Тархиа угаалгасаар алтан боломжийг алдсаар л сууна
2014-08-17

Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал олон чухал асуудлыг хөндсөн, эдийн засгийн цаашдын өсөлтөд онцгой нөлөө бүхий гэрээ хэлэлцээр хийгдэнэ гэсэн итгэл бий. Хоёр хөрш бие биетэйгээ улам бүр нягтран ойртож, геополитикийн цоо шинэ хүчирхэг тоглогч болохыг чармайж буй түүхэн үед тохиож байгаагаараа бүр ч их ач холбогдолтой.

1

Хүйтэн дайнаас хойш ОХУ, Хятад хоёр ийм найрсаг харьцаатай байсангүй. Барууныг сөрөн зогсоход Орост Хятад хэрэгтэйн адилаар өмнөд хөршид ч Оросуудын стратегийн тоглолт үнэ цэнтэй. Тэр дундаа бамбай улс болох Монгол улсыг ашиг сонирхлын нөлөөллийн бүстээ барьж байх нь эдийн засгийн ч улс төрийн хувьд ч чухал гэдгийг Монгол дахь хоёр улсын элчин сайдын хэвлэлд өгсөн ярилцлагаас тодорхой харагдаж байна. Тиймээс ч сар хүрэхгүй хугацаанд хоёр хөршийн тэргүүн нар Монголд айлчилж байгаа нь өөрөө Монголын талаарх бодлогоо нэгтгэх гэсэн алхам гэдгийг судлаачид үзэж байгаа юм.

1

Монгол бол эдийн засгийн өндөр өсөлтийг сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа, ашигт малтмал хийгээд, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний их боломжтой улс гэдгээс нь харж байгаа. Нөгөө талаар бүс нутагтаа хамгийн тогтвортой гадаад бодлого баримталдаг, газарзүйн байршлын хувьд хоёр их гүрний цаашдын харилцаанд чухал нөлөөг үзүүлэх дэд бүтцийн боломжит орон гэж тэд харж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, нийтлэлээс нь харж болно. Монголчууд ч зүгээр нэг хандив хүсэгч, зээл тавих сонирхолтой улс биш. Эдийн засгийн өргөн хүрээний түншлэл, хамтдаа хөгжье, хамтрагч нар байя гэсэн санаархалтай. Ялангуяа дэд бүтцийн салбар дахь идэвхтэй хамтрагч байж гэмээн бараа бүтээгдэхүүний урсгалаас ашгаа хүртэж, техник технологийн шинэчлэлийн үр шимийг хүртэх сонирхолтой.

1

Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд гал унтраах маягийн багахан хэмжээний зээл авах санаа бий. Хоёр тал ч үүнийг сайн ойлгож байгаа. Монголд зээл тусламж үзүүлэх нь ашигтай гэдгийг ч тэд сайн мэднэ. Гэхдээ хамгийн гол дэд бүтцийн асуудлыг чухалчилж байгаа нь анзаарагдана. Олон жилийн турш хэлэлцэж хэрэлдсээр бид төмөр замын сүлжээгээ өргөсгөж чадсангүй. Өнөөдөр ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь энэ томоохон айлчлалаас алдах алдаа минь байх болов уу. Бүрэн гүйцэд шийдэж чадаагүй ч ОХУ-тай өргөн, Хятадтай нарийн царигаар холбогдохоор болсон маань багахан ч гэсэн амжилт. Хятадууд угтуулаад төмөр замаа тавиад эхэлчихсэн. Маргаанаа хурдхан эцэслээд урагш нь ашигт малтмалаа гаргаад эхэлбэл дараагийн боловсруулах үйлдвэрүүд босгож нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах нөхцөл бололцоо бүрдэнэ.

1

Оросууд шинэ төмөр замын асуудал дээр хамтарья гэсэн саналыг олон удаа тавьсан. Хөрөнгийг нь 50, 50 хувиар гаргаад гэтэл бидний нөгөө хөшүүн хойрго байдал асуудлыг гацаасаар сүүлдээ оросууд санал тавихаа ч байсан. Уг нь хоёр хөрштэйгөө эвлэж зохицоод, транизит тээврээс боломжийн хөрөнгө мөнгө босгочих байлаа. Харамсалтай зургаа долоон жилийн нүүр үзчихлээ. Одоо бидэнд алгуурлах цаг хугацаа гэж байхгүй. Бараа бүтээгдэхүүнээ экспортлохгүйгээр импортын эдийн засаг хэзээ ч ганц хөлтэй л байх болно.

1

Хэт мэдэмхийрч туулайн чинээ хараар уулын чинээ цагааныг будах улс төрийн явцуу ашиг сонирхлын үүднээс ашиг хонжоо хийсээр ирсний харгайгаар олон чухал төсөл хөтөлбөр бантан болж хувирлаа. Хятадтай гар нийлье гэхээр хятад айдас гэгчийг бий болгоод гарал үүслээр нь талцаад маргалдуулчихна. Дээр нь улс гүрний тусгаар тогтнол үндэсний аюулгүйн байдал гэж ирээд л цээжээ дэлдэн нэгнийгээ намнана. Хятадаас өөр хаана ч гаргах аргагүй, Хятадаар дамжаад далайн боомтуудад хүрч гуравдагч зах зээл дээр гарах боломжтойг бүгд мэдэх боловч хятад айдсаар олон түмнээ таг дуугүй болгоно. Украинтай холбоотой өрнөж байгаа асуудлаас шалтгаалаад Орос хэзээний л Монголыг өөрийн нэг муж улсаа гэж үздэг гэхчлэнгээр тархи толгой угаагаад эхэлнэ. Уран, бензин шатахуун, эрчим хүч гээд л олон эмзэг асуудлыг тэдэнд нааж үзнэ. Ингээд л хоёр айдсын дунд Монгол хэрчигдээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Угаас тусгаар тогтнол, үндэсний аюулгүйн байдалдаа хэт мэдрэг, болгоомжтой ханддаг монголчууд улстөрч бизнесийн бүлэглэлийн тавьсан урхинд өөрөө л гүйгээд орчихож байгаа юм. Мэргэжлийн хүний дуу хоолой падлий ч байхгүй. Бүгд л ашигт малтмал, төмөр замын талаар доктор, эрдэмтнээс ч илүү мэднэ. Хүн болгон амны зоргоор дуугарна. Тэр нь төрийн шийдвэрт хүртэл нөлөөлөөд эхлэхээр эрүүл саруул ямар хөгжлийн тухай ярьж шийдвэрт хүрэх билээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
kube:
ene asuudal deer bol battulgyg demjij baina. yer ni tegeed nariin tsarigiin khemjeend khyatadyn ashig sonirkhlyn bus. urgun tsarigiin orosyn sonirkhlyn bus geed ekh ornoo khuvaagaad baigaa yum bishuu ...
2014-08-19
kube:
khyatadaar damjaad guravdagch oron ruu garna geed baikh yum. tegeed ter khyatad chini zuvshuursun yum uu? minii bagtsaagaar tumur zamtai zamgui uurtuu shingeene l gej uzekh bolov uu. khyatad uuriiguu ashigluulj khen negend bolomj olgodog uls bish l bolov uu ... bodokh tsag
2014-08-19
хадаа:
оростой хамэрах нь туйлын зөв бид өдий болтлоо хөгжсөн нь оростой хамтарсаных хятад хэрэггүй
2014-08-18
bugded !!!:
niitlel bichsen badanjav harin uuruu tarhi ugaagaad, hor hutgaad bgaa yum bish uu !!! bolioroi, ehleed dotoodiin idej uuj bgaa asuudlaa shiidej chadahgui bj, yun hyatadtai nariin tsarigaar holbogdoh !!! ediin zasgiin ur uguuj gej yarij bgaa ulsuud chini uursduu idej uugaad ta bugdiin halaasnaas mungu tataad bgaag oilgohgui ni uu !!! urund orj, utund barigdaj irlee naad mongol uls chini, ene balai nuhduus bolj !!!
2014-08-18
зочин:
баттулга , гансух болон туунии багтай хариуцлага тооцож чадахгуй бол ан авсандаа орвол таарна
2014-08-18
монгол:
хужаа бичжээ
2014-08-18
irgen:
battulga holduu tolgoit mongoliig horlood bga yum
2014-08-17
ulzii:
battulgaas bolj ih uym tsag hugatsaa bolomjoo aldsan odoo boliyoo ter bohoo l daldaghuulj yabag
2014-08-17
хонгорцог:
баттулга гэдэг хүн жүдо-г сайн мэднэ дээ
2014-08-17
badamjav balai-d:
otumur zamd orostoi yu gej 50,50-iar hamtrah vee chi bagahan shig soliordoo
2014-08-17
zochin:
kh, battulga geji durak odoo tumur zam meddeg khen be ,
2014-08-17
hmmm:
uursduu l husehgui bol orchin uyed hen ch bidniig ezlej avch chadahgui. hii demii yumand hairan zag hugazaa aldlaa.
2014-08-17