Зургаан настай бяцхан иргэд сургуулийн сурагч болсон түүх саяхан. 2008-2009 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд зургаан наснаас нь сургадаг болсон. Тэгвэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд 12 жилийн боловсрол олгох шийдвэр гарч, одоо зургаан настай хүүхдийг шууд нэгдүгээр ангид оруулж 80 цагийн бэлтгэл хийдэг болжээ. Хүүхдийг сургуульд бэлтгэхгүй оруулна гэдэг бол хүүхдэд маш хүнд тусдаг аж. Тухайлбал, хүүхэд сэтгэл санаагаар унаж,аав, ээжийгээ, гэр орноо санах, бушуухан гэртээ харьж хоол идэх юмсан, орон дээрээ унтах юмсан, миний гар ядарч байна гэнэ.
s
Харандаа үзэг барьж үзээгүй тул гар нь ядарч өвдөнө уйлна, удаан хугацаагаар ширээний ард сандал дээр суух хэцүү, чөлөөтэй хөдөлж болохгүй бие нь чилнэ гэх мэт олон бэрхшээлийг давахад хүүхдэд амаргүй байх нь мэдээж. Сурах чадвар эзэмшээгүй хүүхдүүдэд маш хүнд байна. Цэцэрлэгээс ирсэн бэлтгэлтэй хүүхэд гэрт хүмүүжиж байгаад ямар ч бэлтгэлгүй орж ирсэн хүүхэд хоёрын ялгаа гарч ирдэг.
s
Энэ асуудал хөдөө орон нутагт илүүтэй тохиолддог бөгөөд бага ангийн багш гэрээс ирсэн хүүхэдтэй нэг аргаар харин цэцэрлэгээс ирсэн хүүхдийг цааш нь хөгжүүлэх гэж хоёр янзаар хүүхэдтэй ажиллах шаардлага гарч ирнэ. Гэрээсээ ирсэн хүүхэд би яагаад юм мэдэхгүй байна вэ гэсэн асуулт өөртөө тавьж цэцэрлэгээс ирсэн хүүхдэд атаархана. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш ч бэлтгэлтэй ба бэлтгэлгүй хүүхдүүдтэй ажиллах бэрхшээл гарч ирнэ.
s
Үүнээс л болж олон бэрхшээлийг даван туулах чадваргүй нэгдүгээр ангиас хүүхэд хичээлдээ сонирхолгүй болдог гэнэ. Нэгдүгээр ангийн хүүхдийн тухайд хамгийн хэцүү хичээл нь тоо бодож, тоо тоолох явдал биш. Харин бичих. үсэг, үг, өгүүлбэр бичих, самбараас үг, өгүүлбэр хуулж бичих нь үнэхээр яггүй. Зургаан настай хүүхэд ихээхэн хөдөлгөөнтэй учир амархан ядардаг гэнэ.
s
Өөрөөр хэлбэл цэцэрлэгт байсан шигээ чөлөөтэй тоглож наадах санаатай байдаг. Энэ насны сурагчдад сургалтыг аль болох тоглоомын аргаар явуулах, алжаал тайлах дасгал хийлгэх, хичээлийг сонирхолтой болгохын тулд бусад хичээлүүдтэй холбон интеграциар заавал сонирхолтой үр дүнтэй байдаг гэдгийг туршлагатай багш нар хэлдэг. Харин зхрим багш даалгавар хийгээгүй сурагчийнхаа өмдийг шувталж байгаад алгаддаг бүдүүлэг дүр төрх байгаад эцэг эхчүүд бухимдалтай сууна.
s
Ээжийнхээ мөөмнөөс бүрэн гараагүй балчир үрээ эрдэм сургах гэж сургуульд өгсөн болохоос олон түмний нүдэн дээр адлуулах гэж өгөөгүй л баймаар. Хүүхдийг зодож шийтгэхээсээ илүү анги удирдсан багш сайн төлөвлөлттэйгээр сургалтаа зохион байгуулж л байвал энэ насны хүүхдүүд сурч чадна. Зарим эцэг эхчүүд, хүүхдээ сургуульд оруулчихаад зөвхөн багшид найдаад хаячихдаг сул тал ажиглагддаг нь нууц биш.
s
Үнэн хэрэгтээ зургаан настай хүүхдийн сурах үйл, мэдлэгийн хүрээ, чадвар чадамж суулгахад, сургахад эцэг эхийн оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй шүү. Багш, сурагч,эцэг эхийн гурвалсан холбоон дээр ахиц гардаг. Багш хичээл сургалтаа явуулна, эцэг эх нь бататган давтуулж байж амжилтанд хүрмээр.
s
Энэ насны хүүхэд юмыг хурдан ойлгож, хурдан мартдаг тул асран хамгаалагчийн зүгээс байнгын тасралтгүй хүүхэдтэйгээ тулж ажиллах шаардлага урган гарч байдаг ч ажиллах тутамд ахиц гарч байдаг онцлогтой гэнэ. Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Гэвч тэднийг хүлээж авах, анги танхим, сургууль хүрэлцдэггүй гэсэн аль хуучин цагийн зовлон мөн энэ хичээлийн жилд манай боловсролын салбарыг тойрсонгүй.
s
“Есөн сарын нэгэн боллоо, ерөөсөө бидний баяр даа” хэмээн дуулж, хичээлийн шинэ жилтэйгээ золгодог боловч нөхцөл байдал энэ дуу шиг нь амархан биш гэдгийг хүн бүр л яс махандаа шингэтэл мэдэрээд байна. Хамгийн наад зах нь нэг ангид гурван ээлжээр тус бүрт нь 50 хүүхэд чихэж суулгаад хичээл заадаг байдал нь энэ жил ч хэвээрээ байна.
s
Хөдөөний зургаан настнуудад ч зовлон их бий. Цэцэрлэгээс сургууль руу шилжиж сурагч болсон бяцхан үрс хичээлд суухдаа заавал аав, ээжийнхээ нэгэнтэй суух гэж зөрүүдэлнэ. Хотын зургаан настан, хөдөөгийн зургаан настан гэдэг асар их зөрүүтэй байгааг хаа хаанаа бодолцох цаг ирсэн.
a
Зургаан настай хүүхэдтэй айл гэдэг бол ихэнхдээ залуухан гэр бүл байдаг. Гэтэл хүүхдээсээ болж тусдаа амьдарч байгаа залуу хосуудад амьдралын бэрхшээл олон тохиолдоно. Ах дүүд нь даатгаад айлд байлгах, эсвэл сурагчдын дотуур байранд оруулахад зургаан настай эрх жаал амьдарч чадах уу гэдэг бас л асуудал. Энэ мэт шалтгааныг тооцож үзэх эрх мэдэл хууль тогтоох байгууллагад байдаг.
s
Тэгэхээр орон нутагт ядаж багийн төвд жишиг бага сургууль барих асуудлаа нэн даруйхан шийдэх нь яах аргагүй тулгамдсан асуудлын нэг болсон. Дэгдээхэй шиг дэрвэж буусан тохойн чинээхэн сурагчид “чимээгүй байгаарай” гэж хэлэх багшийн үгийг даан ч нэг авч хэлэлцэхгүй. Ийм л гэнэн томоогүй хүүхдийг оюуны гэгээн өргөөг ур чадвартай ухаалаг багш л бүрэн нээж чадна. Томчуудын амжиргааны түвшин ухамсрын ялгаа гэдэг хүүхдэд асар ихээр нөлөөлнө. Эцэг эх нь эмээ өвөөдөө хүүхдээ даатган үлдээх нь олон.
s
Тэр ч бүү хэл, “Би айлын аниатай хамт амьдардаг манайхан хөдөө явсан” гэх хүүхэд ч байдаг байна. Дээхэн үед багш нар хүүхдийнхээ гэр орноор нь явж танилцдаг байлаа. Одоо хүний эрх энэ тэр гээд бөөн юм болох биз. Гэх мэт зургаан настнуудыг тойрсон асуудал ар араасаа хөвөрсөөр.... Бяцхан оюундаа их эрдмийг шимийг шингээх гэж суугаа алдрай бяцхан үрсийнхээ ирээдүйд анхаарч, зөв шийдлийг олох нь чухал байна.
ы
П.Наран