Хоёр дахь намраа “бултлаа даа”
2014-08-28

Намар намрын халуунд бий болдог олон “уламжлалт” бухимдал дотор төр гардаад шийдэх ч юм бий. Хувь хүн иргэн хүн өөрөө тооцоод зохицуулаад бэлтгэлээ хангасан байх ч юм бий. Хэний гэр бүл оюутантай болно тэр хэрээр төлбөрийн асуудал үүснэ. Төр амалсан цалингийн нэмэгдэл, сургууль цэцэрлэг барихаа дутуу орхино тэр хэрээр иргэд бухимдана. Энэ намрын хувьд Төр, Иргэн хоёр “чи бид ээ” хүрэх нь багасч хоёр талаас чадахаараа л зохицуулах гэж оролдож байгаа дүр зураг харагдаж байна. Энэ намрын хувьд уламжлал ёсоор сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс үүдсэн бухимдал хойморлож байгаа бол үүн дээр нийтийн тээвэрт болсон “амжилтгүй” оролдлого давс нэмж өгөв. Хэрэгжэээд эхэлснийх нь дараа харахад нийтийн тээврийнхний шинэ санаа бас бүтэхгүй зүйл биш л юм. Гэхдээ иргэдийн хэмнэл хөдөлгөөнийг өөрчилсөн их том ажлыг бэлтгэл тааруу, мэдээлэл сурталчилгааны ажлаа сайн өрнүүлж амжаагүй нөхцөлд эхлүүлчих шиг санагдлаа.  Энэ талаар хотын дарга өөрөө хэлчихсэн болохоор нэмэх зүйл алга.

_

Цэцэрлэг сургууль бол том бухимдал. Өчигдөр УИХ-ын Төсвийн болон Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон хамтран энэ хүндрэлээр хэлэлцэж байна лээ. Энэ бол асуудлыг шийдэх гэхээсээ, анхаарч байгаа болж харагдах гэсэн шоу л болж байгаа хэрэг. Ухаалаг төр байсан бол цэцэрлэгт бүртгэл явагдаад дуусч байхад нь бус хавар эрт энийг босгож салбарынхныг шахах байсан л даа. Цэцэрлэгийн асуудал намраас жилээ даах сөрөг үр дагавартайг бүгд л хэлнэ. Үүнийг хэвлэлийнхэн бид хөндөж иргэдийн бухимдлыг улам хөөрөгдөхөөс өөрөөр нөлөөлж чадахаа байсан нь харагдаж байна. Гэртээ үлдсэн хүүхдийг хэн харна, тэр хүн ажилгүйчүүдийн эгнээнд бүл нэмнэ, өрхийн орлого багасна гээд жижүүрийн сэдвээр эхэлж болж байна.

_

Харин иргэд “Хаачив нөгөө гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний амлалт” гэж асууж байна. Эрх зүйн орчныг нь бий болгох хууль батлагдсан уу. Одоо бараг тоо нь тодроод байгаа 100-аад мянган хүүхэд гэртээ үлдэх нь тодорхой. Аргагүй эрхэнд уламжлал ёсоор түшээдийн амлалтыг дахин сануулах болж байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тод амлалтаас гараагаа авсан “хүүхэд харах тухай” хуулийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 6-нд С.Ганбаатар гишүүн “Хүүхэд харах үйлчилгээг хуульчлах” хуулийн төсөл болгон өргөн барьсан байдаг. Дараа нь гишүүдийн хэлж байснаар бол сургуулийн өмнөх боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт хэлбэрээр эрх зүйн орчин нь бий болох ёстой гэсэн. Ингээд Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, З.Баянсэлэнгэ гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газарт өргөн барьсан тухай мэдээлэгдэж байсан. Энэ мэтээр энэ буянтай хуулийн төслийг санаачлагч өмчлөгч нь олширч наашилж байгаа сураг их ч одоогоороо хэрэгжих мэдээ алга. Цэцэрлэгт орох аз дутдаг 80 мянган хүүхэд тэдгээрийг харж харгалзан гэртээ суудаг ажилгүй иргэдэд бодит тусаа өгөх хууль хаана гацчихав. “Энэ намраас эхлүүлчихнэ” гэсэн гарчиг амлалтын ард инээмсэглэсэн зургаа наасан улстөрчдийн ярилцлагыг зөндөө л харсан санагдана.

_

“Нийт хүүхдүүдийн маань гуравны нэг нь огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэдэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байна гэсэн үг л дээ” гэж харамссан ярилцлагуудыг өгч байсан. “100 ортой хүүхдийн цэцэрлэгийг өнөөдөр нэг тэрбум төгрөгөөр босгож байгаа юм. 80 мянган хүүхдийг цэцэрлэгт явуулахын тулд бидэнд  800 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал 5000 гаруй хүн ажлын байртай болно” гэсэн тоо судалгааг гарган тавьж байлаа. Үүн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...хуулийн төслийг УИХ-ын ирэх намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлж батлуулаад бэлтгэл ажлыг нэлээд сайн хийх ёстой. Хуулийг 2014 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгож,  мөн оны есдүгээр сарын 1-нээс санхүүжилтийг оруулж мөн өдрөөс тооцож 2014 оны улсын нэгдсэн төсөвт суулгаж өгөх хэрэгтэй” гэж хэлж байлаа. Ямар ч гэсэн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хууль үйлчлээд эхэлсэн байх ёстойг Засгийн газарт нэмж анхааруулж байсан.

_

Үүгээр дурсамжийг товчилж цэцэрлэг гэсэн малгайн дор түшээдийн хийсэн мэдэгдлүүдийг төгсгөлд үлдээе. Тодотгоход ихэнх нь 2012 болон 2013 оны нэгдүгээр сард хуулийн төсөл өргөн барих үеэрээ хэвлэлүүдэд өгсөн ярилцлагууд байгаа юм.

_

Л.Гантөмөр /БСШУ-ны сайд/ -Улаанбаатар хот хамгийн том бэрхшээлтэй байгаа учир 30 гаруй цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хувийн хэвшлийнхэн ч бас ийм тооны цэцэрлэг ашиглалтад оруулах байх.

_

Д.Оюунхорол /УИХ гишүүн/ -Хүүхэд харах 6300 төв бий болж, 19 мянган иргэн ажлын байраар хангагдана.

.

С.Ганбаатар /УИХ гишүүн/ -Гэртээ цоожлогдож байгаа 70 мянган хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулна.

_

Р.Бурмаа /УИХ гишүүн/ -0-2 насны хүүхдээ харж байгаа эцэг, эхэд тэтгэлэг өгдөг болно.

_

Л.Эрдэнэчимэг /УИХ гишүүн/ -Хэрвээ гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал 5000 гаруй хүн ажлын байртай болно. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эхчүүд өөрийнхөө хүүхэд дээр нэмээд таван хүүхэд хараад байж болно. Цэцэрлэг барихад нэг их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Харин энэ төслийг хэрэгжүүлснээрээ 5000 хүн ажилтай болно, 80 мянган хүүхэд харах хүнтэй болно. Дээр нь улсаас гарах зардлыг 10 дахин хэмнэх юм...

_

Энд гишүүдийг худлаа амалсан гэж түүвэрлэсэнгүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн бариад жил, батлахыг нь хүлээгээд хагас жил хол давлаа. Энэ хуулийг Их хурал яаравчлуулж, чуулганы сүүлийн өдөр чихэж баталсан ашигт малтмалын зэрэг олон хуультайгаа хамт зүтгүүлээд баталчих байсан. Тэгсэн бол иргэдийн энэ намрын уламжлалт нэгэн бухимдал бага болж 80 мянга орчим багачууд маань гэртээ цоожлогдохгүй үлдэх нөөц хувилбартай суух байлаа гэсэн гомдлыг бусад гишүүдэд нь хаяглаж байна. Цэнхэр дээлээс өмссөн ч цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг гэрийн цоожноос гаргах амлалтаасаа улстөрчид минь хоёр дахь намраа бултлаа.

_

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
цэцэрлэгийн буюу сургуулийн омнох насны суурь боловсрол,хvмvvжил бол тухайн хувь хvний ямар иргэн болохын суурь vндсийн vндэс монголчууд ярьдаг буруу эрхэлсэн хvvхэд бухын хvзvvнээс хатуу гэж улсын хувь заяа иргэний боловсрол хvмvvжлээс шууд хамааржаг бол иргэний хэн байх нь хvvхдийн хvмvvжил толовшлоос шууд хамааралтай хэнд ч ойлгомжтой иргэн нь олиггvй байх нь хэнд ашигтай вэ? иргэдээ боловсруулчихвал хэн хохоирох вэ?
2014-08-31
khalzan bold :
tulburtui surguulid neg ailaas 3 desh khuukhed syrval khungult uguuch ee neg syrgyylid
2014-08-29
etseg eh:
gertee hool muutai tsoojtoi huuhed yah ne todorhoi bilee ta minee zuvhun uusduuguu l boddog ih hurliin hulhi uudaa ta nartai negiigee uzne shuu gol zuil mongol udam ugasgaa ireedui hoich ue mine hen be erunhiilugchuu jild mash olon huuhed gald gertee hunguigees bertej gemtej zaluu ger buliin amidral hoolgui tatuu hii l muruudul deer yavna mash olon huuhduud ideh hool umsuh gutlaar homs yavnaa elbegdorjoo altanhuyagaa
2014-08-29
turuus tul:
huviin tsetserleggih ni tulburiig turuus tul
2014-08-29
иргэн:
энэ гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ гэж байснаас төсвийн байгууллагууд, аж ахуйн байгууллагуудыг байгууллагын цэцэрлэгтэй болгох, үүний тулд 2-3 өрөөг нь сууллаж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, багш, туслах ажилтаны цалин хөлсийг нь тухай байгууллагаас гаргадаг болгох хэрэгтэй. төсвийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн байгууллагад хоолны мөнгө, урамшил нэрээр төрөөс хууль бусаар хумсалдаг мөнгө зөндөөн байдаг шүү.
2014-08-29