Орос орныг цахилгаанжуулж эцэстээ бүх дэлхийг цахилгаанжуулах нь пролетарийн хувьсгалын үр дүн байх болно гэж Ленин абугай 1922 онд лүндэгнэсэн байх юм. Орчин цагийн бүхий л техник технологи цахилгаан гээчээс хамаарна гэдгийг адгийн терор харсан байх юм. ЗХУ-ын дуулгавартай зарц болсныхоо хувьд монголчууд цахилгааныг эрхэмлэх болсон. Нийгэм эдийн засгийн хувьд асар их дэвшил дагаад ирсэн. Нүүдэлчин монголчуудын талаас илүү хувь нь үйлдвэржиж, суурьшаад ирэхээр эрчим хүчний хэрэглээ дагаад л өснө. Тэр их ачааллыг хаанаас яаж бий болгох вэ.
6
1960-аад он хүртэл хятадуудын ашиглаж байсан Налайх хожмоо улаан комунистуудын эзэмшилд бүрнээ шилжсэн. Хан Хэнтийн ой тайгаас мод огтолж, бэлтгэн сал урсган их хотын бүтээн байгуулалтын гол түүхий эд болсноор урсгал нь саарч 1966 оны үер битгий хэл гольдролынхоо эргийг дөрөвхөн жилийн дотор дүүргэхээ больсон. Дараа нь улам саарсаар өнөө бидний үед Туул гол маань үе үе тасраад амьсгаа нь бүгтнэж байна. Олон ч япон олзлогсод амиа өргөсөн дөө. Бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр эрчим хүч улам ихээр шаардах болов. Пролетари, ажилчдын эгнээ өсөх тусам тэдний үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэрэгцээг хангах шинэ шинэ эх үүсвэрүүд хэрэгтэй. Чийдэн хорооноос өөр цахилгаан хэрэглээд байдаггүй Дэнгийн Монгол чийдэнгийн улс болов. Нөхөр Лениний хэлснээр бид цахилгаанжих ёстой.
5
Харин хаанаас яаж... Коминтерн эхлүүлээд... соц орнуудын нийгэмлэг /ЭЗХТН/ гараа сунгасан. Монголд хэрэгтэй эрчим хүчийг бий болгохын тулд дөрвөн ч цахилгаан станц бий болгов. Өнгөрсөн далан жилд. Гэхдээ энэ нь өсөн дэвжиж буй монголын тэр үеийн хэрэгцээг хангахаасаа илүүтэй ирээдүйг эс чиглэж байлаа. Бүгд л түүхий нүүрсний эх булгаас хамааралтай. Юун бусад эх сурвалж. Уран, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. Бусад соц орнууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг голчилж байхад бид мөнөөх станцуудтайгаа л зууралдаастай. Ийм санал дэвшүүлсэн эрчим хүчний элитүүд хавчигдан боогдож байв. Ильичийн гэрлийн бүдгэршил монголчуудад эрх чөлөө авчирсан хүчин зүйлсийн нэг болсон. Дөрвөн хониор сумын төвийн дизель станцыг дөрөвхөн минут хангах уу аль эсвэл өөрснөө станцуудаа барьчихаад дөрвөн хониор дөчин цаг гэрэлтүүлэх үү гэдгийг эрүүл ухаанаар тооцоолох боломж олдсон. Энэ бол ардчилсан хувьсгал ялсны дараах 25 жилийн хугацаан дахь төлөвшсөн хүн бүхний цээжний энгийн тооцоо. Тэр үед тийм зүйл байсангүй. Бүхнийг социализмын ялалтын төлөө зориулж байлаа.
5
Өнөөдөр эдийн засаг хэдэн арав дахин томорсон. Улаанбаатарын цахилгааны хэрэглээ хэдэн арав дахин нэмэгдлээ. Өндөр өндөр байшингууд, үйлдвэрт аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг энэ хот яагаад ч даахгүй. Цахилгаан үе үе тасалдаж, халаалт дулаан тань хэвийн горимдоо үйлчлэхгүй таныг зовоогоод байвал эрчим хүчний хомсдол шууд нөлөөтэй. Эрх баригчдын өмнөөс чинь барих хариу ердөө л эдийн засгийн хүндрэл гэсэн үгээр томьёологдоно.
6
Өнгөрсөн онд манай улс дотооддоо таван тэрбум киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 307.8 сая киловатт эрчим хүч худалдан авч, экспортод 20.9 сая киловатт цахилгаан түгээжээ. Цахилгаан эрчим хүчнийхээ 94 хувийг дотооддоо үйлдвэрлэн зургаан хувийг нь импортоор авсан байх юм.
7
Манай улсын эдийн засаг 17 хувиар өссөн нь төдий чинээгээр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн. Эрчим хүчнийхээ 5 хувийг ОХУ-аас, 10 хувийг Хятадаас авч байна. Ид хүйтний улиралд эрчим хүчний ид оргил ачааллын үе эхэлнэ. Нэгдүгээр сард л гэхэд хамгийн их буюу 862 мегаватт цахилгээн хэрэг болно. Өнөөгийн болон цаашид гарах эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд нэн тэргүүнд Улаанбаатарын 4-р цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх, Амгалангийн 348 мегаваттын хүчин чадалтай дулааны эх үүсвэрийг барих ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, ирэх онд ашиглалтад оруулах нэн шаардлагатай байгаа. Асуудал шийдэгдсэнгүй.
7
Тавдугаар цахилгаан станцаа бариагүй хэрнээ орон сууцжуулах хөтөлбөрийн ид шидийг гайхуулах нь бас нэг нүүр хувиргасан тайлбар. Олон ашигтай төсөл, хөтөлбөр санал болгож байна. Нүүрснээс чинь синтетик хий гаргая. Хятад хамгийн их хөрөнгө оруулья. Та нар өөрснөө хий гэлээ. Манайхан чимээгүй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд байгалийн хий, цахилгааны хэрэглээ нэмэгдүүлэх. Үүний тулд хий ба цахилгаан импортлох том боломж. Энэ бодлогын хүрээнд БНХАУ нүүрсний экспортын 10 хувийн татварыг цуцлах, эсвэл импортын нүүрсэнд 10 хувийн татвар тавих тэнцвэржүүлсэн арга хэмжээг удахгүй авах гэж байна. Эрчим хүчний том боломж бидэнд нэмэгдэж байгаа юм. Харин бид үйлдвэрүүдээ бариагүй л сууна.
7
Оросууд ч гоё санал хэллээ. Та нарын бүтээсэн бүхнийг бид авья. Мөнгө та нарт хэрэгтэй. Бид өгье гэж байна. 150 сая ам.долларт хүрэх үү үгүй юу. Тэрнээс илүүг ч авч болно гэлээ. Үйлдвэрлэж чадаж байвал бидэнд боломж их олдлоо. Энэ бүх боломжийг ашиглахын тулд бидэнд эрчим хүч хэрэгтэй. Өнөөдрийн цахилгаан эрчим хүчний боломжийг харья л даа. Тавдугаар цахилгаан станцыг хурдан хугацаанд барих шаардлага салбарын өмнө тулгараад байна. Яг одоогийн байдлаар гадны хөрөнгө оруулалтаар найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа ч үр дүн нь 140 сургуулийн хоёрхон нь ашиглалтанд орж байгаагийн жишээтэй даанч адилхан. Монгол орны эдийн засгийн эрчимтэй өсөлтийн энэ үед эрчим хүчний хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давах хандлага бий болж байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болж магадгүй нь тодорхой.
7
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон төсөл хөтөлбөр боловсруулсан ч үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд Эгийн голын УЦС-ын асуудал дээр Оросууд үл тоомсорлосон хариу өглөө. Байгаль нуурын нөөц, урсацыг голчлон бүрдүүлэгч Сэлэнгэ Эгийн бэлчир дээр УЦС бий болговол экологийн байдал алдагдана гэдгээ хэлж байна. Оростой муудалцвал усан цахилгаан станцаа барь гээд “эх орончид” шуураад эхэлнэ дээ. Япон, солонгосчуудын санал болгоод байгаа нарны эрчим хүчний томоохон эх үүсвэрийг Монголын говьд бий болгохсон гэсэн төслийг газар нутгийг маань өөрийн болгох гэж байна гэх мөнөөх л “эх оронч”-ийн идэт уухайгаар төгсгөсөн шиг.
6
Н.Бадамжав