В.В.Путиний үлдээсэн “нэрийн хуудас”
2014-09-04

Улаанбаатар өчигдөр дэлхийн анхааралд 6 цаг орох шиг болов. Агуу эх оронч орос гүрнийг дэлхийд дахин хүчирхэгжүүлж чадсан Ерөнхийлөгч Путин манай улсад айлчилсан нь энэ. Халх голын дайнд цусаа урсгаж Монголын нутагт ясаа тавьсан ахмад дайчдынхаа байгуулсан ялалт, түүхэн алдар гавьяаг хүндэтгэн дурсахаар ирсэн гэдгээ Путин хэвлэлийнхэнд дахин дахин онцоллоо.

6

Энэ нь “Би тийм их юм амлахгүй шүү” гэсэнтэй агаар нэг сонсогдож байлаа.  Гэхдээ Путин энгэртээ баярын тууз хадчихаад шампанск буудуулчихаад явчихсангүй. Нөлөө бүхий хэдэн сайддаа суудал гарган онгоцондоо багтааж Монголд дагуулж ирлээ. Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны чиглэлээр 15 гэрээ санамж үзэглэсэн гэж мэдээлэгдлээ. Энэхүү гэрээ бичгийн хэтийн хаялга хийгээд манай хөрсөн дээр хэрхэн буух тусгалын талаар хангалттай бичиж прогнозолж байгаа тул энд давтан нурших нь илүүц биз.

6

Путиний энэхүү айлчлал урьдынхаас олон талаар өөр байгааг ажиглагчид онцолж байсан. Нутгаа эргэж байгаа мэт хөмсөг зангидан дайраад гардаг байсан урьдын айлчлалуудтай адил болсонгүй. Хүндэтгэл нөхөрсөг байдал давамгайлсан дүр байдал тод харагдаж байлаа. Толгойд нь дэлхий бүхлээрээ  багтаж яваа Путин гэх энэ хүн миний Монголын ард түмэнд болоод хоёр орны цэрэг эрс цусаа урсган байгуулсан ялалтад ач холбогдол өгч байгаагаа цаг зав гарган хийсэн энэхүү айлчлалаараа дэлхийд харууллаа. Нөгөө талдаа Монгол нь Оросын хөрш төдийгүй сайн холбоотон гэдгийг гуравдагчуудад чангахан хэлж өгөх гэсэн улс төрийн зорилготой ч байсан байх. Манай улсын түүхэнд хоёр хөршийн тэргүүн нар ар араасаа ирж нөхөрсөг бүтээлч саналуудыг тавьж харилцааны шинэ үеийг эхлүүлсэн гэдгээрээ 2014 оны энэ намар гадаад харилцааны түүхэнд үлдэхээр болж байх шиг байна. Энэхүү айлчлалаар хоёр хөрш Монголын тал дээр нэг байр суурьтай болсноо олон улсад харуулсан хэрэг гэж болно. Өргөнөөс нь манайх, өндрөөс танайх ав гэдэг шиг илүү харсан бус энэ тэнцүү дундаа байлгаж хөгжүүлэх алтан дундаж дээр хоёр хөрш санал нэгдсэн байна гэж хэлж болохоор байгаа юм.  Магадгүй Хятад сэтгүүлчийн бичсэнээр Монголыг эрчим хүчний баазаа болгож хариуд нь  хөгжих бололцоо олгоё гэсэн гар барилтаа баталгаажуулж ийнхүү хоёр хөршийн тэргүүн нар дараалан айлчилсан байж болох. Си Зиньпин даргын айчлалаар тодорхойлсон хамтын ажиллагааны бодлого, зээл тусламжийн амлалтыг бид бас дэмжиж байгаа гэдгээ Оросын Ерөнхийлөгч ялалтын баяртай хамтатган ёсчлоод буцах шиг боллоо.

6

Айлчлалаар худалдаа эргэлт, гааль татварын хөнгөлөлт, харилцан визгүй зорчих зэрэг олон талт гэрээ хэлцэл хийгдэж хамтын ажиллагааны эхлэл тавигдсан ч хүлээлт үүсгэсэн транзит тээвэр, хийн хоолой зэрэг том төслийн хариулт “за”, “үгүй” хоёрын завсарт Путиний уруулынх нь цаана үлдлээ. Гэхдээ бид Оросын төрийн тэргүүний айлчлалаас авах гэснээ авсан гэж болно. Дэлхийн тэнхлэгийг бүтэн эргүүлчих гээд байгаа Орос гүрний төрийн тэргүүн манай Ерөнхийлөгчид хандаж бүх талын хамтын ажиллагааг “амлалаа”. Махны экспорт тодорхой шийдэгдсэнгүй гэж гонсойх хүн байгаа байх. Роснефтийн 100 ШТС-ыг Монголд барих саналтай манай махны наймаа барьцаалагдсан байдалтай тавигдлаа. Мах яах вэ. Мөнгө  авчрах ч харагдаж байгаа бусад боломжийн дэргэд бага зүйл.

6

Өнгөрсөн өдрүүдэд бид тусгаар Монгол улсынхаа нэр хүндийг олон улсад шинэ тавцанд гаргаж, хүчирхэг хоёр гүрний сонирхлын төвд байгаагаа дэлхийд харууллаа. Нэр хүнд дагаж эд баялаг урсдаг ч гэдэг. Бидэнд хандаж байгаа хоёр хөршийн ойлголцол, дэмжих бодлого нь бусад улстай харьцах манай төрийн итгэлцүүрийг нэмэгдүүлж байна.

6

Одоо Монгол улс газрын баялгаа зараад өрөө дарчих гэсэн өнөө маргаашаа аргацаасан бус хөрштэйгээ хөтлөлцөөд хол алхах хөгжлийн тодорхой зураглалтай болж  шинэ цаг үеийг эхлүүлж байгаа гэж дэлхийд танигдлаа. Энэнээс илүү өөр юу хэрэгтэй гэж. Энэ нэр хүндээр бидний дуугарах дуу итгэлтэй болж бусдад тавих санал маань үнэтэй болж ирнэ. Ийм өнцгөөс харвал энэхүү айлчлалаас бид дэлхийд харуулах шинэ нэрийн хуудастай болж авлаа.

6

Монголын ард түмэн Ерөнхийлөгч В.В.Путинд элгэмсүү дотно байж, халуунаар угтан авч үдэн гаргалаа. Харин Путин яагаад ч юм нулимс дуслуулсан л гэж байна.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
бид хав шиг дагаж далдганахгуйгээр 2 хершдее хундэтгэлтэйгээр хандаж зев ухаан гаргаж бизнес хийх хэрэгтэй. 2 хершее муу хэлээд л дараа нь хямрахаараа менге гуйгаад далдганадаг байвал биднийг хун гэж узэх уу. жишээ нь хажуу айлаа ургэлж муу хэлдэг байж давс гуйгаад л эсхул менге зээлээд байвал тийм хуний уйлс бутэх уу. иймээс энгийн бид ч ийм байдлаар уйлдэл бодлоо цэгцлэх хэрэгтэй баагийнуудаа. 2 херш чинь хегжеед арилаад еглее бид байрандаа дороо дэвхцээд хершуудээ муулаад л 20 жил боллоо. бидэнд энэ 76 мангуу ман ан гэсэн айл гэр болж тоглодог улсаа боддоггуй хувьдаа хэдэн тегрег олох бодолтой авилгалыг цэцэглуулсэн ийм зуйл хэрэггуй юм биш уу. еренхийлегч гэсэн 1 л аавтай байх естой юм бна аа. 76 хэруулч авилгач аав хооронд нь талцуулж хэрэлдуулсээр байгаад 20 жил боллоо. дахиад 20 жил енгерехед яг энэ байдлаараа хэрэлдсээр бна. шинэ хэруулч 76 гараад л шинэ байдлаар хэрэлдээд л дороо дэвхцээд л энгийн бид тал тал болж талцаж дагаж хэрэлдээд л улам амьдрал дордсоор гуйлгачин болцгоож хувирах гое 20 жилийг енгеруулэх уу. манай намууд еер орны нам шиг хариуцлагатай буруу зуйл хийвэл буруугаа хулээдэг байж хэзээ ч чадахгуй юм бна. энэ нь магадгуй бидний хувисамтгай хулчгар амиа хичээсэн зан хумуужлийнх байх. иймээс хуухдуудээ хооронд нь хэрэлдуулдэггуй барьж байдаг 1 л аав хэрэгтэй 76 хэруулч аав хэрэггуйг 2 херш харууллаа мен хэрэлдэж енгереесен 20 жил харууллаа. дараагийн сонгуульд ман ан ыг яагаад ч гаргаж болохгуйг хатуу сана ухааныг хусье бугдэд чинь салют
2014-09-06
монгол:
нээрээ орос байгаа нь манай тусгаар тогтнолын баталгаа шуу. орос бгаагуй бол хятад евер монголтойгоо нэгтгэнэ гээд еертее нэгтгэх байсан. орос ахын энэ тусыг уеийн уед санаж байх естой юмаа.
2014-09-06
багш:
сайхан юм бичжээ.аливаад ухаалгаар хандаж эерэг талаас нь хүмүүс бодоочээ гэж хэлмээр байна.урьдын сайхан нөхөрлөл дахин сэргэнэ гэдэгт итгэж байна
2014-09-05
готын иргэн:
энэ шарилжнаас болсон шүү хотын муухай шарилжаа устгаа батүүлээ
2014-09-05
сэруун зуудлэгч:
мангаруудаа та нар путин нулимс унагалаа гэж худлаа хеерцеглеед байх юм. еглее босоод гадаа гарахад нуд хуурайсч шороо тоос ороод нуд хорсож еерийн эрхгуй нулимс асгардагшдээ. та нарын нуд хорсдоггуй юмуу? эруул саруул хумуусийн нуд бол аргаж хорсох л естойдоо. за путин уйлсан байг, тэр хэнд ямар хамаа байнаа? худлаа бичих юмаа олж ядсан арчаагуй юмнууд хийрхэхээ больж уз зугээр цаашаа
2014-09-05
setgeech:
ter uilsan uilaagui bnuu hend ch hamaagui yamar zorilgo n uilah gej irsen bisdee. gol n hiih gej irsen ailchlal hiisen yumiig n yarih heregtei shuudee. yurn yum hiisen humuust ataarhaj yawdag humuus zunduulduu tedniig yaaltai bilee uursduu hiij chadahguigees hoish zugeerl amaa tat ternii orond irgen bi yaawal eh orondoo tus nemer boloh bol gej bodoj sur ene ataarhsan humuus 1 bol b.bat-erdened sanal ugsun ali eswel yurunhiilugchiin ner hund ushuus aij sandarrch bgaa udahgui muhuj martagdah geed bgaa man-iinhanl yumshuudee
2014-09-05
oilgoson tsarai:
manai erunhiilugch ih oilgoson tsarai gargaj zogsoj baihiig bodhod putin guai uilj joohon humuusiig gaihshruulaad awsan baih terhen mochid, daraa n bol medeej ih gurnii udirdagch buh zuiliig nomiin yosoor bolgoson bizee
2014-09-05
зочин:
монголчууд битгий худлаа юманд итгэж нэг их юм бодож хеерцеглеж бай. монголд тоосжилт их болж агаарын бохирдол дээд цэгт хvрсэнийг харуулж байгаа юм аа. улаанбаатарынхан еглее босоод орчингоо хараарай нил тоос, цахилгаан станцын утаа. улаанбаатар хамгийн бохир хот шvv дээ
2014-09-05
юм-үз:
санаа сэтгэгдлээ хэлээдэхье
2014-09-05
юм-үз:
сайн байцгаана уу? за..ик, та хэдийн хөөрөлдөөнд орж санаа сэтгэгдлээ , хэхэхэ. яльгүй жаахан салхинд, - урин салхи, сэвшээ салхи гэхчлэн-, аль эсвэл, хүйтэнд ч юмуу, халуунд нулимс гоожчихдог хүмүүс байдаг шүндээ. путин тийм хүмүүсийн нэг ч байх юм билүү хэн мэдлээ гэж.
2014-09-05
zochin:
uillaagej tv geer yriad bsan uilaagui nartai haluun odor garaad bi ch gesen nulimas goojij bnlee narniih
2014-09-04
zochin:
teneg malnuudiin bichij baigaa yumiigee.uls orniihoo ner turiig delhiin sonort hurgej baigaa erunhiilugchduu bayarlaa geed helchih mongol uhaan alguu. tamiin togoonii vlgeree l davtaad bahiimdaa.
2014-09-04
zochin:
teneg malnuudiin bichij baigaa yumiigee.uls orniihoo ner turiig delhiin sonort hurgej baigaa erunhiilugchduu bayarlaa geed helchih mongol uhaan alguu. tamiin togoonii vlgeree l davtaad bahiimdaa.
2014-09-04
haagii:
ireh zamdaa untaagui ukrainii talaar tolovlogoo bolovsruulsaar *an gej bn lee, tegeed yadarch bgaa biz. uillaa geed bayarlaad baih yum baihgui, za uilsan gej bodoyo. tegvel hoorhii ene ulsaas oor bidniig hun gej tooh amitan alga daa geed uilsan baij boloh yum , te. orost ch hetsuu bn daa, mongolchuudiig hun gej uzehgui heveeree l bn, hezee oorchlogdoh yum bol, getel bid dolignoj guigeed l. yag erh hav shig sharvaganaj guigeed l.
2014-09-04
zochin:
ulaanbaatariin agaariin toos shoroog yaltai bilee!!!
2014-09-04
bodol:
za za bolj dee neeree elbegeegiin orond nuguu baterdene songogdson bol yaah baisan bol tyg tag geedl ballah baij dee mongoliin zayaa youm baihdaa azaar garaagyi bna. hyatad oros geed turiin tergyynyyd tsuvaadl baihad sandaraad manaihun tom aldah baisan shyy az aar eba baij baih youm dee arail deer youmaa bat erdenees kkk
2014-09-04
putin:
minii nudend uilsan ni unen l ym. toriin ay yvagdaj bhad putin dotroo ih ym bodogdoj bga shu de. hervee dainii ued oros tuslaagui bsn bol mgl uls odoo bhgui bh bsn gdgee medej av. huuhduudee. bid iim shan eh orondoo amdarch bgada oortoo bayrla. batsaanuda.
2014-09-04
kim tae:
tane t1 mongu.....kkkk
2014-09-04
irgen:
bitgii sh aa ene terrorist aluurchin udahgui hen ch bish bolno
2014-09-04
уншигч:
юун уйлах вэ олон хоног онгоцонд сууж явна нойрмоглоод нүдээ нухаж ядарсан амьтан айлчлалаас 1 цаг хоцорч ирсэн дээ
2014-09-04
ulaan hatsar batbayar:
minii nud bas udur gaduur yavj baigaad uuriin erkhgui horsood bas zaagatnaad irdeg yum.
2014-09-04
111111:
нөгөө тааас нь харвал төв азид орших монгол улс маань хэтэрхий их хуурайшилттай байгааг харуулж байна. талбай орчмыг учлаж чийглэх хэрэгтэй байх байжээ. түүнээс биш нүднээс гарсан нулимс нь уяралынх гэдэгт хэн ч итгэхгүй, бид л өөрсдөө хөөрцөглөөд байгаа юм...
2014-09-04
zochin:
manai agaar toos neg iimerxuu l baina daa. shoroo nudend ne orson bololtoi
2014-09-04
zochin:
makh makh l geed baihkiin exportlood ekhelvel mgl-d makhnii une usluu geed l jagsana sh dee. tegeed ch makhnii une undur baikh ni tsuun khun ahsigtai diilekhd i khund tusna sh dee.
2014-09-04
zochin:
noyon erunhiilugchduu bayrlalaa eh ornoo delhiid sainaar saihnaar haruulj chadaj bgaa tanid bayrlala uulni dahiad 4jil bolbolch ih yum hiinedee
2014-09-04