Засаг өөрөө цомхон байж гэмээн УЛС хөгжинө
2014-08-14

Хэзээнээс нааш нүүдэлчин угсаатан газарзүйн байршлаасаа хамаарч газар нутгаа баруун зүүн төв гэж босоо тэнхлэгийн дагуу хувааж эзэмшсээр ирсэн. Төрийн удирдлага ч босоо байлаа. Өнөөдөр ардчилсан хувьсгал ялаад хорь гаруй жилийн нүүрийг үзлээ. Нэг л юм огт болохгүй байна. Тэр нь засаг захиргаа. Нүүдэлчдийн хувьд хамгийн боломжтой төгс хуваарилалт. Тал хээртээ салхи савиртай бол хангайгаа бараадна. Хангайдаа хүйтэн хахирган бол тал хээр, говийн бүсээ бараадад нүүчихнэ. Цэрэг дайны хувьд нэн өндөр ач холбогдолтой. Өмнөөс ирсэн дайсны хүчирхийллээс умар зүгийн ой шугуй тийш зугтаачихна. Хүн хүчээ базааж аваад эзгүй талд туйлдсан өмнөдийн эзэрхийлэгчдийг хялбархан ялчихна. Манжийн үед байдал эвгүйдэж оростой шууд хиллэдэг хязгаар тийш дайжин нүүх боломжгүй байсан ч хуучин газар нутгийн хуваарилалт тэр чигээрээ хадгалагдан үлдсэн юм. Харин оросууд социализмын нэр доорх тулгалтаа 1931 онд тулгасан. Өнөө хүртэл энэ бүтэц хэвээрээ байна. Нүүдлийн мал аж ахуй голлож байгаа өнөө үед энэ бүтцээр явах юм бол хөгжлийн жинхэнэ чөдөр тушаа болж байгаа юм. Хангайнхан хангайдаа, говийнхон говьдоо, тал хээрийнхэн тал хээртээ хадагдаад зогсохгүй сум хоорондын бэлчээрийн маргаан байнга гарна.

1

Сүүлийн жилүүдэд анхаарал татсаар ирсэн боловч өдий хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нэг асуудал бол Монгол Улсын засаг захиргааны шинэчлэлтийн асуудал. Энэ талаар гарч буй санал санаачлага, судалгаа шинжилгээ, маргаан хэлэлцээг ажиглахад ерөнхийдөө энэ шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр санал нийлж буй боловч хэрхэн хэрэгжүүлэх асуудалд тулаад гацаад байх шиг. Ихэнхи хүмүүс өнөөгийн энэ үрэлгэн, тархай бутархай засаг захиргааны нэгжийн суурь бүтэц тогтолцоог халж, эдийн засгийн үр ашигтай, ажиллах хүчин, хүн ам олонтой төвлөрсөн бүтэц бүхий зах зээлийн эдийн засагт тохиромжтой засаг захиргааны шинэчлэлийг улсынхаа хэмжээнд хийх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, одоогийн аймаг сумдыг нэгтгэж Улаанбаатар хотоос гадна 4-5 аймаг тэдгээрийг дагасан харьцангуй цөөн хошуудтай болгох хувилбарыг санал болгодог. Энэ талаарх өөрийн санал бодлоо хуваалцая.

1

Төрийн эрх барьж буй зарим хүмүүсийн хэлж байгаагаар “эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа” Монгол Улсад цаашдын хөгжлийн үзэл баримтлалаа харгалзсан, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохуйц тийм засаг захиргааны шинэчлэлтийг яаралтай хийх шаардлагатай байгаа гэнэ. Өнөөдөр Монгол Улсад нүүдлийн болон суурин иргэншил зэрэгцэн бодитой оршиж байна. Гэтэл өнөөгийн засаг захиргааны бүтэц нь энэ хоёр иргэншлийн өнөөгийн бодит байдалтай огт зохицолдоогүй. Монгол Улсын эрчимтэй хөгжлийн үндсэн тулгуур нь мал аж ахуй, уул уурхай гэдэг нь нэгэнт тодорхой болсон бөгөөд түүнээс гарах түүхий эд, ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрүүд, түүний үндсэн нөхцөл болсон дэд бүтцийг бүтээн байгуулах асуудал ид яригдаж байна. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын шинжтэй их ажлын цаашдын зөв хөгжлийн нэг үндэс суурь нь нүүдлийн болон суурин иргэншлийнхээ зааг ялгаа, уялдаа холбоог тодорхойлж, түүндээ зохицсон нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарийг нь бүрдүүлж өгөх явдал болов уу.

1

Тиймээс энэ шинэчлэлт нь зайлшгүй басхүү хойшлуулшгүй. Төрийн зүгээс аймаг сумдыг механикаар нэгтгэх эсхүл бүсчлэн хувааж бас нэг зэрэгцсэн бүтэц үүсгэх гэж яарахаасаа өмнө Монгол улсад нүүдлийн болон суурин иргэншил зэрэгцэн оршин байгааг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулиндаа тусгах гэсэн зарчмын асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй болов уу. Тодорхой хэлбэл “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн 4 дүгээр бүлэгт бүхэлд нь өөрчлөлт оруулах. Жишээлбэл, 57 дугаар зүйлийн 1-ийг “Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, хот нь хороолол, хороонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж өөрчлөх хувилбар байж болох юм. Мөн “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг ч шинээр найруулан өөрчлөх шаардлага үүснэ. Ийнхүү хот, тосгоныг засаг захиргааны нэгжийн хувьд хүлээн зөвшөөрч, сум, багийг тэдний хэмжээнд очих эрх зүйн үндсийг бүрдүүлж өгснөөр засаг захиргааны шинэ бүтэц үүсэн бий болох үндсэн суурь нөхцөл бүрдэх болов уу. Ингэснээр аяндаа аймаг, сумд нь өөртөө хот, тосгоныг багтаасан нэгжийн хувьд нэгдэн томрохоос өөр аргагүй болох бөгөөд харин хэрхэн нэгдэх нь түүхэн уламжлал, нийгэм-эдийн засгийн судалгаа, хөгжлийн хэтийн чиглэл, зах зээлийн онол, хүн амын санал дээр тулгуурлан шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. Мэргидийн мэдүүштэй үгийг ойшоож гэмээн Монгол маань хөгжинө.

1

Уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гээд нүүдлийн мал аж ахуйг орлон үндэсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асар их боломж өнөөдөр бидэнд бий. Тиймээс хүндээ наалдацтай эдийн засгийн өсөлт бий болгоё гэвэл зах зээлийг нь чөлөөт болгох, аль аймагт ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нь иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх вэ гэдгийг нарийн тооцож гарган хөгжлийн концепцийг зураглах нь ирээдүйд хамгийн их өгөөж авчрах боломжтой юм шүү дээ.

1

Эдийн засгийн бүтцээр нь авч үзвэл зургаан бүст хуваамаар байгаа юм. Сумд засаг захиргааны нэгж гэхээсээ илүү бие даасан аж ахуйн нэгжийн журмаар ажиллаад эхэлбэл туйлын боломжтой. Өөрөөр хэлбэл,  өнөөгийн 367 сум, 367 аж ахуй нэгж гэсэн байдлаар хөгжүүлэх юм. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай шууд холбоод өгвөл ядарсан ямар ч сум сэвхийтэл босоод ирнэ.  Зүүн бүсийн аймгууд гэхэд хил орчмын нутгуудын хүн амын эдийн засгийн багтаамжийг харгалзаж, тэнд нь хичнээн хүнд зориулагдсан мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг тооцоолж үйлдвэрлэх гэх мэтээр бүс бүсүүд өөр өөрийн онцлогтой хөгжих юм. Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд хамаарч мал аж ахуй, уул уурхай хөгжүүлэх боломжтой. Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгууд аялал жуулчлал,  мал аж ахуй хөгжүүлэх бололцоотой бол Хангайн бүсэд аялал жуулчлал, мал аж ахуй, Төвийн бүсэд Төв, Сэлэнгэ, Булган аймгууд хамаарч хөдөө аж ахуй, газар тариалан, Говийн бүсэд Дорноговь, Дундговь зэрэг аймгууд хамаарч уул уурхай, аж үйлдвэр хөгжүүлэхэд нутгийн биеэ даан хөгжих боломж бололцоо эрс өндөрсч нийслэл тийш нүүдэллэх их нүүдлийг цэглэмээр байгаа юм.

1

Хөдөө нутаг эзгүйрээд байхад Монголын төр засаг захиргааны бүтэцдээ шинэчлэл хийдэггүй, дэмий халагласаар суудаг нь үнэхээр гайхалтай. Хэдхэн мянган хүнтэй сум, баг руу хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийж, зам тавьж байна. Дунд сургуулийн нэг ангид нь арав гаруйхан хүүхэд хичээллэж байхад нийслэлийн дунд сургуулийн нэг ангид 50 гаруй хүүхэд суралцана. 50 хүний багтаамжтай, орчин үеийн оношилгооны багаж бүхий эмнэлэгт нь 8-хан хүн хэвтэн эмчлүүлж байсан жишээг ч би мэдэх юм. Байдал ийм байхад хөрөнгө оруулалт хөдөө тийш түлхүү шингээгдэж, хүн амынх нь талаас илүүг багтааж байгаа нийслэл рүү нулимс дусагнуулахын дайтай байгааг засаг захиргааны бүтэцтэй холбохоос өөр яах билээ дээ.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
gsdgsdgs:
yamar ch baisan ene olon aimag sumuudiig negtgej tsooruulex xeregtei mongogui baij guilga guij xichneen olon sum 90 jilee xiij soliorov doo
2014-08-15
хонгорцог :
түй...зай bai
2014-08-15
kube:
udirdaj baigaa khumuusiin ur chadvar, ekh ornoo gesen setgel l uls ornyg khugjuulne ... sistemdee bish khundee nn gedgiig oilgokh tsag bolson nolov uu ... bodokh tsag
2014-08-14
monhoo:
төмөр замын гурван угсармал гэж богд ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. энэ байрны 48 дугаар байрны гомо мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. гомо мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. бүдүүн намхан биетэй. үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм.
2014-08-14
monhoo:
төмөр замын гурван угсармал гэж богд ар хорооллын хажуу талын гурван саарал байшин бий. энэ байрны 48 дугаар байрны гомо мөнхөө гэж шоронгоор олон жил явсан эр бий. одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхлээр шоронд атмаан овгор явахдаа банди нарыг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод гомо мөнхөө нэр авсан маш муу, өөдгүй хүн байгаан. гомо мөнхжаргалын энэ гаж сонирхлоос болж гурван угсармалаас байраа зараад нүүсэн айл хүртэл бий гээд бод доо. ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан гомо мөнхөөг байрных нь залуус эхнэртэйгээ унтаад таашаал авч чадахгүй болохоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. бүдүүн намхан биетэй. үсээ үргэлж пинтүү засалтаар засуулж байдаг энэ эр 48 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд байнга тамхи татаад сууж байдаг юм.
2014-08-14
зочин:
бүсчилж хуваагаад 4 болговол бүүр данхайсан бүтэцтэй болно. яагаад гэвэл: 1.бүсийн төвүүдэд хуучин аймгийн асуудлуудыг хариуцсан шинэ нэгжүүд бий болно. 2.хуучин аймгуудын удирдлага, төр захиргааны газруудын нэрийг нь өөрчлөх замаар хэвээрээ байлгаж таарна. тухайлбал хуучин барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар гэж байсаныг одоо барилгын хөгжлийн төв болгосон газарыг томруулсан ч юм жижигрүүлсэн ч юм уу нэр нь өөрчлөгдөөд хүнэн нэмэгдээд томроод байх жишээний. угтаа бол зг агентлагуудаа цөөрүүлсэн. 3. аймгуудын ажил урагштай явахгүй. учир асар уудам нутагтай, хүн ам сийрэг, сумдадаа хүрч ажиллаж чадахгүй байгаа өнөө үед сумдууд бүр хүнгүйрч дампуурах эрсдэлтэй байж магадгүй. эцэст нь хэлэхэд эзэн богд чингис хааны үеэс нь бага нэгж буюу 10, 100-н гэх мэт бага хэмжээтэй нэгж байсаныг санахад илүүдэхгүй.
2014-08-14