Монголоороо гоёхын тулд
2014-08-02

Янзтай л даа. Хурдан морьдынхоо тоосоор нь уушиглаж, хөлсөөр нь нүүрээ угааж хийморио сэргээх ийм өвөрмөц ард түмний өнгийг Монголоос л харж болох юм.  Дэлгэсэн тэрлэгэн дээрээ дураараа хөрвөөж барилдаж, давхилдаж бужигнаж буй Монголын  дэлгэр энэ зуны өнгөнд хүн бүр л ам сайтай байна. Сансараас харвал хөндий зурах цагаан тооснууд хөшиглөн харагдаж байж ч магадгүй. Наадам олон болж байгаад идэж ууж найрлаж мөнгө үрсэн гэж зарим нь бухимдаж л байна. Сүржигнэх юм алга. Монголчууд монголоороо гоёчихоод жаргалтай байгаа нь энэ л дээ.

ө

Энэ үндсэн гоёонд элдэв өнгө, донж  нэмдэг тэрбумтан голдуу хэдэн нөхдүүд бий л дээ. Бараг ихэнх нь улс төрчид болчихсон. Үүнд буруу өгөх аргагүй. Монголд улс төрийн намаар гишгүүр хийж дээшлэхгүй бол яаж тийм амархан хөлжиж баяжих. Намаар дамжин, хандиваар зүтгүүлсээр төрийн албанд гарч дарга сайдад дэвшээгүй бол юугаараа,  “яах гэж” түрүү бөхийг байр машинаар байлж нутгийн олноо баясгаж суух юм. Сонгогдоод хэсэг зай барьдаг ч наадмын бай шагнал, гарын бэлгэнд голоо цохидоггүй эдгээр бэлтэй хүмүүсээрээ нутаг усныхан нь бахархаж баясдаг л байлгүй.

ө

Хувь хүнийхээ хувьд улс төрчид ч гэсэн хүн тул ажил алба, арилжаа бизнесдээ “цоорч” хичээл зүтгэлээр хөрөнгө бэлтэй болж, дүрмийн дагуу амлах болоод хулхидахийн ухааныг уралдуулан улс төр хийж ,хөрөнгө бэлээ зузаатгаж чадсан хүмүүс. Хичээж зүтгэсний хувьд хэдэн үедээ амьдарлын баталгаатай ирээдүйг үлдээж, амьдралдаа дутах юмгүй, хүний дор орохгүй, дээр нь гарч амьдарч л байна. Яагаад энэ бүхэнд нь баян улс төрчид хэмээн хорсож улаан хувьсгалч Дондог шиг үзэн ядалт биш юм аа гэхэд илүү харсан атаархал ханхлуулах ёстой юм.

ө

Гэхдээ үзэл бодол уралдуулж, хоёргүй сэтгэлээр түмнээ бодно гэж төрд гарсан улс төрчдөд, эрхэм түшээдэд гоёход учир бий. Тэр тусмаа монголоороо гоёх тухайд ойлголт нь хүн гэдэг баялгийнхаа  оюун санаа, амьдрал ахуйг хэрхэн гоёж, эрх чөлөөний баталгааг нь хэрхэн хангасанаар нь хэмжигдэх юм.  Харц ядуу, дээд түшмэд ялгалгүй малын буян тостой айрагаа нэг хулнаас тойруулаад залгилчихдагаараа бол хээгүй сайхан ард түмэн бид . Харин нийгэм журамт улс талаас нь харвал төр баригчид, тэднийг сонгогч хоёрын ялгаа зөрүү хэтэрхий болсон. Хөрөнгө бэлийн зөрүүг энд онцлоогүй нь тодорхой. Наад зах нь ардчилсан нийгмийн гол хэмжүүр хууль  цаазын өмнө эрх тэгш байх, шудрага ёсны зарчим алдагдсан тухай хэлж байна.

ө

Аавын хүү алдаж хэрэгт татагдахад ээж нь цай өгч чадахгүй хуулийн дор алдчихдаг бол төрийн томчууд идэж завшсан сэжигтэн болоход торных нь завсраар тусгай гар нэвтэрч шууд толгойг нь илж гарыг нь атгах нь наад захын айхтар ялгаа. Зүйрлэвэл муухан эсгүүртэй дээл шиг торгоны хээ нь хэт зөрсөн тааруухан оёдолтой нийгмийн загварыг энэ улс төрчид буулгаж ирлээ. Архины үйлдввэрийнхээ тоог нэмж номын сангийнхаа төсвийг багасгана , Албаны өрөөгөө ордон болгож, хүүхдийн эмнэлгийг шавар амбаарт байлгана, Малч хэдэн хүүхдийг ноолуурын мөнгөтэй нь даллаж хот хөдөөгийн зуугуул дипломны гол болгоно. Орой унтсан, эрт боссон яг адилхан, мөнгө хүртэх халамж тараана. Стандарт бус үйлчилгээ, эд бараанд иргэдээ дасгана, зах зээлээ импортийн барааны хараат болгоно. Төрийн бодлгын энэ мэт гажуудал бүхэнд нь иргэдийн итгэл эмтэрч, эх орны баян оршихуй алдагдсаар ирлээ.

ө

Тоосон дундаас мориныхоо зүсийг ялгаж таних талын монгол хүний хурц хараа, алсач ухаан  наадмын талбай дээр харагдахаас улс төрд өвлөгдсөнгүй. Бид хүн болохынхоо хувьд  эд баялаг, эрх чөлөөг хүсэмжлэх мэдрэмж ерөнхийдөө адил боловч амьдрал дээр бодит баялгаас энгийн иргэд хүртэж баясах нь хомсдсоор байгааг энд хэлж байна. Монголын улс төрд нам дамжин хөрөнгөжихийн төлөөх  тэмцлийн оргил цаг дууссан бол одоо эзэлсэн байр сууриндаа мөнхрөх донд  улс төрчид автсан мэт болжээ.  Монгол орон дэлгэр цагийн өнгөнд Монголоороо гоёчихоод наадаж л байна. Харин улс төрчдөд Монголоороо гоёхын тулд “Монголын төлөө зохилох зүрхтэй байх ёстой” гэж хэлмээр байна.

а

Аргалын чинээхэн уул байлаа ч зулай минь гэж залбираад ухуулаад байдаггүй, бөөрийн чинээхэн байлаа ч бүтэн байлгая гээд сэтгэл дэвсдэг байхад Монгол гоёлтойгоо бид үлдэх байх. Хийрхэлгүй хэлэхэд Монголын улс төрийг гоёоод үлдээх нэг том боломж энэ парламентад бий. Улс төрийн намуудын санхүүжилтийг ариутган шүүж, ил тод болгосон хуулийг, ард иргэдийн нэг мөр хийсэн сонголт хоёрдолгүй тусгалаа олчихдог шудрага сонгуулийн хуультай хамтатдгаад батлаад гаргачихвал болох юм. Энэ алхмаас мухардал мугуйдалд биднийг хөтлөөд байгаа хямрал бүхний намаг балчиг нимгэрч, эрүүл нийгмийн  хөрс суурь бүрэлдэж магад юм.

а

Харин дахиад МАНАН- тан хуйвалдаж, энэ хэдүүлэх нь ээ хэлхэлдээд жагсаад гараад ирэхийг сэтгэн, дүр эсгэсэн сонгуулийн хууль батлах юм бол ёстой “баяртай”. Ингэвэл эрхэм гишүүд цаашид ард иргэдийнхээ магнай тэнэгэр сэтгэлийг харж, Монголоороо гоёход  хэцүү болно.

а

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

   
Shuud.mn
Сонин хачин
анхаар:
цэнгэж наргиулах хөөрөгдөх магтах нь удс орныг эзлэн авах харь гүрний нэг бодлого эрт дээр үеээс эхлэн монголын эзэнт гүрнийг эзэлж байсан хятадын бодлого монголын ноёд феодалуудыг мөнгөөр хахуульдан хөөргөж танай монгол хүчирхэг улс та нар юм хийх хэрэггүй бид хар бор ажлыг тань хийж аж ахуйг чинь хөгжүүльж өгье та нар бол тэнгэрээс заяатай идэж ууж наргих ёстой гэсээр байгаад л улсыг маань 200 жил эрхшээлдээ оруулсан түүхийг мартаж давтаж болохгүй сүүлийн үед хятад ажилчид олширч монгол залуучууд ялангуяа төрийн түшээдийн таргалах нь ихэсч байгаа нь нэгийг бодогдуулж байна шүү монгол омогшил бол зугаа цэнгэл найр наадам биш гэдгийг л анхаарч хөөрцөглөхгүй байцгаая бид маш их өртэй болсон гэдгийг л анхаарах цаг ирсэн шүү
2014-08-04
зочин:
...тоосоор нь уушиглаж,хөлсөөр нь нүүрээ угаадаг ...өвөрмөц ард түмэн гэж биднийг арай хэтрүүлэн доромжилсон байна. бас түүнийгээ янзтай даа, янзтай гэж хятад аялгаар чимжээ. ер нь энэ мэт "золбин" сурталчилгааг хаавал яасийм. орост хааж л байна шдээ.. юу гэсэн үг вэ? малын тоосоор амьсгаалдаг,хөлс,*аар нь нүүрээ угаадаг гээд л хэн энэ сайхан эх оронд минь ирэхийм
2014-08-04
zochin:
avchij ch bolohgui , haychihaj ch bolohgui hachin ym bichih ym ! neg ih sain oilgosongui ! oron garan yum uu ? esvel garan garan ym uu !
2014-08-04
tiim shuu :
undesnii hemjeenii tom baychuud bol ene uls ornii ireeduid heregtei blgui yahav yaj garch irsen ni yu idsen ni hamaa alga odoo ingeed zuv goldrildoo orood muu muuhai yum hiihgui yavah heregtei harin daldaigaad bgaaag ni chimeeguihen alaaad uguh heregtei teheer busad ni durmiin daguu amidarah bolnoo
2014-08-03
uhaiis da :
uuu tiim yag iimerhuu hund heregtei nudii ni olson yum bicheed bval saihan bna daa unshihad uramtai l yum
2014-08-03
зочин:
яг үнэн тэрлэх гэдэг нь хашаа барих, хүн тавих газрыг тэрлэх гэнэ . бас хог дээр хаях хувцасыг тэрлэг болго гэдэг
2014-08-03
зочин:
... юун дэлгэсэн тэрлэг шиг вэ... тэрлэг гэдэг нь хүн тавих газар шүүдээ
2014-08-03
zochin:
yun hachin yum bichdeg dolignuur amitan be?
2014-08-02