Тушаалгүй амрагчид
2014-08-07

Зуны адаг сар хэдий ч наймдугаар сарын аагим халуун бус хүйтэн бороо шаагисан сэрүүхэн өдрүүд үргэлжилж байна. Энэ нь хангай дэлхий ирэх өвлийн бэлтгэлээ эртнээс сайн хангахыг хэлээд байгаа дохио биз ээ. Онцгой байдлын газраас ч ойрын өдрүүдэд орон нутагт дуу цахилгаантай бороотой тул ард иргэд үер усны аюулаас сэрэмжлэхийг сануулж байгаа. Иргэд бороотой өдрүүдэд шаардлагагүй тохиолдолд цахилгаан хэрэгслээ салгах, гар утсаараа ярихгүй байх, нийтээрээ амарч аялж байгаа хүмүүс гол мөрөн үерийн уснаас сэрэмжлэх гээд бүх талын сэрэмжлүүлгийг өгч байна. Ахмадууд тэнгэрийн өнгө, байгаль цаг уурын дохиогоор ирэх өвөл хатуухан болох нь дээ  хэмээн өөр зуураа шинжиж байна лээ. Харин наадмаас наадам хэссэн дарга нар одоо ажилдаа орох цаг болжээ.  Ялангуяа аймгуудын Засаг дарга нар доорх албан тушаалтнууддаа  үүрэг даалгавар өгч, тариа ногоо, хадлан тэжээл хураахаас эхлээд өвлийн бэлтгэлийг эхлүүлж баймаар. Харамсалтай нь аймгийн Засаг дарга нар өчигдрийн байдлаар албан өрөөндөө лав байхгүй байна лээ.

1

Засгийн газраас сард нэг удаа хийдэг цахим хуралдаанд ихэнх аймгийн Засаг даргын орлогч нар оролцсон.  ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “нэг ч Засаг даргад амрах тушаал гаргаагүй атал яагаад өөрсдөдөө амралт өгөөд байна вэ” гэж гайхаж байв. Өвлийн бэлтгэл эхлүүлэхээс гадна Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” аяныг хэрэгжүүлэх шийдвэрийг УИХ-аас авсан. Энэ аяныг дүгнэх хугацаа юу юугүй тулж ирээд байгаа. Тиймээс “Эзэн-100” аяны хүрээнд төсвөө хэрхэн танаж, зардлаа бууруулсан тайлангаа Засаг дарга нараас шаардах гэтэл тэд амарсан байлаа. Үүнд бухимдсан  Ч.Сайнбилэг дарга “Засаг даргаа над руу ярь гэж хэлээрэй” хэмээн орлогч нарт нь тушааж, дэмий л уураа барав.

1

Наймдугаар сар хэдийнэ гарсан найр наадам дуусаагүй. Улсын баярын дараагаас сумын ой үргэлжилж эдүгээ шувтрах талдаа орж байгаа. Наадам шувтарч байгаа ч найр үргэлжилсээр, жилийн тэгш, сайн өдрүүд үргэлжилж, залуу хосууд гэр бүл болж, аав ээж, ах дүү, найз нөхөд хамаатан саднаараа цэнгэн наадаж, найр хавтгайрч эхэллээ. Гэр бүл, төрөл төрөгсдийн найр наадам ч яах вэ сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж товлож байгаа монгол ёс. Иргэд ах дүү, төрөл төрөгсдөөрөө наадан цэнгэж болох ч Засгийн газрын хувьд наадам дууссаныг ЗГХЭГ-ын дарга  дахин сануулсан. Арга ч үгүй биз,  эдийн засгийг эрчимжүүлэх аяныг дүгнэх, өвлийн бэлтгэл гээд үстэй толгойноос  их ажил хүлээж байхад орон нутгийн удирдлагууд хуралдаа ч суухгүй, том толгойлон   амралт хөөж одсонд бухимдал, сандралыг давхцуулсан биз. Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд гээд аймгийн Засаг дарга нар амралтаа авчээ. Дарга амарна гэдэг ньтухайн байгууллагын ажил ерөнхийдөө назгайрдаг. Албан хаагчид үндсэн ажлаа хийх хэдий ч гэнэтийн тушаал шийдвэр ирэхгүй болохоор дор бүртээ амралтын шинжтэй байх нь ердийн үзэгдэл. Өнөөдөр УИХ-ын хаврын  чуулган завсарласан болохоор Төрийн ордон ч эл хуль байна. Албан байгууллагуудаар ч хүний хөл татарсан, үүдний хамгаалагч, үйлчилгээний ажилтан хоёр л угтан авч, үдэн гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй.

1

Уг нь ч Шинэчлэлийн Засгийн газрыг анх байгуулах үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Сайд болох хүмүүст амралт байхгүй. Бүтэн хагас сайнд ч ажиллана. Манай Засгийн газар амралтгүй ажиллана гэдэг гэрээ хүртэл хийнэ” гэж хэлж байсан. Сайд нартай энэ гэрээг хийсэн байх талтай ч орон нутгийн Засаг дарга нарт энэ нь үйлчилдэггүй бололтой. Хэрвээ дээрх гэрээг орон нутгийнхантай хийсэн бол дээрээс тушаал ирээгүй байхад тэд өөрсдөдөө юунд амралт өгөх билээ. Гэхдээ тушаалгүй амрагчид удахгүй дуудагдан  ажилдаа орох байх. Засаг дарга нар байтугай УИХ-ын гишүүдэд “ээлжит бус чуулганыг хуралдуулахаар дуудна шүү” гэдэг УИХ-ын даргын санамжтай, завсарлуулсан. Тиймээс Засаг дарга нар ч зуны дэлгэр цагт наадаж, наадамлаж дуусаад амрах бус ажлаа хийцгээхийг тэнгэр хангай ч “анхааруулж байна”.

1

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
landag:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа. ландагын өөр нэгэн жигшмээр явдал нь тэрээр 30 настай залуу байхдаа төрсөн эхийнхээ эсрэг хоол хийж өгсөнгүй гэдэг шалтгаанаар зуудаг * овчаркаар ээжийгээ уруулж явсан хүн дээ. ийм хүн гэж байдаг юм уу. үүнийг нь өөрийн нүдээр харсан хүн гурван угсармалд одоо ч гэсэн байдаг юм
2014-08-11
зочин:
ан, алтанхуяг 2-т итгэх хүн байхгүй болсондоо, хэлсэн бүгдийнхээ эсрэг юм хийж ард түмнийг доромжиллоо, амьдрал маш хүнд боллоо, ард биднийг басамжилсан шийдвэрүүд гарч байна, бид сонгож чадсан юм, 16 онд сонгохгүй гэдгийг мэдэж ав
2014-08-09
zochin:
bal dargiin niigmiig buruu*j zasgiig unagahdaa main bayr ,oktyabriin bayr gej ih bayr temdegledgiig buruu*gaad baisan.harin ch ter uyd tsagaan sariig shine jiltei hamt 2 hon honog hiideg baisan. main bayr oktyabriin bayr gants udur boldog baisan.odoo bayriig 5 honog dahiad sumdiin oig 5 honog, tsagaan sariig 7 honog geed bayraas bayriin hoorond bayriin tusviin byaluundaa pologtood taarch baigaa yum bishuu
2014-08-09
zochin:
ajil taslahaar haldag bizdee.huulia heregjuuleech. aimgiinhaa heden sumiin naadam bugdiig hesej urigdval 1 aimag heden sumtai bilee.zunii 2 sar ajil hiihgui yum baina. hiih ajilgui bol halchihaj boldgui yumuu. tegeed l naadam nair hesej havtgairchihaad uvul bolhoor zudand mal uhlee suid bolloo uvs tejeel tuslamj ulaanbaatariinhan tusal geed hotod hamgiin unetei mah suugee ugnu. deer ni uursdiinhuu amidral biznesiin tuluu amidarch baij noosnii mungu nooluuriin mungu ug gene. ene davarsan buruu togtoltsoog uurchildug duugardag hun baina uu.yrunhiilugchuu. songuuli nam gej ug helj chadahgui taltssaar baital arai dendlee
2014-08-09
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.engiin tor 15000tog.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-08-08
адар:
сайд дарга нар амарч байхад амйгийн за саг дарга яагаад амарч болохгүй гэж. засаг даргын орлогч даргаа орлоно шдээ. сайханбилэг гуай албан тасалгаанаасаа, компьютерийн рааас мянга дүрэмдээд яах вэ дээ. өөрсдөө манлайлах хэрэгтэй шүү. тэр сайд нартайгаа байгуулсан гэрээ нь ч гэж өнгөрсөн баларсан гээд байдаг зйүлээсээ хамгийн хэрэггүй нь өлгөж аваад, хэзээ ч хэрэгжихгүй юм бичээд, эргээд өөрсдөө нэр хүнлээ унагаад байх юм. ер нь энэ зг өөрөө өөрийгөө боож алж байна даа.
2014-08-08
н.энх:
больё оо оооооооооооооооооооооооооооооооооооооооооооо
2014-08-08
irgen:
zov sanal bnaa
2014-08-08
zaluu:
end bichsen sanaliig demjij baina
2014-08-08
baagii:
бүх ойг улсын баяр наадамтай давхцуулах хэрэгтэй. нутаг орондоо очих нь 5 хоногтоо багтаад очно л биз. тэгэхгүй бол бүтэн сар баяр тэмдэглэж байна. тэр хаанахын хурд ч гэнэ үү баахан баячуудын бооцоот уралдааны 5 жил энэ тэр болоод явуулдаг байх, улсын цолтой бөхчүүд гэж феодлууд нутагтаа очино гэвэл очино л биз, заавал ч үгүй төрийн наадамд зодоглох алба ч биш нэг жил өнжөө л биз.
2014-08-08
хамгийн том ажил:
аймаг дамжин архидаж сум дамжин хийдэг цолны наймааг зогсоох хэрэгтэй наадмийн 5 хоногт бүх аймаг сумд наадмаа хийдэг болчихвол тэрэн шиг сайхан зүйл алга даа ийм тогтоол гаргавал энэ засгийн газар ард түмэндээ хийсэн хамгийн том ажил болох байх даа
2014-08-08
zochin:
zuv 5 xonogt bux aimag sumiin naadmiig xiideg bolgo nair naadam arai xeterch bna sunjirsaar neg sar bollo tegj xiivel sum aimgiin naadmuud budliangui eldev xor nairuulaggui bolno
2014-08-07
зочин:
бүх ойг улсын баяр наадамтай давхцуулах хэрэгтэй. нутаг орондоо очих нь 5 хоногтоо багтаад очно л биз. тэгэхгүй бол бүтэн сар баяр тэмдэглэж байна. тэр хаанахын хурд ч гэнэ үү баахан баячуудын бооцоот уралдааны 5 жил энэ тэр болоод явуулдаг байх, улсын цолтой бөхчүүд гэж феодлууд нутагтаа очино гэвэл очино л биз, заавал ч үгүй төрийн наадамд зодоглох алба ч биш нэг жил өнжөө л биз.
2014-08-07
zochin:
ulsiin bayar naadmiin 5 honog amraltaar aimag sumdiin oig temdegleh heregtei 7 sariin 16 naas hoish yamar neg oi8 bayar naadam temdeglehiig horigloh heregtei
2014-08-07