нь импортыг орлох бөгөөд 3.150 тэрбум төгрөгийн зээл хүссэн байсан. Нийт төсөл хэрэгжвэл 39 мянган ажлын байр шинээр бий болж, дунджаар 55 сарын хугацаанд өртгөө эргүүлэн нөхнө гэсэн тооцоог зохих албаныхан гаргасан байсан. Харамсалтай нь энэ төсөл банкууд дээр очоод “жого” болоод ёстой 100 илүү хонож байна. 888 төсөл эхэллээ гэж зарлагдаад 100 хоног өнгөрөхөд хэдэн төгрөг нь банкнаас мултарч гарахгүй байгааг Засгийн газарт шууд тохох нь хилсдүүлсэн болох байх. Гэхдээ “банкнаас зээл авахын тулд зээл авах шаардлагагүй” гэдгээ эхлээд нотлох хэрэгтэй гэсэн явган яриа энд үйлчилж байж ч магад. Тийм бол Засгийн газар арилжааны банкуудад яаралтай хандаж, уулзалт зөвшилцөл хийж төслийн санхүүжилтийг эзэнд нь хүргэх  гарц нээхэд хамтарч ажиллах ёстой. Бүүр цаашилбал, хариуцлагын асуудлыг ч арилжааны банкуудад тавих хэрэгтэй юм. Учир нь эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байхад Засгийн газарт одоо л сэлмээ сугалж, нөөц хүчээ ч гаргах цаг ирээд байгааг эдийн засагчид хэлсээр байгаа юм.

_

100 хоногийг зулгааж улс төр хийх нь чухал биш. Маньд хэрэгтэй, болж бүтэх зорилтыг нь цааш зүтгүүлж оройтсон ч гэлээ үр дүн гаргах нь иргэдэд, бизнесийнхэнд амин чухал болоод байгааг улаан цэнхэр намынхан, танай манай  100 хоног гэхгүйгээр хүлээн зөвшөөрөх цаг тулж ирсэн байна.

_

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hardalt:
bayrhuu zasgiin gazart tal zasch margaani baig uur tiish ni shiljuuleh gej oroldjee. bank biznesiin baiguullaga sain zeeldegchiig udur shunugui haij bgaag hen buhen l medne. zahialat balai zuil bichihee ard olnii tolgoig ugaahaa bolih heregtei. ene tom nugel tom gemt hereg shuu.
2014-09-10
irgen:
zeel avie.aj ahyigaa telie.biznesee urgujyylie.
2014-09-10
hama:
odoo ene ardchilsan namiin ymar ch bolovsrolgui nohduudiig daraagiin songuuliar sobgohgui baitsgaaya l daa mongolchuudaa eronhiilogch nertei manuuhaig ch gesen bitgii songo 3 han saya hurehgui humuusiig olsgohgui avch yvj chadahgui toriin ondorloguudeer bid yah yum uter turgen zailuulah heregtei
2014-09-10
зочин:
яг үнэнийг хэлэхэд банкууд зээл өгөх ямар ч сонирхолгүй байна лээ.улс төр нь хутгалдаад ажил хийлгэхгүй бизнесийг боомилж байна.энэ нь эргээд улс яаж хөгжих юм бэ.ажиллуулж байж хүн цалин цагаатай,төр нь татвар авч оршин тогтоно шүү дээ.
2014-09-10
zochin:
an bol butelgui ulsgulun baavgai shig avilgachid um bn.2500 km tabisan gd sairhaad bgaan.km zam 500 saya 2500 gaar urjeed 10 hubiig ni ed chabchsan.tgd l ed nar maadgar bga bhda.garamgai baatar byalduuch tatbariin 47 terbumiig butsaaj hiigeerei chi muu
2014-09-09
irgen:
yaj iij baigaad heden sul tugrug banknaas avchih sanaatai baih yum.ta nariin ter 888 tusluur import orloh buteegdhuun hiine gedeg ni luuluu. gamshig batbartaigaa
2014-09-09
zochin:
oros tech conhnii uildver:-vakuum conhnii yalaa shumuulin sohoj huraagddag,shuurtei toroo 9 sariin 13 hurtel hyamdruulj bna.une:huvantsar hureetei ni 20000-25000-30000tog,tomor hureetei ni 35000tog bolloo.batalgaa 3jil.ta buhen amjij zahialaarai.utas:95000020,95050020
2014-09-09
ядарсан ард түмний элч:
одоо бас намрын чуулган эхэлтэл гээд цаг хожиж байна арчаагаа алдана гэж үүнийг хэлнэ дээ. алтанхуяг огцорч гэмт үйлдлийнхээ ялыг эдлэх цаг ойрхон шүү
2014-09-09
irgen:
8% zeel oldohoo bailaa bair avchmaar baih ym daa.
2014-09-09
irgen:
mergejliin bus humuus yamduudiig avch yvaad bna shuude teher yaaj ajil yvhiin beee.
2014-09-09
зочин:
юмны үнэ өсөөд маш хэцүү боллоо, авдаг хэд маань хаанаа ч хүрэлцэхгүй боллоо, байдал яаг үнэнээрээ ийм л байна, энэ юм хийж чаддаггүй засгийн газрыг хурдан сольж, чадварлаг сайд нар хурдан тавихгүй бол эдийн засаг улам уруудаж ард тмний амьдрал доройтох нь байна, ийм хүнд байдалд оруулчаад энэ хэдэн малнууд сандал ширээтэйгээ зууралдаад л байх юм аа, ан бүтэхгүй юм байна аа
2014-09-09
seryoja:
bankuudad itgej mongoo ogson mongol banknii buruu,ug ni ersdeliig zasgiin gazar uurch,undesnii aj ahui negjdee itgeed ogoh bsan haramsaltai ni tegsengui ju ch oorchlogdsongui,unendee jiriin bodood uzehed bank zugeer l bas neg aj ahuin negj ,ed ersdel uurne gedeg ch hetsee ch uurdeggui ,shuud l ulsaas nohuuldeg,iimerhuu banktai bh *rdlaga bna uu,unendee zasgiin mongoo tatval elgeeree hevtekh bank olon bgaa,ene zasgiin gazar altanhauaygiin gol aldaa
2014-09-09
1111:
harin tiimee bankiruudiig chadvartai sain mergeshuulmeer bna
2014-09-09