Ажлыг нь хийлгэчихээд загная
2014-08-20

Ганцхан Монгол ч биш олон орны эдийн засгийн байдал хүндхэн болох тал руугаа хэвийлээ. Украинтай холбоотойгоор Европын холбоо Орост эдийн засгийн хориг тавьсны дараахан Кремль хариу хориг арга хэмжээ авсан нь эдийн засгийн байдлыг бүр эгзэгтэй төвшинд аваачсан. Хямралын анхны шинж тэмдэг Оростой худалдааны нягт хамтын ажиллагаатай Европын орнуудад илрэв. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг болохоор тун хүндхэн цохилт авсан нь тодорхой. Хориг удаан үргэлжлэхгүй гэж тооцоолж байсан ч найдвар талаар болоод байна.

1

Путиний бумаринг байгаа оносон ч эргэх тусгал нь нэлээд чангахан бууж байна. Өнөөдөр Москвад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 36 хувь, Алс Дорнодод 60 хувиар нэмэгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар цаашдаа үнийн өсөлт эдийн засгийн байдлыг ихээхэн сулруулах хэмжээнд хүрэх хандлагатай байгаа юм. Хоёр талын удаа дараагийн эдийн засгийн хориг дэлхийн эдийн засгийг хүссэн ч хүсээгүй нөмрөнө. Тэгээд ч байдал тийм сайнгүй байгаа. Хөрөнгийн урсгалын өөрчлөлт, эрдэс баялгийн үргэлжилсэн уналтууд санхүүгийн тааламжгүй байдлыг нэгэнт бий болгожээ. Бүгд л эрвийх дэрвийхээрээ хүндрэлээс гарахаар хичээцгээж байгаа ч нааштай үр дүн төдий л мэдрэгдэхгүй байгаа юм. Хэдийгээр дэлхий даяаршсан ч өөр өөрийн онцлогтой эдийн засгийг ямар жорын дагуу ямар эмчилгээ хийж байж эдгээх вэ гэдэг дээр улс орнууд толгойгоо гашилгаж байна. Олныг хамраад байгаа эдийн засгийн хүндрэл Монголд хүндээр тусч байгаа. Гуравхан жилийн өмнө 130 ам.долларт хүрч байсан коксжих нүүрс өнөөдөр 35 ам.доллар болж суга уналаа. Төсвийн гуравны нэгийг бүрдүүлдэг байсан нүүрсний экспортын орлого дөрөв дахин уначихаар хоосон халаасаа эргүүлж хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй. Зэс төмөр гээд бусад эрдэс баялгийн үнэ ханш ч дэлхийн зах зээл дээр өсөөгүй харин ч уналттай байгаа. Ядаж байхад гэгчээр гадаадын хөрөнгө оруулагч нараа хялайж харсаар байгаад хөөгөөд явуулчихсан. Шууд хөрөнгө оруулалт л гэхэд 70 гаруй хувиар уначихаад байхад “Зүгээр ээ” гээд өөрийгөө тайвшруулах эрх хэнд ч байхгүй. Ханшийн савлагаа, инфляци гал дээр жинхэнэ тос нэмж байна.

1

Одоо сөрөг ч байна уу эрх баригч байна уу хамаагүй нэгдээд ажиллах цаг нь болсон. Гадаад хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо яаралтай эерэг болгох ёстой. Хоосон халаастай улс хамтраад ажиллая гэсэн хэнийг ч хөөх биш гараа дэлгээд угтаж авах нь зөв. Эрхэм гишүүд амарч зугаалаад, хэвлэл мэдээллээр нэгнээ намнаад байх утга алга. Засгийн газар муу ажиллаж байгаа бол хэлээд засч янзлахын оронд фронтын гаднаас шүгэлдээд ажлыг нь хийлгэхгүй гацаагаад байх нь нийт монголчуудад л ашиггүй. Засгийн газар алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Гэхдээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд багагүй ажил хийлээ. Эдийн засагт бага ч гэсэн эерэг дүр зураг ажиглагдаж эхлээд байгаа нь үнэн. Уг нь эвсээд зүтгэсэн бол байдал гайгүй байх байсан.

1

Хэрвээ эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд шаардлагатай хууль тогтоомжийг нь УИХ гаргаад өгсөн үү гэвэл үгүй шүү дээ. Яаралтай өөрчлөх олон чухал арга хэмжээ УИХ дээр очоод л гацаж байсан. Өргөн мэдүүлж УИХ-аас зөвшөөрөл авах ёстой асуудлуудын талыг нь ч батлаад өгөөгүй эрхэм гишүүдэд ч алдааны багагүй хэсэг ноогдоно. Сайхан амарсан хүмүүс л болчихоод байна. УИХ-ын шийдвэрийн шууд тусгал нь Засгийн газар. Нэг зоосны хоёр тал. Нэг батлаж нөгөө нь хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс хоёр тийшээ харж суучихаад гэдийгээд байвал хэн энэ унасан эдийн засгийг сэргээж, арлын нурууг тэнийлгэх билээ дээ.

1

Тун чухал хоёр хөршийн тэргүүн нарын айлчлал шилээ даран болох гэж байна. УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулах гэж марзагнаж байхын оронд ээлжит бус чуулган зарлан хуралдуулаад ядаж төмөр замынхаа асуудлыг нэг мөр шийдэж болох байлаа. Одоо ч оройтоогүй. Өмнөд хөршийн тэргүүний айлчлалын дараа эрхэм гишүүд урт удаан хугацааны амралтаа хүн чанар гаргаж зогсоогоод ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно. Өмнөдтэйгөө юун дээр яаж тохиролцсноо дүгнэж хойд хөршийн тэргүүнтэй хэрхэн яаж хамтран ажиллах тал дээр ярилцаж төрийн бодлогоо боловсруулах шаардлагатай. Олон улсын эдийн засгийн байдал амаргүй болоод өнөөгийн нөхцөл Монгол улс яавал хохирол багатайгаар эдийн засгаа зөв жолоодох вэ, хэтийн хөгжлийн үндэс болсон томоохон төсөл арга хэмжээгээ яаж яаравчлуулах вэ гэдгээ боловсруулбал дээрсэн. Одоо бидэнд хэрэлдэж суух зав алга. Засгийг огцруулж болно. Шинэ Засгийн газар байгуулах гээд бас л баахан хий цаг хугацаа урсгана. Харин хямрал биднийг хүлээхгүй улам бүр гүнзгийрсээр байх болно шүү дээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
shvvgch.:
man ch bai an ch bai bvgd taarsan taar shuudainuud boljdee. er ni manaid eh ornoo ard tvmnee bodhoosoo ilvv amia bodotsgooh (soel) hvmvvjil ih tuluvshih boljdee.ene uls turchid estoi archaagvi uudgvi hvmvvs yumdaa.nam bolj taltsaad avgai hvvhnii hervvl hiigeed suuj baihdaa taarsan nusnuud!!!
2014-08-21
зочин:
урьдах нөхрөө муулаад сайхан амьдарч байвал бусад нь хамаагүй гэж боддог тэнэг авгай шиг сэтгэхээ болимоор бх юм сайхан хөгжилд хүрээд хүний хараат бол гутамшиг болно
2014-08-21
зочин:
урьдах нөхрөө муулаад сайхан амьдарч байвал бусад нь хамаагүй гэж боддог тэнэг авгай шиг сэтгэхээ болимоор бх юм сайхан хөгжилд хүрээд хүний хараат бол гутамшиг болно
2014-08-21
mgll:
dor burnee hicheegeechee shuumjilegchidee, bngiin dardan shuluun zamaar yawna gej yu baihaw, ene zasgiin gazart sain ni ih bgaa, yadaj l man iihan tir barij bhdaa yadaj heden zamaa yanzalzan bsan bol odoo ih hereg boloh blaa, daanch yamar ch setgrl bgaagui arai denduu muuhai bugd idej uugaad iish tiish zugataasan bizde
2014-08-21
зочин:
улсаа худалдасных нь дараа загная гэх ээд бна уу малаа
2014-08-21
зочин:
улсаа худалдасных нь дараа загная гэх ээд бна уу малаа
2014-08-21
зочин:
улсаа худалдасных нь дараа загная гэх ээд бна уу малаа
2014-08-21
анар:
нэгэнт ийм болсосон *ыг чаддаг хүнээр нь хурдхан арилгуулах хэрэгтэй.*ан дээрээ халтираад унасан, холилдсон хүн хэзээ ч чаддаггүй л байхгүй юу
2014-08-21
хонгорцог:
ард түмэн л улсыг хөгжүүлдэг шүү дээ.хэзээ улс төрчид улс орныг хөгжүүлээд байсан юм бэ
2014-08-20
зочин:
uhsenii chini hamtarch ajillah . umnu ni ajillaj baihgui ard tumnii amijirgaag iim dor oruulchihaad yu yariad baigaa yum. setguulch guai ta olon tumenhiihee tald baina uu. hulslugduud baina uu. iim muu erunhii saidaas hudhan neg minutiin umnu ch gesen salmaar baina
2014-08-20
зочин:
ajlaa hiiye geed baih yum ungursun hoyor jil hiij baihgui yasan yum be. ahiad hoyor jiliin daraa namaig songood uguuch bi ajlaa hiiye gehuu. ene ugiig chini mash olon sonsoj unshsan. itgel aldarsan. odoo ogtsorood uguuch
2014-08-20
zochin:
ajliinhaa taliig ni hiisen uedee samarch bn ard tumnii amidraliig dahiad tal hugatsa g yu boln gj huleehuu.hoolondo orson an usnuud enuuger comment bichij yabha boli.ta nar ajla xub hiisen bol iim bolohgui bsiin ajlaa hii maaluudaa
2014-08-20
zochin:
ajliinhaa taliig ni hiisen uedee samarch bn ard tumnii amidraliig dahiad tal hugatsa g yu boln gj huleehuu.hoolondo orson an usnuud enuuger comment bichij yabha boli.ta nar ajla xub hiisen bol iim bolohgui bsiin ajlaa hii maaluudaa
2014-08-20
санаа:
өнөөдөр зун үргэлжилж байна хямрал хөрөнгөтэйг нь түүж эхлэв үү байгаагаа идэх ёстой биднийг хятад самар польш огурцы идсэнгүй гэж гарав уу
2014-08-20
unen:
zov zuil ene setguulch bichsen bna. mongolchuud bid oroitoj serj uhaardag humuus yum uu daa.hamtarch, hund baidlaas garah hergtei. sandal suudal solih asuudal heseg hund l ashigtai. ard olond ashiggui, dahiad oroigui tsetsen humuus l garch irj giguulehguigees hoish zasgaa sain tashuurdaj ajilluulah heregtei. harin ene baigaa zasgiin hed ni uhaarch ajillaasai !!!!!! zarim neg ni holduu nohduud bga , zasrahgui bol shuud zailuulj hatuu hariutslaga tootsoh heregtei
2014-08-20
zochin:
2 tom nam hamtraad 2 hurshiin udirdagch nartai yu yrih ymar bodlogo barih zeregee zuvlulduh heregtei yum shig.man -han ta nart mongol ulsiin ireedui hamaatail baimaar..
2014-08-20
бббб:
нэгдээд ч нэмэргүй байхаадаа гаднаас л ерөнхий сайд түрээслэж ажиллуулах хэрэгтэй байна
2014-08-20
zochin:
bayrlalaa. demjij baina, harin tegmeersen dee,
2014-08-20
zochin:
hurdan ogtsrood ugvul mongold mini heegtei bna.
2014-08-20
zochin:
er ni yu gej zasgiig ogtsruulah yum be. ternii orond sain ajillahiig l *rdah heregtei. hezee zasag ogtsrood saijirch bailaa.
2014-08-20
zochin:
estoi vnen jenko menko odoo uls torjixoo bolimoor vm ard olnii tolgoi ergvvlj xudal vnen uls torjij bxaar garts marts bdag bol teriigee xeregjvvlj xubi nemer oruulmaar vm
2014-08-20
halh:
iim teneg erenhii saidtai hamtraad baihdaa yahav dee shorond ni suulga ooriihoo ochih gazriig uzeed iree biz dee muu dorvod
2014-08-20
энэрэл:
овоо ш дээ бадамжав сэтгүүлч гайгүй зүйл бичиж, нэгдэж улс орон ард түмнийхээ төлөө байх хэрэгтэй шүү дээ, засгийн газраа огцрууллаа гээд наад зах нь ирэх 2 орны ерөнхийлөгч нар дотоод асуудал нь ийм тогтворгүй байна гээд харьцах нь хүртэл өөр болох байхдаа, дараагийн засгийн газар байгууллаа гээд баахан холио солио хийнэ өмнөхөөсөө бүр шал дордоно шүү дээ!!!!!!!!!!!!!!!!
2014-08-20
zocnin:
mash zub.hamtraad ajilliya
2014-08-20