Өөрийн алхмаа бүтэн хийцгээе
2014-08-27

Хаврын чуулган хаагдах өдөр амжиж батлагдсан хуулиар “хууль зөрчсөн үйлдэл” гэсэн тогтоолтой төрийн түгжээнд орсон байсан 106 лиценз эргэн хөдөлгөөнд орохоор болсон тухай мэдээлэгджээ. Засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан юм байна. Тогтоол ч яахав дээ, тийм их толгой эргээд байх юмгүй энгийн ойлгомжтой л сонсогдож байна. “Журмын дагуу 30 хувийг дансанд байршуулж байж өрсөлдөх боломж нээгдэнэ. Газрын даргынх нь мэдэгдэж байгаагаар бол “Хэрэв сонгон шалгаруулалтад ялах юм бол үлдсэн 70 хувийг дансанд байршуулах юм. Тухайн сонгон шалгаруулалтад тус лицензийг өмнө нь эзэмшиж байсан компани шалгараагүй бол босго мөнгө буюу тухайн компанийн өмнө нь гаргасан төлбөрийн мөнгийг өгнө. Өөрөөр хэлбэл, нөхөн олговор олгосонд тооцох юм. Хэрэв өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компани шалгарвал шууд хайгуулын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй” юм байна.

6

Энэ тогтоол хоёр талтай юм байна гэж ойлгогдлоо. Нэг талаас хуучин лиценз эзэмшиж байсан ААН-үүдийн хохирлыг нөхөх, нөгөө талдаа шударга эрх тэгш нээлттэй байх зарчим доор лицензийг дахин эзэнтэй болгох. Товчдоо энэ хоёр шаардлагад нийцүүлэх журам батлагдах гэж зуныг бараг бүтнээр туулсан юм уу даа. Хатуухан хэлэхэд, хавар Засгийн газраас яарч дааруулан батлуулсан хуулийг дагаж мөн л даруй боловсруулагдаж лицензүүдийг чөлөөлж, төсөвт мөнгө оруулж ирэх ёстой тогтоол, журам нь наадмын тоосонд дарагдаж яваад одоо намрын сэрүүний босгон дээр батлагдан гарч байгаа нь энэ юм байна. Ийм мэтийн удаашрал, хөгжлийн чирээс болсон төрийнхний ажил ганц энэ биш.

6

Гадаадын хөрөнгө оруулалтын хууль жилийн өмнө яаран батлагдсан ч хэрэгжүүлэх механизмыг нээх тогтоол журам нь дараа жилийнх нь хавар гарч байсан байдаг. Энэ хуулиар л доллар цутгана гэж ээлжит бус чуулган зарлан баталсан хуулийн хэрэгжих нарийн зохицуулалт хавар болтол гадаад талдаа тодорхой бус байсан гэсэн үг.

6

Бид хөгжиж чадахгүй байгаадаа олон тээг, саад тотгорыг тоочин хэлж чаддаг. Хөрөнгө оруулалтын зам “тас” үсэрсэн, дэлхийн хямрал бас хавсарсан, зэсийн үнэ савалгаатай, улс төрийн орчин хагаралтай, урд хөшид нүүрсний үнэ уначихлаа гээд олон. Үүнийг иргэд нь цээжилчихсэн байгаа юм. Одоо биднээс хамаараагүй гэх олон саад дээр нэмээд төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдийн назгайрал, удаашралыг бид ойр ойрхон тоочиж байх хэрэгтэй болсон байна. Болж өнгөрч буй дээд хэмжээний айлчлалын дуулианд уналт удаашрал авчирч байсан олон саадыг давах гарц харагдаж эхэлсэн тухай төрийн түшээдийн итгэл төрүүлсэн дуу хоолой өдөр өдрөөр нэмэгдэж байна. Дээд хэмжээний айлчлалаар яригдсан ойлголцол, гэрээ хэлцлийн тоймыг харахад төрийн албан хаагч мэргэжилтнүүдийн бодож боловсруулах бичиг цаас батлагдсан гэрээ хэлцлийг хөрсөн дээр буулгах нөр их ажил бий болох нь харагдаж байна.

6

Ирэх 5 жилд гадаад худалдааны эргэлт нь 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх Хятад улс тасралтгүй хурдацтай хөгжих замдаа манай улсыг хөтлөе гэж мэдэгдлээ.  Хамгийн найрсгаар урилаа. Худалч хүнд бараг гуйлаа. Монгол Улс хурдацтай хөгжих боломжийг нээх энэ урилгын цаана ямар их ажил бэлтгэл хангагдах шаардлагатайг тоочин хэлбэл үглэж томорсон болох биз. Ядаж л дээр дурдсан нэг тогтоолын журмыг хийх гэж нэгэн зуныг аваад байдгаа болих хэрэгтэй юм.

6

Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна гэж тэргүүн нь Их хурлын индэрээс хэллээ. Төрийн тэргүүнүүдийн мэдэгдсэнээр бол энэ удаагийн айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрсэн юм байна. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон байна. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрч чадсан юм байна.  Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүлжээ. Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгджээ. Хоёр тал уул уурхайн бүтэгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах  болно. Эндээс уул уурхай, мөнгө санхүү, дэд бүтэц гээд бүх салбарт ажлыг “базаад” өгөх хариуцлагаа ухамсарласан, шинэ орчин нөхцөлийг мэдэрч чадах чадварлаг баг манай төрд байх хэрэгтэй болох нь харагдаж байгаа юм.

6

Бид бэлэн үү. Одооныхоо налгар тайвнаараа, аливаад цаг нөхцөөсөн завтай хүний боломжоороо төрийн ажлыг аргалаад байж болохгүй болжээ. “100 жил”-ийн зорилтоо биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл”-өө бий болгосон ард түмэнтэй хамт урагшилж “Монгол мөрөөдөл”-өө бодит блгохын тулд бид худал булхайгүй, назгайрал удаашралгүй, хөдөлмөрч зүтгэлтэй байх шаардлага аяндаа бий болж байна. Хятад улс их мөнгөтэй, асар баялагтай, сая живаа хүн амтайдаа бус хөдөлмөрч  ажилсаг чанар аль ч салбарт, ард түмэнд нь нэг мөр суусан байдаг нь хөгжилд ойртуулж, хөл дээр нь босгосон гэдгийг цаг хугацаа харуулсан гэж хэлэхэд долигонон магтсан болохгүй.

6

Төрийн албан хаагчид та бүхэн минь одоо “том” зантай биш “их” хариуцлагатай, хурдтай байх цаг үе ирж байх шиг байна. Гараасаа хөтлүүлчихээд догонцоод байхгүйн тулд бид архаг залхуурал хийрхэл, назгайрлаа хаяж хөгжил өөд өөрийн гэсэн нэг алхмаа бүдрэлгүй, бүтэн хийчихдэг байх хэрэгтэй юм.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tuuguu:
unen l boltugaidaa mongol tugrugiig hytad yuonaar solij yuonoor guilgee hiideg blno ene tere gsn yum duuldaad l bn shuu herew ter ni unen bh awaas bas hytadiin eeljit negen moligo bj medheer l bn shuu. tegd ternees gadna tanai site-nii chin ungu ni ulaan bgaad bgaa ni bas l sonin sanagdaj bn shuu!!! uneheer eh orond min tustai zuil bh yum bol ymr ch mongol hun bilge oyunaaraa olood l harna gewch neg ugiig sanaarai. ter hytadiin darga yu gelee iltgeliinhee suuld (hytad humuus, sain huniig munguur solihgui gj yaridag)gj helsenshdee. eniig sain bodooroi za yu, ygd tegej helew chuham sn hunii yug ni solij selbeh yum bol ashigtai gj hytaduud uzd bgn. ih sonin bga biz medeej udam l bhgui yu geni l bhgui yu ok. tgd naad bicheed bgaa niitleluud chin heterhii hytadsag yum shig bodogdood bn shuu bayrhuu guai. hun helhees naash gdg bhaa td bodno biz.!!!
2014-08-28