Гуравдагч хөршийн эрэлд олонтаа бид гарч байсан. Тэр нь даанч олдож байсангүй. Тэр эрэл болгон бусдын идэш болж байлаа. Халуун хийгээд хүйтэн дайны туршид. Олсон алдсан нь ч бий. Өнөөдөр хоёр их гүрний тэргүүн нар айлчлах гэж байна. Үнэндээ бидэнд гуравдагч их гүрэн хэрэгтэй. Монголд гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг татахын ач холбогдол их. Хөрөнгөө оруулсан компани, цаашлаад улс орон ямарваа нэгэн асуудал тулгарахад дуугүй, гараа хумхиад суухгүй нь лавтай. Америктай сүжирч, Японтой ойртож, Германтай түншилж, Францтай ураны салбарт хамтран ажиллаж эхэлсэн гээд тэд мэдэж байгаа. Жижиг орон ч гэлээ газар зүйн байршил болон ашигт малтмалын баялгаараа холын улсуудын “хорхойг” хүргэхтэйгээ. Тэр дундаа АНУ-д манай улсын газар зүйн байршил анхаарлыг татдаг нь ойлгомжтой. Монгол бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хоёр гол орон болох Хятад, ОХУ хоёрын дундах Америктай сайн харилцаатай орон. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй БРИКС-д бид сонирхолтой улс. Хөрөнгийг хуваарилах эрхээ ОУВС, Дэлхийн банкнаас огтоос айхгүйгээр хийнэ. Гуравдагч ертөнц тэрнээс л айгаад байгаа юм. Асуудлын голд бид байна. Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ ордог БРИКС-ийн гишүүн орнууд мөнгө угаагч Гобсек орнуудаас ангижрахыг хүсч байна. Тэргүүн баячуудад биш дундаж давхаргад илүү боломж олго гэсэн тэдний уриа олон улсыг байлдан дагуулж эхэллээ. Баячуудад биш ядууст гэсэн уриа соц нийгмийг санагдуулах ч өнөөгийн нийгмийн үнэн нүүр төрх болоод байна.
5
Юунаас биш гэдгээ мэдэхгүй ч ангижрахыг хүсч байгаам. Долларын эрхшээлээс гарахыг хүсч байгаа нь БРИКС-ийн нэр хүндийг өргөж байгаа юм. АНУ-ын тэргүүлэгч, түүнийг даган доллар “ноёрхсон” дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрчлөх нэгдсэн сонирхол БРИКС-ийн орнуудад бий. Одоогоос жилийн өмнө Хятадын Саньянд эдгээр орнууд төлбөр тооцоог үндэсний валютаар харилцан хийх тухай Тунхаг бичиг байгуулж байсан. Тэгвэл энэ удаа Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк бүрэлдэхүүнд нь багтдаг Бриксийн орнуудын удирдагчид 100 тэрбум долларын хөрөнгийн сантай хөгжлийн банк байгуулахаар болсон. Банкийг үүсгэн байгуулсанаар шаардлагатай тохиолдолд хэрэглэх нөөц хөрөнгийн сантай болж байгаа гэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг таван орон хуваан гаргажээ. Хөгжлийн банкны төв байрыг Хятадын Шанхайд байрлуулж, анхны ерөнхийлөгчөөр нь Энэтхэг хүн сонгохоор болсон гэсэн хэвлэлийн мэдээ байна. Тэд 100 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй маш том банк байгууллаа. Эрсдэлийн хэмжээг хариуцах 100 тэрбумын нөөц гаргалаа. Банк хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гэж чухалчлав. Бид юу бодож сууна вэ. ОУВС, Дэлхийн банк гэсхийгээд бидний хөрөнгө оруулалт дуусч байна. БРИКС-тэй харьцах гэхээр барууны хөрөнгө оруулагчид ОУВС, Дэлхийн банкаа дарамтлах гээд. Асуудал хүнд. Гэхдээ боломж их.
5
Хоёр сонирхлын дунд асуудлын гарц байж болох биш үү. Өвөг маань ярьдагсан эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж. Ам.доллароос болж эдийн засаг нь хувирдаг улс орон манайхаас өөр байхгүй л болов уу. АНУ-ын тэргүүлэгч, түүнийг даган доллар “ноёрхсон” дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрчлөх нэгдсэн сонирхол БРИКС-ийн орнуудад бий. Үндэсний мөнгөн тэмдэгт ч гаргаж магадгүй. Энэ бол хүйтэн дайн биш. Нөлөөллийн туйлыг нөгөөх рүү эргүүлэх гэсэн оролдого. Америкууд мөнхийн цагдаагийн үүргийг биелүүлж маниус хөгжье гэсэн санааг өгүүлээд байгаа юм биш шүү. Гуравдагч хөрш тэс өөр санаа бодол агуулаад байхад монголчууд эдийн засгийн ашгаа нямбайлан тооцож суувал яасан юм бэ. АНУ-аас ертөнц уйдаад байгаа юм биш үү. Тэднийг зөндөө л гуйлаа. Ирсэнгүйсэн...
5
Н.Бадамжав