Худлаа л амьдраад байна даа, бид
2014-08-10

Нэг л их зовлон, саад бэрхшээл, шалтаг шалтгаан тоочсон хүмүүсээр нэг мэдэхэд нийгэм дүүрчихэж. Сонин сэтгүүлийн хуудас, радио телевизийн суваг бүхэн дээр чихэнд чийртэй хар бараан мэдээлэл үзэгдэнэ. Болж бүтэж байгаа, өнгөтэй өөдтэй мэдээлэл байхгүй. Уг нь ийм байгаагүйсэн монголчууд. Тэвчээрийн хат, сэтгэлийн хатаар алив зүйлийг олон талаас нь нухацтай бодож зоримогхон шийдчихдэг байлаа.

1

Өөрийг нь хамгийн их зовоодог, өндөр хариуцлага ямагт шаарддаг тэр байтугай гар хүрдэг ахыгаа нас барахад тэвчээрийн багшаасаа хагацлаа гэж гашуудан уйлж байсан нэг хүнийг танина. Өнөө цагт бол бараг л өс санах биз. Гэтэл зөв сэтгэлгээ тэвчээр хатуужлын үр дүнд бий болохын сацуу үзэл бодол нь эрүүл саруул байлгах нэгэн түлхүүр болдог бололтой. Өөрөөр хэлбэл, хүн алив зүйлийг зөв сэтгэж гэмээн зөв амьдардаг ажээ. Ухаантай хүмүүс бэрхшээлийг гавьяа болгон хувиргаж чаддагаараа бусдаас давуу байдаг. Энэ нь хувь хүнд төдийгүй улс орны хөгжилд ч хамаатай. Бид чадахгүй нь гэж суусаар байтал бидний дэргэдүүр цаг хугацаа урсан өнгөрсөөр Монгол хэмээх хүчирхэг домогт гүрнийг дэлхий нийтийн чих сонороос улам бүр холдуулсаар байх шиг эмзэглэл төрдгийг нуух юун. Аливаа юмыг зөвхөн нэг талаас нь туйлшран харах нь хоцрогдож мартагдахын гол үндэс болдог билээ. Тэгвэл хоёрхон сая Монголчууд өнөөдөр бүгдээрээ нэг зүгт харж, хөгжилт том гүрнүүдийн гялбах өнгөнд алмайрчихсан мэт сэтгэгдэл үе үехэн төрөх юм. Энэ нь зөвхөн санаашрахын тухайд ч биш, хөгжил дэвшлийн хөлд огтхон ч сөрөн тэмцэх хүчгүйгээр бууж өгч буй эмгэнэлт зогсонги сэтгэлзүйг бүрдүүлж байгаад түгшсэнийх. Бас нэгэн бяцхан жишээг энд сөхье. Өгүүлж буй санаатай минь холбоотой юм л даа.

1

Хувь хүний ухамсар доройтож нийгэм бүхэлдээ цөвүүн байдалтай болсон нь гадны ямар нэг хүчин зүйлээс биш зөвхөн монгол хүний ууч өгөөмөр сэтгэл "цагийн өнгөөр" хомсдож буйтай холбоотой гэж бодном. Эмч хүн өвчтөнийг ганцхан эм тарианы хүчээр эдгээдэггүй. Хамгийн гол нь энэрлийн хүч хэрэгтэй. Өнөөдөр энэ сэтгэл үгүй болсноос эдгэрдэггүй өвчний тоо нэмэгдсээр байгаа гэж би боддог. Хуульчид ч мөн ялгаагүй, ер нь аль ч мэргэжлийнхэн ажилдаа яс махнаасаа хандахаа больж мөнгө, эд зүйл, нэр хүндтэй нь харьцдаг болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн шуналаар л ханддаг гэсэн үг.

1

Өвчтөн нь эмчийн өмнө өвчнийхөө зовиурын тухай биш авах өгөх наймаа, ардын жүжигчин, төрийн шагналт аль эсвэл нэр нь түгсэн бизнесийнхээ тухай л түрүүлж ам нээдэг. Хамгийн муу жишээг л татахад хүчирхийлүүлсэн эмэгтэй тухайн үед хамгийн ойр байгаа цагдаагийн хэсэгт хандахад мөрдөс зүүсэн нэг нөхөр өөдөөс нь “За хаана, хэнд яалгасан гэнээ...” гээд л уулздаг. Гэмт хэргийн золиос болсон тэр золгүй хүн шат шатны шүүхэд нөгөө л зовлонт хэцүү балгаа тоочно. Хувийн нууц, эмзэглэл, нэр төрөө хамгаалах талаар ёстой бодоод ч нэмэргүй. Хохирсныхоо төлөөсөнд дахин дахин хохирч, бүр илүү шархтаад л үлдэнэ. Ийм харь, энэрэлгүй сэтгэл л хүнийг хүн биш болгож, нийгэм хөгжлийнхөө хөшүүргэн дээр гацчихаад байгаа нь харагддаг. Өндөр хөгжилтэй гэж бидний бахархаад байдаг тэр улс орнуудын хөгжлийн гол механизм нь хүндээ чиглэсэн төрийн бодлого байдаг.

1

Бид хүн төвтэй хөгжлийн бодлого явуулж байгаа гэх боловч төр засаг нь ард түмнийхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээр зовж, монгол хүн монгол хүнээрээ бахархаж эхэлсэн нь өнөөдөртөө харагдахгүй л байна. Төгс төгөлдөр зүйл хамгийн хялбархнаас л эхэлдэг. Цөөхөн монголчууд бие биедээ санаа тавьж, монгол хүн гэх хүчирхэг мэдрэмжээрээ дэлхийн улс түмнүүдийн дунд нутгархдаг болчиход л мөнөөх гацчихаад байгаа хөшүүрэг эргэн ирж хөгжил дэвшилийн даачаа тэргийг их аян замд түүртэлгүй аваад явчихна.

1

Одоо л бид шинэ замаар урагшлахгүй бол оройтох нь. Хөгжиж дэвжсэн үндэстнүүд яагаад хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, цаг яс баримталдаг, нэг хүн бус хамтын хөдөлмөр, оюун сэтгэлгээний чадавхиа мөнхийн хөдөлгүүр болгоод монголчууд яахаараа байнга ард хоцорч явах учиртай гэж. Баялаг, боломж нь байна. Бурхны ерөөлөөр гайгүй толгой тархи заяасан байна. Залуус маань хилийн дээс давуутаа л гайхагдаж байгаагийн учрыг олоход нэг их төвөг болохгүй. Тамын тогооны үлгэр шиг л бие биенээ ад шоо үзэж, муу муухайг нь ухна. Хүн л болсон хойно алдаа гаргана. Тэр бүх алдаа эндэгдэл дээр нь дөрөөлөөд нэгмөсөн доош татахыг хичээнэ. Нийгмийн бүх эд эс бүхэн энэ кампанит ажилд гар бие оролцоно.

1

Уг нь биднийг дэлхийн тавцанд эзлэх томоохон зай бий юмсан. Мянган жил унтсан Гэсэр хаан өндийн сэрээд багласан гинж, хүлээсээ ганцхан сэгсрээд босдог шиг өндийх ёстой. Хүлэгдсэн бие хөшиж тэр чигтээ удвал итгэл найдвар тун багахан үлдэх нь мэдээж. Гутранги, амиа бодох үзлийн үл үзэгдэх хүлгийг тас татах хүч хангалттай бий. Өөрийгөө засахын ухаан нь зөв бодол байх учиртай. Өөр өөрийн бяцхан явцуу ертөнцдөө амьдраад байвал мөнхийн нойрондоо дугжирсаар байх болно. Ямар хувь хүн байна тийм л гэр бүл байна. Ямар гэр бүл байна тийм л улс орон байх болно гэдгийг мартахгүй санаж явахсан даа.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
setguulchid zuw bichij chaddaggui humuus bololtoi. ugnii aldaa ihtei, deer n ilerhiileh gj baigaa sanaagaa gargaj chadahgui utga, nairuulga zuin aldaa ter chigeeree.
2014-08-19
сүрэн:
их хоцрогдсон дээр үеийн бичлэгтэй юм.
2014-08-12
unshigch:
humuusee ireeduid namiig bus zuvhun bolovsroltoi, chadaltai, chadvartai,uhamsartai humuusiig nam hargalzahgui songoyo. namuud shal hudlaa gedeg ni haragdaj baina. huuchin nuhduudiig halya, shine uur amisgal oruulya.
2014-08-12
gyitsee:
yag ynen ynendee jijig biznes erhlegchdiig sunuuj baina.bas hyviin umchiin gazriig ikh mungutei ni avch baina.bas ynetei mashin mashin ynadag ni tuv zamaar yavna gene.bi yneheer dyrgyitsej baina,bi dahij ah-iig demjihgyi gyitsee.
2014-08-11
ttttt:
bravo! yostoi zagtnasan gazriig maajaad ogloo. niitleliin sanaatai sanal neg bna
2014-08-11
hongoroo:
buh humuus uls torchdog boloo yu daa
2014-08-11
irgen :
ene yg odoogiin bgaa bdal yum. zaluus ni hiirhel gomdoloor tarhia tseneglej irged ni yduugaa baharhal bolgoj bvh l zviliig turiin butuu bolgodon. uuriinhuu urgishgvi bgaag bu*d nylzaasan iim l niigem bolj de. ungutei uudtei olon zvil bna teriig olj harhiin orond muulj hervvl hiij aris ungu vzel bodol vndes ugsaagaar ylgawarlaj ene niigem ene delhiin hugjiluus uurusdiigduu l bid hoish ni dataj bna. mungutei huwia hicheesen hudlaa eh oronch zagansan hvmvvsiin togloom bolj bolj bgaagaagas ungaaj hiij bgaagaa jichilj hooloo olj ideh bolj. setgvblchid ard tvmnii ender bish ard tvmniig haranhui howd jiwvvlj bna.
2014-08-11
1245:
uruu doroi baihiin bas neg shaltgaan ni yahiin argagui shuuh bolon tsagdaa shudarga bus muu muuhaigaar duursend bgaa yum sh dee .. unuudur erh medeltei ted eldev muuhai muu yoriin tsavchaa hiij buzar munguur bayjaad ineej suudag uul ni ur huuhed ni gaid unana l da yagaad gahaar zugeer neg ted mungu olj bgaa bish bur niigmeeer ni muu muuhairu oirtuulj bgaa d l
2014-08-11
enkhamgalan dorjuren:
un*d sanaad aldaad, haruusaad suuh bish negdeh l heregtei baina. yamar ch nam bidnii amidraliig saihan bolgohgyi. bid oorsdoo l saihan bolgoj chadna. yamarch biznesgyigeer sariin 10 saya togrognii tsalin avaad 76d ochij ulsaa uls shig uls bolgoh hyseltei hymyys baival odoo garch ireech. urd baisan 76-s heniig ch dahij songoj bolohgyi. shuudai tomsiig gantshan muudsan tomos orood muutgaj chadna. shine hyn bidend heregtei baina. hynii toloo ovddog setgeltei hyn bidend heregtei ericamgaa@yahoo.com minii yr hyyhdyydiin ireedyi saihan baih boltugai
2014-08-11
шударга иргэн:
их зөв сэдвээр бичсэн байна манай төр засаг иргэдийн мэдлэг боловсрол,боловсролын системийг шинэчлэх талаар юу ч хийхгүй 20 жил болсон хүмүүсийн боловсрол мэдлэг муу болохоор мянга сайхан барилга зам бариад яах билээ нэг их идэж уусан наргиж цэнгэсэн газар шороогоо ухаж төнхсөн зэрлэг хүмүүс байх юм даа иргэдийн ухамсар дорой их бүдүүлэг ядаж байхад ус цасанд ч орохгүй хирээ үнэртүүлээд л гададын хүмүүсээс их чих юм
2014-08-11
kkkk:
uhaangui noyonii uragshgui albat nar
2014-08-11
landag *:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа. ландагын өөр нэгэн жигшмээр явдал нь тэрээр 30 настай залуу байхдаа төрсөн эхийнхээ эсрэг хоол хийж өгсөнгүй гэдэг шалтгаанаар зуудаг * овчаркаар ээжийгээ уруулж явсан хүн дээ. ийм хүн гэж байдаг юм уу. үүнийг нь өөрийн нүдээр харсан хүн гурван угсармалд одоо ч гэсэн байдаг юм
2014-08-11
munkh:
hamgiin zuv sedev hondson bnaa, zarimdaa nadad ,bid chine hamgiin hargis 21 zuunii feodoliin niigem baiguulj bna u daa gej bodogdoh umaa.
2014-08-11
batra:
ер нь бол сэтгүүлчид л ийм нийгмийн сэтгэл зүйг бии болгоод байгаа юм үнэн бодитой баримтад тулгуурласан нийтлэл бичихгүй зөвхөн өөрийн төсөөлөл таамаг, бас бусдын захиалгаар мөнгөөр нийтлэл хийдэг энэ байдлыг хуулчилж өгөх хэрэгтэй хариуцлагыг тэднээс эхлэх хэрэгтэй хуулийн төсөл гаргаад ирэхээр ам барих гэлээ эрх чөлөөт сэтгүүл зүй алга болгох нь гээд байдаг улс өөрсдөө энэ байдлаа хянаад аятайхан хууль гаргаад ирээ ч эрхэм нийтлэл я минь ард түмэн бол өөрөөр харж байгаа шүү дээ
2014-08-11
ангит нийгэм:
энэ бүхэнд 1990 оноос хойш төрд суусан, төрөөс баяжсан монгол ардын нам, ардчилсан нам болон бусад намын шуналт түшмэдүүд, улс эх орны баялгийг харийнхантай хувааж идсэн бизнесийнхэн буруутай. монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхаж баян ядуу гэсэн ангит нийгмийг эд нар үүсгэлээ. тэгээд амиа зогоож байгаа ард түмнээ арчаагүй, өөрсдөөс нь болж байгаа гэж тавлан доромжилж байгаа болохоор л монгол улс хөгжихгүй байгаа юм. нийгмийг хүнлэг энэрэнгүй болгон төлөвшүүлж, монгол иргэн хүн бүрийн эрх ашгийн төлөө энэ биеэрээ үлгэрлэн зүтгэх хүмүүс өөрийг нь итгэн сонгосон ард түмний итгэлийг уландаа гишгэж хар амиа хичээж, өөрсдөө л баяжиж байвал боллоо гэсэн атгаалжин хар мангасууд болжээ.
2014-08-11
buriad:
bidnii ertnii khamtach setgekhui alga bolj khuvia khicheesen bertegchin setgekhui khugjsenii ulmaas bidnii amidarch bgaa orchin iim bolj bgaa yum daa.
2014-08-11
mglhun :
mgl uu d hezee ch negdehgui. teheer hogjihgui.gen n iim.amia bodotsgoo
2014-08-11
ezen ni uuruu hicheeh tsag ircheed bna:
buh umiig hen negen hiij uguh um shig l unaa haltar zam haltar baishin haltar geed suuj baigaa chini l sots niigmiin uldegdel gedgiig haruulj baigaa um, hen iluu ih setgej iluu ih hudulmurlunu ter hun l sain saihan amidarna shuudee hen ch henii ch umnuus yu ch hiij uguhgui, bololtsoog bol olgoj l baina ashiglaj chadahgui baigaa humuus l eldveer hun haraahaas uur um hiihgui baina, sar bur ashigt maltmaliin orlogo geed 2000$ ali ch nam ugch chadahgui
2014-08-10
bodol:
mongolchuud tamiin togoonoosoo hezeech garahgyi ee. gadniihantai shudraga saihan buznessee hiigeed haaya uuj idvel tedentei uuj ideed nuhurluud yavj baih hamaagyi deer baidag uym. bygd bish l dee ihenhi huvi ni mongolchuud bol hamgiin adgiin attarhuu uchyyhen bodol setgeltei novshnuud. uur uy gehevdee
2014-08-10
баячууд хэрэгтэй байна шүү:
хамгийн гол нь үилдвэрүүд барьж ажлийн байр бэлдэх хэрэгтэй ийм хоншоортой аавийн хүүд л дутаж байна даа
2014-08-10
ах хүү:
ямар байгааг хүн болгон л мэдэж байгаа. хаа сайгүй далчийсан далжигнасан том том хараасан лалрууд их болж дээ. тэр болгоны хульхийг буулгана гэж байхгүй юм байна. одоо ах нь даруухан л явж байна даа. үр хүүхдүүд хань ижилрүү минь халдаад байхгүй бол мөрөөрөө л явж байхаас. харин халдвал ах нь халдсан шиг л халдана даа. монгол хүмүүс дунд амьдраснаас гадаадруу гарвал хамаагүй өөр байдаг юм байна лээ.
2014-08-10
ээ халаг гэж...:
"заяа чинь тэр дээ"-д хэлье. багаар ажиллаж амьдрах гэдгийг харин ч хөдөөнийхөн чинь илүү мэддэг, хот айлаараа, багаараа, сумаараа гамшгийг давдаг хэнийх нь яаж оролцож чадахыгаа ч мэддэг хүмүүс байдаг юм. хөдөөгөө мэдэхгүй хүмүүсийн монголын тухай бичихэд авцалдахгүй юм их байх юм аа. монголчуудын хамтаар амьдрах ухааныг нь, заншлыг нь хотжилт, түүний давуу талд хэт орсон дөрвөн хананаасаа холыг харж өсөөгүй өвгөдийнхөө хуучлахыг өвдөгийг нь дэрлээд сонсож чадаагүй хүүхдийн өрөө гэгчдээ өнгөрөөсөн "ухаантан"ууд өглөө босоод өргөн талаа харж өссөн "тэнэгүүд"ийн ялгаа буюу сэтгэлгээ даан ч их дээ. тэнгэртээ байгаа хөдөөгийн хөх өвгөцүүл хэрхэн хуучилж суудгийг төр байрьж байгаа эрхмүүд хийгээд гадныхныг, хотжилтын нэг талыг хэт шүтэгчдийг цаг хугацааг ухраагаад нэг сонсгож болдог ч болоосой...
2014-08-10
hongortsog:
odoogiinhoor bol buh um butehee baisan l gene.um buteedeg ard tumen bol baina aa bna
2014-08-10
hongortsog:
odoogiinhoor bol buh um butehee baisan l gene.um buteedeg ard tumen bol baina aa bna
2014-08-10
hongortsog:
odoogiinhoor bol buh um butehee baisan l gene.um buteedeg ard tumen bol baina aa bna
2014-08-10
zochin:
ene ardchilal geech um garaad l niigemiig iim sonin bolgoson.em shinjtei uilagnasan uyarsan gonshignoson tur ag ruugaa dairsan niigemiig surtalchilj bui bolgoson.barag l man ta nariig unegui zarj bsan bna odoo uursdiinhuu har aminii tuluu l yav
2014-08-10
иргэн:
манайхны өнөөгийн байдлын гол буруутан нь бид өөрсдөө буюу бидний амьдралын уламжлалт хэв шинжээс үүдэлтэй.амиа аргацаасан нүүдлийн мал аж ахуйгаас улбаатай бэртэгчин зан үйлээс гаралтай.суурин иргэншилтэй орнуудын ард иргэд шиг хамтын зовлон хамтын жаргал гэж байхгүй....гэж бичсэн хүнд хандаж хэлэхэд, андуурч байна. бэртэгчин хувиа хичээх үзлийг сүүлийн 24 жил мөнгө, бас өөрийгөө л бод, ямар ч аргаар хамаагүй баяж, өрсөлд, гэж тархи угаасны гай юм шүү. маа эрхэлж, хүний малыг туугаад авчираад өгдөг, нэгдэл нийгэм болж, хамтарч ажиллаж эхэлж байсан юм шүү дээ...
2014-08-10
иргэн:
юу ярих гээд юу ярив даа. бэрхшээлийг хувь хүн өөрө өдаваад гарчихна. зовлонг сөрчихнө. энэ нийгмийн байдал, улс эх орны ирээдүйд санаа зовохоос өөр асуудал юм. ямар ч нөхцөл байдалд хүн амьдраад л байна. болно оо. харин бусдыг, орчноо, ирэээдүйгээ, улс үндэстнээ боддог хүнд энэ нийтлэл чинь доромжлол мэт санагдана. нийтлэг нэг хачин ойлголт байна. болохгүй бүтэхгүйг ярьдаг хүн өөрөө болохгүй бүтэхгүй амьдралтай, дорой, чадалгүй гэж боддог. үгүй шдээ. өөрөө болчихоод бусднхаа төлөө зовж байгаа хүмүүс дуугараад байгаа юм даа.
2014-08-10
nomad:
zerleg kapitalizm hugjij bna,,, tursun unen uheh ni unen busad ni hudlaa gedeg unen ene hoorond hen ts zovj ulsuj jdarts amidarahiig huseh vee dee uuruu uurtuu zuv dairaad bai gehdee ta butsah ued 2kub banz 4m hamba hilen l hangalttai tanid uur ju ts heregui ter gazar
2014-08-10
өөөөө:
ан буруутай
2014-08-10
huuli:
nuden deer ni huuli heregjihgui,turd garsan humuus bayjij boldogiig tsuuhun heden mongolchuud haraad baigaa bolohoor bugd hudulmur hiij bish,amar hyalbar argaar bayjihiin tuld bie bieniihee deer gishgelj baina shuu dee.eruusuu bodlogo alga gesen ug.huuligui uls.
2014-08-10
насаа:
ноёд яахав асуудал биш. тэгээд ч тэд чинь удмын ноён биш барлагууд. барлагууд төр барихаар ийм л болно. цаашдаа ч бид аймшигтай юм үзэж туулна. дандаа л малчны хүү ч гэх шиг ажилчны охин ч гэх шиг.
2014-08-10
насаа:
ноёд яахав асуудал биш. тэгээд ч тэд чинь удмын ноён биш барлагууд. барлагууд төр барихаар ийм л болно. цаашдаа ч бид аймшигтай юм үзэж туулна. дандаа л малчны хүү ч гэх шиг ажилчны охин ч гэх шиг.
2014-08-10
насаа:
ноёд яахав асуудал биш. тэгээд ч тэд чинь удмын ноён биш барлагууд. барлагууд төр барихаар ийм л болно. цаашдаа ч бид аймшигтай юм үзэж туулна. дандаа л малчны хүү ч гэх шиг ажилчны охин ч гэх шиг.
2014-08-10
erka:
an- d dakhin sanal ugukhgyi. myy ch gesen man ni arai dr yum bna.
2014-08-10
irgen:
man iin olon jil hiisen gaig odoo uurch bga yum
2014-08-10
хахахихихэхэ:
ан гараад л улс орон маань ядуурч, эдийн засаг унаж бидний амьдрал хэцүү боллоо, гэнээ , тэгээд мах нь ч юм уу ман нь ч юм уу гараад ирэхээр л улс орон баяжаад , эдийн засаг нь босоод ирэх үү ? ийм мулгуу , төрөлхийн оюуны хомсдолтой гэмээр юм бичиж байгаа хүмүүс яаж өөдлөхөв дээ ,
2014-08-10
zochin:
zaya n ter ged huuruud bga hun guai tsag uee dagaj uurchlugduhgui bol muhuj alga boldog baigaliin jam bii. zaya n ene geed eliireed bval teneg chigere duusna. hun husvel uurchlugduj boldog yum. mgluud neeh tuilshirsan baliar ih muhar susegtei genen gehese iluu teteneg buduuleg haranhui bn. yum unsh gadaad hel sur
2014-08-10
zochin:
ter uragshgui noydiig chin bid songoson busuu. songoson humuusee bid ajlaa hiihiig shahaj *rdluu hyanalt tavilaa. chadahgui bn geed ogtsrooh erh n ch bidend bgaa shde. ter dalan zurgaa l medne ged haysnaas bolj odoo ted bidend diildehgui bolj bn. ard tumenguiger ted yu ch bish. tedniig heleltgui uursdiiguu bas hugjuul. ajlaa oromdoj hiisen bolchood udriig demii unguruudguu bolivol taarna. huuhduudee oligtoi humuujuul
2014-08-10
zochin:
ter uragshgui noydiig chin bid songoson busuu. songoson humuusee bid ajlaa hiihiig shahaj *rdluu hyanalt tavilaa. chadahgui bn geed ogtsrooh erh n ch bidend bgaa shde. ter dalan zurgaa l medne ged haysnaas bolj odoo ted bidend diildehgui bolj bn. ard tumenguiger ted yu ch bish. tedniig heleltgui uursdiiguu bas hugjuul. ajlaa oromdoj hiisen bolchood udriig demii unguruudguu bolivol taarna. huuhduudee oligtoi humuujuul
2014-08-10
заяа чинь тэр дээ.:
манайхны өнөөгийн байдлын гол буруутан нь бид өөрсдөө буюу бидний амьдралын уламжлалт хэв шинжээс үүдэлтэй.амиа аргацаасан нүүдлийн мал аж ахуйгаас улбаатай бэртэгчин зан үйлээс гаралтай.суурин иргэншилтэй орнуудын ард иргэд шиг хамтын зовлон хамтын жаргал гэж байхгүй.ган зуд болбол тосгоноор сүйрч, ургац их хураавал тосгоноороо баярладаг тийм хамтын сэтгэлгээ ёсзүй байхгүй учраас л тамын тогооны үлгэр гэгч болж байгаа юм даа.заяа чинь тэр.
2014-08-10
니마.마람:
chi bi bch adilhan malnuud ed nariig songood uy bolow neeh udahgyi .eh orongyi bolno doo uul n nadad borjigon .owog bsan uym odooli .eswel jo gj heleh l dutuu bna 76 gaa medej bga blgyi kkk
2014-08-10
зочин:
ан гараад л улс орон маань ядуурч, эдийн засаг унаж бидний амьдрал хэцүү боллоо, бондын их өрөнд орлоо, газар нутгийг минь хятадуудад 100 жилээр эзэмшүүлэх газрын хууль батлуулах гэж оролдлоо, нарийн төмөр зам тавих гэж улайрч байна, ээ намыг эрлийзүүд удирдаад байна гэдэг нь үнэн байх, бид монгол түмний төлөө зүтгэх намыг сонгох ёстой, ан бол биш юм байна
2014-08-10
сэтгэгдэл үлдээ:
урагшгүй ноёдтой байхад яаж дэвжиж дээлшилж соён гэгээрч мэдлэг боловсролтой болох юм бэ ягаад ард түмнээс буруу хайгаад байдаг юм тэд бор зүрхээрээ өөрийн чадлаараа өөрийн гэсэн зүйлийг дээрээс харалгүй гуйлгүй л явж байгаа шд үлдсэн хэсэг нь буюу олонхи нь ноёдын хэлж ярьж байгааг дагаж хийдэг тиймээс ч хогтой шороо тоос бужигнасан өөрөө ч халтар унаж яваа машин нь ч халтар гэр орон ч халтар тэгээд ч халтарууд наад нийтлэлийг чинь уншихгүй
2014-08-10
zzzochin:
ataarkhuu , /uuriin khemjeeg medekhguy ikh ambitstai /,busdyg doosh ni khiikh gesen atgag sanaatai ,shunaltai zanguudaasaa bolji mongolchuud bid chini iim setgel sanaany ikh stresstei khogiin amidarch baina daa
2014-08-10