Монголын тухай миний үлгэр
2014-08-12

Бүгд өөрөө өөрийнхөөрөө. Би л болж байвал бусад нь хамаагүй. Нэг завин дээр суугаад эрэг рүү тэмүүлж байгаа хэрнээ харх адил завиныхаа ёроолыг мэрж сууна. Тэгсэн хэрнээ бүгд амь амьдралыг нь тэтгэгч завиндаа нэн хайртай. Өөрөө мэрээд байгаа хэрнээ шүү дээ. Эрэг газар хаана байгааг мэдэхгүй хэрнээ хүн болгон хөлөг онгоцны ахмадад зүг чигийг нь зааж өгнө. Чи баруун, зүүн, хойшоо урагшаа явсангүй гэж адлана. Идэх хоол хомсдоод байгаа хэрнээ загас жараахай шүүрдчих нэгэн нь байхгүй. Нийтийн хүсэл зоригоос ангид, хувиа борлуулж довоо шарлуулж байгаа гэж бусад нь адлагдахаас айсандаа тэр. Уг нь энэ хөлгүй их далайн дунд эрдэм мэдлэг сэлүүр болох учиртайсан. Хөлөг онгоцны ахмад бүр эрдэм мэдлэг гэдэг аугаа зүйл гэж тунхаглах боловч өөрөө ч тэр ид шидийг эс ухаарна. Учир нь тэр бүхнээс онцгойдоо ахмад болсон юм чинь. Ухаан сэргэг, золбоотой залуус шургааг нь тэгшилж, далбааг нь өргөж зүг чигийг нь эрхэм ахмадын заасан чигт нь чиглүүлнэ. Аясын салхи уртраг өргөрөгийн дамжин явах хэдий ч мөнөөх диваажин алга.

6

Хүн болгон хөдөлмөрлөх хэрэгтэй гэнэ. Бүгд хөдөлмөрлөв. Хитэг дээр хөдөлмөрлөх олны хөлс хүч шалны дороос харах хархнуудад нэн таатай. Гэхдээ тэдэнтэй цуг мөхөхийг харх үл хүснэ. Эцсийн мөч болоход яах вэ гэдэгт л толгой гашилгана. Хархнуудад мэрүүлсэн хөлөг онгоц тэнгисийн давалгаа бүрт гамшиг хүлээнэ. Зорчигчид шуугиад хэзээ нэгтээ тохиох үхэл мөхлөө зөгнөх зөгнөлд хөлөг онгоцны эс ширхэг бүхэн дагжин чичрэнэ. Хаа нэгтээ түгшүүрийн дуу хангинуулан өнгөрөх онгоцноос жаал жуул тусламж авна.

7

Зовсон ахмад өлсөн унтууцсан олноо тэтгэх гэж чармайна. Халаасан дахь дуран авайныхаа оронд хэд гурван талх халааслахаа эс мартана. Энэ нь ахмад бүрийн хийх ёстой зүйлийн жагсаалтын нэгдүгээрт. Нэгдүгээр зүйл заалт нууцын чандад хадгалагдана. Аль ч ахмадын тэмдэглэлд энэ тухай өгүүлдэггүй нь Монгол хэмээх энэ онгоцны онцлог. Ахмадын эгнээнээс буунгуут түүнийг хархны эгнээнд шилжүүлнэ. Уг нь хорьж байгаа ухаантай. Гэвч шалны завсраас гоожиж байгаа бүхэн тэдний амтлаг ирээдүйн баталгаа. Хархнууд аль хэдийн өөртөө хэрэгтэй бүхнээ бэлдэж зарим нь аль хэдийн аюулгүйн завиндаа суугаад энэ нүсэр том хөлөг онгоц хэрхэн живэхийг харах гэж омтгойрон ширтэнэ. Харх бол харх.

6

Нэг үе чадварлаг, нөгөө үе мөхөс дорой капитанаар удирдуулсан хөлөг онгоц чиглэлийн хазгай муруйг тэгшитгэсээр арайхийн далайн дундах өчүүхэн арал дээр хайргадав. Өлөн хитэг дээр өчнөөн жил тэнүүлчилсэн Монгол хөлөг онгоц анх удаа эх газрын бараа харж байгаа нь тэр. Зорчигч болгоны магнай тэнийв. Хархнуудын доод хонгилын хаа нэгтээ баахан алт эрдэнэс байсныг хэн ч мэдсэнгүй. Замын онгоцонд түүнийгээ арилжаалаад аль хэдийн амар жимэр эх газарт цугаараа сайхан амьдарх боломж байж. Хархнууд мэдэж байсан ч хэлсэнгүй. Ихэнх нь дааж чадах чинээгээрээ ачаалаад харийн онгоцонд сууж зарим нь түүнтэйгээ хамт их далайг гатлаж. Үлдсэн жаахан нь энэ зорчигчдод хангалттай хүрэлцэнэ.

6

Бас л зовлон нүүрлэлээ. Луу далай дотроос, хоёр толгойт бүргэд тэнгэр өөд, бүхнийг чадагч хавч газар тийш чангаана. Эрдэнэс бүхий хөлөг онгоц яахаа мэдэхгүй туйлджээ. Гарах гарц бүхэн нь хаалттай. Далайдаа эрх дураараа хөвөх гэхээр хархнуудад шүүрэн шанага шиг болсон хөлөг онгоц. Залуус онгоцны хитэгнээс үсрэн буугаад луугаас төмөр багаж, хавчнаас давирхай хийгээд мод, бүргэдээс хөрс шороо авч агшин зуурт МОНГОЛ хэмээх хөлөг онгоцоо тордон бөөцийлөөд их дайлан алс дайд тийш сааралтгүй одож гэнэ. Тийн одохдоо хөлөг онгоцоо хонгил саравчгүй болгож зорчигч багийн гишүүн бүр эв зохилтой байхын үүднээс шилэн дээвэр туургатай болгосон гэдэг. Энэ онгоц далайн догшин шуурга, эрэг займцаа хясаа бүрийг туулан жаргалын наран тийш өнө мөнхөд хөвсөөр байгаа гэнэ. Монгол хөлөг онгоцны тухай үлгэр бусад үлгэрийн адил эс жаргах бөлгөө.

7

Би үр хүүхдүүдээ ийм л үлгэр хэлмээр санагдах юм. Ирээдүй ямагт өнгөтэй өөдтэй байдаг. Өнөөдрөөс маргааш ямагт өнгөлөг байдаг гэдэг. Бидний алдсан алдаа оносон оноо бүхэн тэдний урагшлах замын сургамж болох учиртай билээ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
teneguud ee naadah chini utga zohioliin heler sanuulaqad baigaa ium bishuu
2014-08-13
guest:
ene zavi yarisan garuud bugd hudlaa *dag garuud bsan daa.
2014-08-13
hongortsog:
iim ulger zohiogdood udaj baigaa shuu de
2014-08-12
hongortsog:
iim ulger zohiogdood udaj baigaa shuu de
2014-08-12
hongortsog:
iim ulger zohiogdood udaj baigaa shuu de
2014-08-12
бимаа:
муу ёрын үлгэр байнаа
2014-08-12
keke:
сайхан л үлгэр байна.
2014-08-12