Боломж гадаад орчинд үүсчихээд байна шүү
2014-08-04

Бид өөрснийхөө нэхсэн торонд ороолдсон байна. Эдийн засгийн хямрал гээч нь болоогүй, валютын ханшны өөрчлөлт түр зуурынх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт түр зуурынх гэж нэг жилийн өмнө ярьж байлаа. Найр наадмын цаг тул ихэнх нь энэ мэдээлэлд найдсан. Харамсалтай нь бодит байдал дээрээ эдийн засгийн хүндрэл хэдийн эхэлчихээд хямрал тийшээ жилийн өмнө дөхчихсөн байсныг өнөөдийн дүр зургаас харж болно. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг өдрөөс өдөрт үнэгүйдэн өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөн ард иргэдийг ядуурууллаа. Дэлхий хавтгайрсан энэ цаг үеийн Монголын тусгаар тогтнолын үндэс нь эдийн засаг болоод байна.

6

Бусдаас хэтэрхий хараат байгаагийн зовлон эмзэг эдийн засагт маань ноогдсоор удлаа. Нэгээс нөгөөд баялгаа зүгээр л нэг худалдаалж байгаагаас биш үйлдвэрлэгч болоогүйн гай хямралын гол шалтгаан болж байгаа юм. Манай эдийн засгийг өөд татах хос зүтгүүр, эх орондоо валютыг хэзээ хэзээгүй вагон вагоноор цутгаж эхэлнэ хэмээх найдвар төрүүлж байсан зэс, алтны Оюутолгой, нүүрсний Тавантолгойн уурхайн ирээдүй зураглал будангуй боллоо. Нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэлийн бааз сууриа өргөтгөх нь түүхий эдийн олон улс дахь ханшаас хэт хамааралыг үгүйсгэх хүчин зүйл болно гэдгийг энэ хямралын өдрүүдэд ойлгож эхэллээ.

6

Ерөнхийлөгч саяхан Японд айлчиллаа. Дэлхийн гурав дахь том эдийн засаг бүхий  Японтой үзэглэсэн Чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байсан. Тэд ивээн тэтгэгч биш хамтран үйлдвэрлэгч байхыг дэмжлээ. Тэдний хувьд АНУ, Европын холбоо, БНХАУ зэрэг худалдааны томоохон түншүүдийнх нь дэргэд харагдах төдий орон. Өнгөрсөн онд хоёр орны худалдаа 310 сая ам.долларт хүрснээс манай улс Япон руу ердөө 20 сая ам.долларын экспорт хийж, 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон үзүүлэлт харагдана. Харин одоо Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрээр юун түрүүнд хоёр орны өнөөгийн худалдааны гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг харилцан багасгаж, яваандаа бүр тэглэхээр тусгажээ. Японы хүсэлтээр манай тал тус улсаас орж ирж буй автомашинд ногдуулдаг таван хувийн татварыг тэглэхээр тохиролцлоо. Бид тэднээс технологи импортлох давуу эрх ч энэ гэрээний хавсралтанд бий. Технологийн давуу байдал.

6

Солонгосчууд ч тэднээс хоцрохгүйн тулд Монголд хөрөнгө оруулахыг эрхэмлэж байгаагаа илэрхийлж байна. Өдийг хүртэл нийтийн хоолны салбараас өөр талбарт дорвитой хамтарч ажиллаагүй тэдэнд Монгол олон талын давуу талыг бий болгоно. Энэ хязгаар бол цөмийн аюулгүй бүс нутаг. НҮБ-аар хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн онцгой бүс нутаг. Гадаад харилцаа нь тогтвортой, бодлого нь ойлгомжтойн дээр олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй нутаг. Нөгөө талаар хилийн маргаангүй ганцхан улс нь өнөөгийн Монгол болоод байгаа юм. “МОНГОЛЫН ЭНХ”-ийг ашиглан Хойдуудтайгаа эв зүйгээ олоход илүү дөхөмтэй. Хоёр Солонгос Монголд ээлтэй бодлого баримталдаг. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр Улаанбаатарын яриа хэлэлцээрээр эвлэрүүлэх хамгийн боломжтой улс. Тайван амгалан улс орон тийш хандах хөрөнгө оруулагч нар ямагт олдсоор байдаг.

6

Манайхан хуулиа өөрчилж, хувийн явцуу эрх ашгийг төлөөнөөс асуудалд төрийн түшээ нар нь ханддагаас шалтгаалсан гадаадын хөрөнгө оруулалтын дүрвэлт өнгөрсөн жилүүдэд бий болсон нь үнэн. Гэхдээ эдийн засаг хямарсны гол шалтгаан дэлхийн зах зээлтэй шууд холбоотой. Гаргасан алдаагаа засч болно. Гадаад орчинд сэргэсэн ололт амжилт маань алдааны нүглийг цайруулахад тус болно.

6

Өнөөдөр ОХУ аль хэдийн мартагдсан Монголын хөгжлийн нууцыг сонирхож байна. Хошуугаа дэвсээд удчихсан. Өрнө зүгт Укрианы асуудлаас болоод хаалт босгосон орсуудад дорно илүү сонирхолтой аугаа зах зээл. Дорны учир битүүлэг ааш, хумсаа нуух бодлого Оросыг дорноос ямагт зайгаа бариулсаар ирсэн. Зүүн хойд Азиар дамжсан эдийн засгийн гарц хэрэгтэй юу, дайн тулаан найдваргүй түншүүдээр дүүрсэн төв болон дундад Азийн аюултай бөгөөд уламжлалт коридор нь хэрэгтэй юу гэдгийг тэд сайтар ухаж бодсон нь лавтай. “Та нар бодлого, төлөвлөгөөгөө боловсруулаад ир. Бид чадахаараа дэмжинэ” гэж орос ах нар хэлж байна. Эдийн засаг болоод геополитикийн хувьд Зүүн хойд Азийн тэрбум гаруй хүнтэй зах зээл рүү Монголоор дамжаад гарчихвал илүү ашигтай гэдгээ тэд мэдэж байгаа. Олон улсын ашиг сонирхлын уулзвар өнөөгийн Монгол болчихоод байна. Хятадын төрийн тэргүүн тун удахгүй Монголд айлчилна. Бизнесийн төлөөлөгчид нь ч ирчихээд явлаа. Нүүрс, зэс, төмрийн хүдэр... тэргүүтэй ашигт малтмалаар бизнес хийх төдий яриа хэлэлцээр биш. Орос, Хятад хоёр хамгийн дөтөөр яаж холбогдох вэ гэдгээ стратегийн түншлэлийн хэмжээнд ярих гэж төрийн тэргүүн нь ирж байгаа хэрэг. Харин бид өнөө маргаашийнхаа хэрүүлээ зогсоож алсын хараагаа бэлчээж хөгжлийнхөө зөв үндсийг тавихад л анхаарах учиртай. Үйл явц Монголд ашигтайгаар эргэж буй сайн цагийн анир сэргэгдээд байна. Гол нь нэгнээ хуураад баймааргүй байна. Бидэнд ийм боломж байна, энэ алдаагаа ингэж засмаар байна. Та нар юу гэж бодож байна гэсэн хэлэлцүүлгээ хэрүүл шуугиангүй хийгээд засч залаад явчихвал боломжоо ашиглах ухаан дутахгүйсэн.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ргол:
оросуудад гайхуулаад байх юм алга дампуурал хямрал өр шир гуйлгачингын байдлаа яаж хөгжлийн нууц гэж гайхуулах болж байна
2014-08-09
ргол:
өнөөдөр оху монголын хөгжлийн нууцыг сонирхож байна. хошуугаа дэвсээд удчихсан.
2014-08-09
hangal:
сайтынхан тавьсан зурагтаа анхаармаар юм. сахалины арлыг японых болгосон байх юм. энэ нь хойд хөршийнхөнд таатай санагдахгүй байх даа.
2014-08-05
bold:
orosuud mongold genet taltai handaj baigaan togtvortoi baidlaa batatgah zorilgo aguulj bna nzaa.ukrianii asuudlaas bolood gadaad taldaa buren haaltand orj bna mun dotor taldaa sibirees ykut buriad hurtel urgeljilsen urt gazar nutagt amidarch bgaa mgl garal ugsaatai humuus boslogo gargah magadlal undur bolj bna.busad talaarn baidag chichen ingu*t uuliin karbah tatar mash tomor gazar nutgiig hamarsan huuchnii ustei humuus amidarch bna.yg odoo bol orosiig buten toirson hezeech delberch magadgui bumbugnuud zuulttei bna.en uudnees ydaj hytadiig uurtu tatah baga geltgui mgld tal zashan bagagui zuil bolood bna.orosiin ukriand hiisen meheer bol sanal asuulgaar buriad tuva ykutadiin irged mgltoi negdeh bolomjtoi humuus en bol ert orio hezee negen tsagt bolhol zuil.oros holbooni dahin zadarsnii daraa bolomjtoi zuilen humuus mgl garaltai mongol nutag ym.
2014-08-05
tsedanbal:
tehdee xezee ch ene bvtehgvi ee gej,,,, toriin tomchuudad ogt oor bodol bii. arduud ene niiteleliig un*d 1 minut naidvar l torox baih margaash ogloo gehed tegeed martagdana. iim l baisan
2014-08-05
auggdoug:
manaihan odoo ene oros ah nar gedeg hellegneesee salah tsag ali hediin bolson , mongol, orosiin ard tymen hediinees ah dyygiin nairamdalt haritsaatai baij irsen gehdee l odoo hyrtel ter socialist deglemd hereglegdej baisan oros ah gedeg hellegiig minii deerhi yeiinhen bolon zarim neg zaluuchuud heregleed baidagiig zogsooh heregtei ,zarim hymyys ah dyy gej helj bolnoo bolno gehdee 2 yndestenii hoorond neg ni ah nogoo ni dyy gedeg asuudal odoo tsagt baij taarahgyi
2014-08-05
хонгорцог:
дээшээ шидсэн чулуу онохдоо тун тааруу даа.юу гэж чулуу шидээд муу луйварчдыг толгойг онохгүй нь ээ.
2014-08-04
sonom:
hamgiin gol shaltgaan n 2008 onii songuulid manii darga bayriin hudlaa amlalt populizm sh dee, baigaliin baylgiig songuulid yalahiin tuld irgeded belneer uridchilan avch taraasan n ediin zasag suirehiin ehlel basan. ter munguur uildver barij ajliin bair iheer bii bolgoson bol udiid iim bhgui baisan, odoo hutsaad baigaa maniin balag shuu
2014-08-04
man baychuudiin nam:
ardchilsan nam argagui sh de,yum hiih geheer man gej mangas baychuudaar (turuus tursun terbumtnuudaar) duursen nam uchraas ajliig ni hiilgehgui bariad baij chadaj bna.belen mungu owoolchihood teruugeeree ajliig ni tsohiod l.bas tagnuulaa dotor ni tawina.hugiin garuud.
2014-08-04
vanga:
xergiin uchir dollart bish tugrugt bga. dollar ussun bish, tugrug unachixaad bga yum. ali ch valyutaar tootsoo xiisen bugd ijilxen ussun bga gesn ug. yuan 200 bsan odoo 300 gatchixaad yavj bga.
2014-08-04
zochin:
huguu buruu jolootoi avto mashinii eksport hyazgaarlah tsuuluh yasan be? mhg.d zuv jolootoi mashin vildverlej niilvvleh tsaashlaad mhg.d vilveree barih hvselt heleltseer hiih bsan yum bish vv! ! heden jiliin tsaadshig harahgvi ohorhon bodoltoi tenegvvd! ! !
2014-08-04
сонинд:
тйим шүү тэнд юмны үнийг нэмүүлж ажилгүйдэл ядууралын ихэсгэж гэр бүлээрээ төрийн мөнгийг хувааж хулгайлж хууль зөрчиж бондын мөнгийг чихэр үзээгүй хүүхэд шиг үрцгээж байна сонин юм аа
2014-08-04
сонинд:
тйим шүү тэнд юмны үнийг нэмүүлж ажилгүйдэл ядууралын ихэсгэж гэр бүлээрээ төрийн мөнгийг хувааж хулгайлж хууль зөрчиж бондын мөнгийг чихэр үзээгүй хүүхэд шиг үрцгээж байна сонин юм аа
2014-08-04
сонинд:
тйим шүү тэнд юмны үнийг нэмүүлж ажилгүйдэл ядууралын ихэсгэж гэр бүлээрээ төрийн мөнгийг хувааж хулгайлж хууль зөрчиж бондын мөнгийг чихэр үзээгүй хүүхэд шиг үрцгээж байна сонин юм аа
2014-08-04
сонин:
уг нь ардчилалынхан юм хийж бна даанч ман тэрийг нь цохиж унагаах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэсний хүчинд их олон ажлыг баллаж чадаж бна ийм болохоор манайх хөгжихгүй бна шүү дээ
2014-08-04
zochin:
saikhan medee bn.ex orond min xogjin tsetseglej ard tumnii amdril axui deeshilj,buteegch boloxod mash olon bolomj bii.gagtsxuu ex ornoo gesen setgeltei xumuusiig zov songox xeregtei.
2014-08-04
zochin:
dollariig herglehee boliod tuhain ulsuudiinh mongoor guilgee hiij boldoggui yumuu buh yum dollaroor geheer buh ulsiin mongo dagaj osood bnaa tus tusad n hiivel zarim n hansh n buuh yum bishuu
2014-08-04