Улс төр үгээр бус үйл хэргээр хэрэгждэг
5
МАН-ын удирдлага, хариуцлагатай албан тушаалтнууд удаа дараа “Засгийн газарт орох, хамтрах талаар яриа байхгүй” гэж барин тавин мэдэгддэг байлаа. Үүнийг сонины шарлаж амжаагүй хуудсан дээр байгаа үгс нотлоно.
6
УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт: Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах гэх мэт зарчмын гол асуудлыг үнэгүйдүүлэхийн тулд Ардын нам засагт хамтрах нь гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж иргэдэд эргэлзээ төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ та бүхэн эргэлзэх шаардлагагүй. МАН Засгийн газарт орж хамтрахгүй.
6
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Тийм зүйл огт байхгүй. МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй”
6
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: "МАН-ынханд Засгийн газарт орох гэсэн далд санаа байхгүй, уучлаарай”
6
Гэвч наадмын үеэс тэдний хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “хүмүүс амарч байгаа энэ найр наадмын цагаар МАН-ын бид бүгд ажиллаж байна” хэмээн ачирхах зуураа сурвалжлагчаар “Эв нэгдлийн Засгийн газрыг МАН, АН байгуулах боломж байгаа юу?” гэж зориуд асуулгаад зориуд хариулсан үг нь тэдний далд санааг нь тод харуулав.
6
Ж.Мөнхбат: - Монгол Улсад хамгийн их улс төрийн хүчин чадал сайтай, хоёр дахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ санаачилгыг гартаа авах нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ бол зөвхөн нэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал биш боллоо. Эдийн засгийн уналтаас нийт монголчууд яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг нь нийгмийн, нийтийн, үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой болсон. Тэр утгаараа санаачилгыг Ерөнхийлөгч гартаа авах, нөгөө талаас УИХ-д байгаа улс төрийн бүх хүчнийг оролцуулан зөвшилцөл хийж чадвал хохирол багатай гарна” гэж хэлсэн нь Засгийн газарт шургалах хүслийнх нь илрэл юм.
7
Ийнхүү МАН-ынхан аман дээрээ үгүйсгэдэг ч ачир дээрээ Засгийн газарт орохын төлөө хамаг байдгаа зориулж, хийж байна. Ж.Мөнхбатын санаархлаа илэрхийлсэн ярилцлагын дараачаас “Монгол бөхөд хоёр Мөнхийн, хоёр Эрдэнийн үе гэж байсан. Түүн шиг улс төрд Энхболдуудын эрин үе эхлэхэд бэлэн боллоо”, “парламентад 26 суудалтай МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болж,шинээр бүрдэх Засгийн газрын гишүүдийн 45 хувийг МАН авна” гэх зэрэг таамаглал ч юм шиг, мөрөөдөл ч юм шиг зүйлсийг хэвлэлээр зохион байгуулалттай тараах болов.
6
МАН-ынхан “Засагт орохгүй” гэж хатуу шийдсэн гэдэг нь Засгийн газар, агентлаг, дэд сайд, төрийн нарийн гэсэн албан тушаалуудыг 50:50 харьцаагаар хуваарьласан нөхцөлд л “Засагт орж болох юм” гэдэг тулгалтаар солигдож байгаа бололтой. Үүний төлөө МАН энэ намаржин тодорхой гарган ажилахаар бэлтгэж байгаа ажээ.
6
МАН Засагт орох хэрэгцээ, шаардлага нь юу юм бэ?
6
Яг одоо МАН гишүүдийн сэтгэл санааны дэмжлэг болон санхүүгийн дэмжлэгийн тал дээр хүнд байдалд байна. Тэдний хажууд урвагчид болох МАХН-ын Засагт орсныхоо ачаар гишүүдээ ажилтай, орлоготой байлгаж, хариуд нь намаа санхүүжүүлж чадаад байгааг тэд бачимдан харж байгаа.
6
Ялагдал хүлээсэн дээрээ нэр хүндээ улам унагаад байгаа, дотоод зөрчилдөө идэгдсэн зэрэг шалтгаанаар хандив өргөх гишүүд улам бүр цөөрсөөр байгаа юм. Энэ байдлаас гаргах цор ганц аргыг МАН-ын удирдлага “Засагт орох” гэж харах боллоо. Дээр нь Л.Энх-Амгалангаас өгсүүлээд том компанийн төлөөлөл болсон гишүүд нь МАНАН татаж, бизнес нь цэцэглэж, мөнгө нь далай шиг хөвөлзөж байсан үеийг дурссаар, даргадаа сануулсаар байгаа билээ.
6
МАХН-ын санхүүгийн цоглог байдал нь МАН-ын гишүүдийн царайг урвагар болгож байгаа. МАН-ынхан сандраад байгаагийн гол учир энэ. Мөнгө, санхүү муудсаар байх аваас ирэх сонгууль гэхэд хамаг гишүүдээ мөнгөлөг МАХН-д алдаж болзошгүйд хүрээд байна. Гишүүд цөөрвөл МАН дараагийн сонгуульд орон нутаг дахь “хөлөө” алдана. Яс юман дээрээ сонгуульд мундаг нэр дэвшигчтэй байснаас баттай “хөлтэй” байх нь илүү чухал гэдгийг тэд сайн мэднэ.
6
Нөгөө талаар Н.Энхбаяр эргэн ирнэ гэж байн байн айлгаад байгаа нь МАН-ынханд түгшүүр төрүүлсээр байгаа юм. Тэд Н.Энхбаярын өшөө хорслын дайрлагад өртөхгүй байх арга нь өөрсдөө эрх мэдэлтэй байх гэж үзэж байна.
6
Засагт орох бас нэг шалтгаан нь сөрөг хүчин байж чадахгүй, сөрөг хүчний ажлыг мэдэхгүй байгаад буй. Засгийн газрыг шүүжлэх, эсэргүүцэх гэж зохиосон ажил, хэлсэн үг бүр нь өөрсдөд нь хасах оноо болж буугаад, сонгогчдын дунд нэр хүнд, рейтинг нь төдийлөн өсөхгүй байгаа болохоор эцсийн аргыг эрх мэдэл хуваалцах гэж харж байгаа юм.
6
Эдгээр шалтгааны улмаас МАН Засгийн газарт орохоор шийджээ. Үүнийхээ төлөө ойрын үест дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
6
6
Дээрх төлөвлөгөөт ажлынхаа дэмжлэг болгож Ардчилсан нам “Монголын засаглалыг өөрчлөх, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох санаархалтай байна” гэсэн сэдвийг дэгдээж, олон нийтэд айдас, зэвүүцэл, жигшил бий болгоод үүний эсрэг зогсож чадах ганц хүчин нь МАН, бид Засгийн газарт орж байж энэ асуудлыг зогсоон парламентын засаглалаа бэхжүүлнэ гэж итгүүлэхээр чармайж байгаа гэнэ.
7
Мэдээж хэрэг эдийн засаг унаад, сүйрээд баларсан гэдэг улигт домгоо үргэлжлүүлнэ. Үнэн хэрэгтээ бол ганц монголд ч бус дэлхий даяарт эдийн засаг унаж, уул уурхайн түүхий эдийн үнэ муу байгаа. Хэн засаг барьж байгаагаас энэ нь огтхон ч шалтгаалахгүй билээ.
7
МАН-ын удирдлагуудын ийм санаархлын төлөөс нь монголчуудын аж амьдралын доройтол болчих гээд байгаа нь санаа зовох зүйл болж байна. Хэдэн хүний сайд болох мөрөөдлөөс болоод 2 сая 800 мянган монгол хүний амьдрал доройтох нь тэдэнд хамаагүй л юм байх даа.
:
Б.Болд