Гудамжнаас улс төр рүү “үсэрсэн” нүүрс
2014-08-27

Гэр хорооллыг барилгажуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгана, нүүрсийг хална гэж үе үеийн төр, засгийн удирдлагууд ярьж, хэлдэг ч хэрэгжсэн нь үгүй. Нийслэлийн 310 мянган гаруй өрхийн 70 шахам хувийг эзэлдэг гэр хорооллынхны өнтэй өвөлжих гарц нь нүүрсний хэрэглээ. Гэр хорооллынхны нүүрсний хэрэглээг багасгахаар халаалт, нарны сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар өвлийн  халаалтаа авч байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрөөс 50 хувь чөлөөлнө гэдэг. Гэвч үүнд зөвхөн шөнийн цахилгааны хэрэглээ нь хамрагддаг бөгөөд энэ нь 00-06 цагийн хооронд үйлчлэлтэй байдаг.   Энэ нь нийт цахилгааны төлбөрийнх нь 10 хувьд ч хүрдэггүй гэж иргэд гомдоллож байна лээ. Дээр нь гэр хорооллын амьдралын түвшин доогуур өрх цахилгаанаар дулаанаа хангах байтугай хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг чүүтэй чайтай төлж, цахилгаанаа таслуулчихгүйн төлөө зүтгэж байгаа.

6

Өнөөдөр төр, засгаас гэр хорооллын иргэдийн амьжиргаанд нөлөөлөх ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн хууль баталж Гэр хорооллын дахин төлөвлөлт, Утаагүй Улаанбаатар, Шинэ зуух төсөл гэх мэт ажлуудыг эхлүүлж байгаа. Энэ нь мөн  л  үр дүнд хүрээгүй хугацаа их шаардагдаж байгаагийн улмаас гэр хорооллын иргэдийн амьдрал дийлэнх нь ядуу,  орчин нөхцөл тааруу хэвээр байна.

6

Тиймээс л гэр хорооллынхон нүүрсээ хэрэглэсээр, Улаанбаатар утаатай хэвээр  байгаа нь нууц биш. Засгийн газраас өнгөрсөн жил иргэдэд 40 кг-аар савласан шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдаалахаар хөтөлбөр хэрэгжүүлсэн.  Харин энэ арга хэмжээ  гэр хорооллын  иргэдийн  санаанд нийцсэн зүйл байлаа. Учир нь иргэд нүүрсний ченжүүдээс 20 кг хүрэхгүй шуудай нүүрсийг дээрх үнээр худалдан авдаг байсан юм. Тиймээс “Нүүрс” хөтөлбөрийн худалдан авалт, борлуулалт ч сайн, өрхийн эдийн засагт ч хэмнэлттэй туссан юм.

7

Энэ жилийн тухайд эдийн засгийн хямралд иргэдэд хүндээр тусч байгаа. Урин дулааны цагт мэдрэгдээд байгаа  эдийн засгийн хямралыг  өвлийн ид хүйтэнд хэрхэн даван туулах вэ гэх иргэдтэй цөөнгүй таарлаа.  Ядаж байхад “нүүрс” улстөртэй орооцолдчихож гэх хүмүүс ч байна лээ.

7

Учир нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс”  хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг олон тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр түр саатуулах хориод байгаа.   АТГ-ын энэ үйлдэлд  “Нүүрс” хөтөлбөрийн ажилчид эсэргүүцэл илэрхийлсэн. Саяхнаас АТГ-ынхан “Нүүрс” хөтөлбөрийн борлуулагч, ачигч нараас мэдүүлэг авч эхэлжээ. Ачигч, борлуулагч нар дээрх хөтөлбөр иргэдэд үр дүн нь мэдэгдсэн төдийгүй олон иргэдийг ажлын байраар хангасныг онцолж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр  хэрэгжсэнээр гэр хорооллын ажилгүй гэгддэг 700 шахам иргэн  ажлын байртай болжээ.  Тэдний дийлэнхийг   хаана ч ажилд авдаггүй  40-ээс дээш насныхан  эзэлж, ажлын байраар хангагджээ. Авдаг цалин нь боломжийн,  цалингийн дунджаас дээгүүр байсан байна.

7

“Улс төр, бизнесийн бүлэглэлийнхний авилга хээл хахуулийг илрүүлэх зогсоохын оронд жирийн ядарсан иргэдийн амьдралд нэмэр болж байгаа хөтөлбөрийг улстөржүүлэн дэвэргэж зогсоох байдалд хүргээд байгаа АТГ өнөөдөр иргэд бидний төлөө гэр хорооллынхны төлөө юу хийснээ тайлагнаж бодит байдлыг эргэн нэг харна гэдэгт найдаж байна” хэмээн уг хөтөлбөрийн ажилчид ярьж байсан.

7

Эдүгээ уг хөтөлбөр цааш хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа.  Хэрвээ “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихгүй бол тэнд ажиллаж байсан 700  ажилчид байтугай нийслэлийн  нийт айл өрхийн 70 орчим хувийг эзэлдэг гэр хорооллынхны амжиргааны асуудал  ч сөхөгдөх нь.

7

Учир нь   “Нүүрс хөтөлбөр” хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болж, гэр хорооллын иргэд ч өвлийн бэлтгэлээ хэрхэн базаах талаар санаа зовж эхэллээ.

7

Өглөө, оройдоо жихүүн салхи сэвэлзэн, намрын сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Нэг л өглөө цас малгайлан орж, өвлийн дохио ирнэ.  Харин энэ өдрүүдэд гэр хорооллынхны өвлийн хэрэглээ болсон нүүрсийг наймаачид шуудайлан, зам дагуулан өрдөг. Энэ жилийн тухайд нүүрс хангамж, үнэ  хэрхэх эсэхийг  гудамжинд бус улс төрөөр шийдэгдэх болоод байна. Төр, засгийн бодлогод  энэ өвөл гэр хорооллынхны нүүрсний  хэрэглээ тусах нь эргэлзээтэй, нүүрс хөтөлбөрийн ажилчид ч АТГ-т дуудагдах эсэх түгшүүртэйгээр намрын сарыг өнгөрөөх нь ээ.

7

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
ger horoolliin irgen:
amgaland alag tolgoin nuurs 1 tonn 100 000 togrog bsan odoo nemegdene biz. nuurs hutulbur nudee olson ajil bsan orlogo bagatai irged hyamd nuurs tuleh erhgui gej uu
2014-08-29
yookoo:
нийтлэл гэж үүнийг хэлэх үү
2014-08-28
ганбат:
chi 40,000 zardaa chamaas aviya * yuch medehgvi bj bitgii salia am gargaj bai
2014-08-28
vandan:
тээврийн зардал, аяиж буулгах зардал энэ тэр гээд зардал талаа цаасан дээр өсгөж бичиж байгаад зөрүүнээс нв мөнгө цохьсон байж болзошгүй. хэрвээ гансүх мөнгө завшаагүй нь батлагдвал атг-ыг татан буулгах хэрэгтэй.
2014-08-28
zaluu:
zah zeeliin hansh hed bailaa bodood uzeesei. 27000 iin nuursiig 80000 r zaraad tsom ashig hiij baigaan bol jijig dund business erhlegchid ene businesst yagad orj irehgui orj irsen ni hed dahin unetei zaraad baisnii uchriig heleed ogoh hun bainauu? tiim ih ashig unadiin bol helsen heleegui shuuraad l orood irne shuudee. nalaihiin nuurs hot ruu orj irehdee hed dahin nemegdej orj irdeg baganuur buur hol gazar!!!!
2014-08-28
bataad:
amia bodogch mini tsaana chini ard tumnii amidral hund baina 700 hun ajiltai bolhoor 700 orh ail tuuniig 4 am buleer tootsvol2800 hun hooltoi bh ni dee erguu malaa
2014-08-28
tiimee :
nuurs ogloo bosohod ni shuudaitaigaa tengerees oichson bh um bna l daa shat shatnii zardal gej zondoo um baigaa shdee
2014-08-28
dddds:
ah boliochee
2014-08-28
bataa:
gucaa 700 ajilchin ajilgui bolohoor mongol mohoh yum uu ,bitgii solior,ard tumnii baylagiig guschaad bitgii guc
2014-08-28
baje-:
нуурсийг хэрхэн 27500 авч 80000-аар зарсан тооцоо. туз-с тогтоосон нуурсний унэ нэг тонн 27,500т. 1.багануурын уурхайгаас нуурс шигшсэн-3363т 2.уб хот хуртлэх тээвэр-6112т 3.шигшиж шуудайлах,амыг оех,ачих-8148т 4.амгалан толгойт ертеенеес борлуулалтын цэг хуртлэх тээвэр-10075т 5.борлуулагчидын цалин-10242т 6.менежерийн цалин,шатахуун-1105т 7.захиргааны ажилчдын цалин-2199т 8.хангамжийн материал-5832т 9.ажилчдын хоол-259т 10.багануурт нуурс шигших техник тоног техееремжийн элэгдэл-694т 11.нуурс буулгах талбайн турээс,бэлтгэл ажил-2691т 12.банкны хуу-628т
2014-08-27
gggg:
irgen , malaa 1 th huursnees hagas ni haygddag baihgui yu malaa. shuud ih hemjeeger achihad ihenh ni hog baidag sh dee. nuurs tulj uzeegui malnuud
2014-08-27
tvlechin:
sain bain sain
2014-08-27
irgen:
1tn 27500 garch bga nvvrs zardlaa nemeed l 40myanga bolno bizdee iim uneer zarval uyn shoron hoshoo bosgoh heregtei 80 myanga bol arai hydlaa une ene zardliig l zov tootsoolood gargad ireheer margah hvn bh gvi sh de!yls tor hereggvi
2014-08-27