Хөрштэйгөө хөтлөлцөж хөгжинө
2014-08-05

Хоёр улсын төрийн тэргүүнүүд найм есдүгээр сард Монголд айлчилна. Зүгээр ч нэг улсын тэргүүн нар биш дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа хэт гүрнүүд. Орос дорно зүгт шинэ боломж эрэлхийлж, Хятад Оростой хамсаж дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ хүчирхэг туйл үүсгэхээр тэмүүлж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол бол стратегийн хамгийн боломжит түнш. Зөвхөн газарзүйн байрлал ч бус түүхий эдийн арвин нөөцтэй, улс төрийн хувьд хамгийн тогтвортой улс гэдэг өнцгөөс харж байгаа. Тиймээс өндөр ач холбогдол өгч ээлж дараалан айлчлал хийхээр шийдсэн хэрэг. Монголд хэт гүрнүүдийн тэргүүн нар айлчлал хийж байгаа нь зөвхөн Монголын ч асуудал бус бүс нутгийн хэмжээний өндөр ач холбогдолтой. Олон чухал асуудал яригдана. Хоёр гүрэн ойртон нөхөрлөх шинэ хуудсаа нээж байгаатай холбогдоод Төв ази, тэр дундаа Монголын талаарх өмнө нь ярилцаж тохиролцсоноо Улаанбаатартай ярьж улам бүр баталгаажуулахыг хүсч байгаа юм.

5

Тэд Монголыг зүгээр нэг тойруулаад хийн хоолой, тээврийн гарцаа тавихыг сонирхохгүй. Стратегийн чанартай аварга том төслүүдээ хоёр орон дундын зуучлалгүй тавихыг эрмэлзэж байгаа нь өмнөх яриа хэлэлцээрүүдээр харагдсан. Харин туслах дэд бүтцийг Монголоор дайруулан холбохыг аль аль нь чармайна гэж судлаачид дүгнэсэн байна лээ. Үнэний хувьтай л үг. Энэ сонирхол дээр нь тоглолт хийх нь бидэнд од шүүрэх боломж. Санкт Петрбургийн эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр Монголын транзит коридорыг яавал олон улсын тээвэрт ашиглах вэ гэдэг дээр Оросын тал монголын саналыг урьдынх шигээ хар цагаан дуугүй хүлээж аваагүй. Харин ч хамтрах хэд хэдэн санал тавьсан. Хятадын тал ч Монголын төмөр зам олон улсын тээврийн сүлжээнд холбогдсоноор ашигтай гэдгээ илэрхийлж байна. Тэгэхээр ирээдүйд хүссэн хүсээгүй бид олон улсын сүлжээнд холбогдож таарах нь.

5

Болзол нь ямар байх бол гэдэг дээр бид маргалдаж байгаа. Мэдээж болзол байлгүй яах вэ. Гэхдээ хатуу болзол байх нь юу л бол. Учир нь хоёр талд хоёуланд нь ашигтай. Хоёр том зах ганц гарцаар зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж яагаад ч амжихгүй. Тэдэнд хоёр, гурав дахь гарц хэрэгтэй. Монголоор нэг гарцаа дайруулбал энэ их худалдааны урсгалын багагүй хэмжээг хөнгөлөх учиртай. Тиймээс Монголд нэг их хатуурхахгүй.

6

Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлал энэ ч утгаараа өндөр ач холбогдолтой. Гэхдээ бид боломжийг алдахдаа гаргуун улс. Царигийн маргаан дэгдээсээр ганц ч км зам тавьсангүй. Уг нь энэ айлчлалуудаас урьтаад гарцуудаа нээдэггүй юм аа гэхэд угтуулаад тавьж л байх ёстой байсан юм шүү дээ. Бид өөрсдөө овсгоогүй, унхиагүй болохоор тэд итгэдэггүй юм. Далайд гарцгүй улс орнуудын бараа бүтээгдэхүүн алив улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөхдөө давхар давхар татвар төлдөггүй, харин ч хөнгөлөлттэй үнээр далайн боомтуудад хүрэх ёстой олон улсын гэрээ конвенци байдаг байхад тэс өөрөөр мушгин гуйвуулна. Энгийн иргэд мэдэхгүй байж болно. Гэтэл сайд нь зөндөө олон давхар татвар төлдөг юм аа гэсэн шүү юм яриад ажил нураагаад сууж байх жишээтэй.

6

Ямар ч нөхцөлд дэлхийн улс орнуудаас ирж байгаа бараа бүтээгдэхүүн Орос Хятад хоёроор л дамжин ирдэг. Манайхаас бусад улс орон руу ийм л маягаар ачаа эргэлт явагдана. Хоёр хөршөөр дамжуулахгүйгээр вагон вагоноор нь онгоцонд чихээд хил дамнуулаад шидчихгүй шүү дээ. Тиймээс л бид гурван орны дунд хийгдэх “Транзит тээврийн хэлэлцээ” нэлээд дээхнэ эхлүүлсэн. Харамсалтай зогсонги байдалд орсон. Тал талын л асуудал байсан. Орос мэдсэн хэрнээ мартаж, Хятад бодлогширч, Монголчууд хойшоо суусаар их ч хугацаа алдлаа. Өнөөдөр бол өөр хэрэг. Хоёр хөршийн ашиг сонирхол Монголд эн тэнцүү бий. Монголын саналд нааштай хариу өгөхгүйгээр стратегийн түншлэл нь нэг их хол явахгүй болохыг ойлгосон. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ч өөрчлөгдсөн. Энэ айлчлалуудаар далимдуулан трианзид коридорыг олон лусын тээвэрт илүүтэй ашиглах гэрээ хэлэлцээгээ нэг мөр болгох боломжоо ашиглах учиртай юм. Бид хөршүүдтэйгээ хөтлөлцөж хөгжинө. Цэвэр монгол цус яриад нэгийг нь хөөж явуулаад нөгөөд нь хошуу дэвсээд гүйж таарахгүй. Аль аль нь мөнхийн хөрш. Жижиг мөртлөө Чингисийн Монгол гэж цээжээ дэлдээд хямсганаад байвал хөгжил биднээс холдоно уу гэхээс ойртохгүй.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
bbbbbbb:
manai 3 dah horsh amerik ah maani haachchihavaa eronhiilogchoo. neg heseg ene vgiig zalhtlaa sonsdog baisan manai 2 horsh maani ch zalhtlaa sonsoj l baisan baih daa bas
2014-08-07
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.engiin tor 15000tog.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-08-06
зочин:
аливаа улс оронд бие даасан үндэсний хэмжээнд яригддаг бодлого байх ёстой түүнээс биш хөгжиж л байвал гэвэл мөнгө олж л байвал гэсэн эрх бичээчийн бодол шиг ухар тэнэг бодлоор үндэстэн мөхөх уусах бодлого одооноос шатлалтайгаа явуулж бгаа анамын суртал
2014-08-06
kkkk:
hugjil gedgiig oirtuulj yahnav chi tertee tergui delhii ertunts hugjiliinhuu tuluu yavssar muhardald orj bna bna shine bodlogo shine garts udahgui garch irj l taaraa eruusuu mongol hun materiallag hureenii hugjiluur yah yum tuunii orond odoo zugeer yaj buten tsustaigaa bolomjiin gazar nutagtai gants zuun jilii unguruuleh vee gj bodvol barav
2014-08-05
*x:
mongolchuud mini, uls oron yamar hetsuu baigaag ta bid bugd medne, odoo ter bogsniihoo hoh tolbiig haruulaad, 800 jiliin umnu burhan bolson chingisee yariad, buga chono 2-iin dundaas garsan tengeriin huuhduud gesen teneg muhar susegee baga ch bolov martaad yag unuudur bid yamar baidaltai baina, undeserheg uzel gej hoorondoo taltsaj muudsaar baigaad yamarch shiideld hurehgui ochnoon saihan bolomjiig aldsaar baih uu geed neg bodood uzeerei.
2014-08-05