Монголчууд гайхам амжилтанд хүрчээ. Саяхан л социализм, коммунизмын туршилтад 70 гаруй жил сэглэгдэж туулай болж байсан түмэн шүү дээ. Амралтаараа хөдөө тэнэв. Хайрхан болгоны өвөрт суварга олноороо бий болсон тухай яриа байлаа. Хүүхэд байхад Эрдэнэзуугийн 108 суварга гэж сонсч гайхсанаас биш энүүхэн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зам дагуухыг тоолбол замын тэмдэглээгээгээс илүү гарна. Бүгд л хойдын буянаа даатгаж суварга босгосон гэнэ.
6
3, 5-аар гээд эхлүүлээд тоолоход 300 шахам суварга сүндэрлэсэн нь түүний сүсгийн сэтгэлд хир суулгаж, эгдүүг хүргэсэн бололтой. Нутгийнхны “Өө тэр чинь нүглээ даахгүй болохдоо суварга босгож нимгэлж байгаа юм” гэсэн даажтай яриаг сонсоод бүр ч санаа нь гутаж. Суварга босгоод байх л юм бол ямар ч нүглийг яаж ч үйлдэж болно гэсэн ойлголт мануус битгий хэл энэ томчуудад байх юм. Яаж ч улс гэр аятай тухтай байхав дээ.Даншиг наадам, суварга тэргүүтнээр нүглээ хуурайлдаг бол ядуустаа байр барьж өгөх хэрэг юун. Угаасаа барьж байсийм биш. Манайхан бол жинхэнэ садистууд. Хүний зан мөрийг тодорхойлно. Тохирох тарни уншина. Тэр нь аль эрт мартагдаад байгаа тангад хэлээр. Санваартнууд олон нийтийн төлөө буян үйлдэх сахил санваараа баримтлах ёстой.
6
Манайд бол эсрэгээрээ. Үнэндээ суварга ч биш хүрээ хийд хөдөө буйд гэлтгүй хот суурингүй хааяагүй босох болж. Лам нарын айлдсанчлан өнчин суварга босгодоггүй заавал 3, 5, 9 гээд сондгойгоор дээшээ өгсч өгдөг гэнэ. Нэг хэсэг нь үйлдсэн буянаа цайруулах гэж, нөгөө хэсэг нь сүсэг бишрэлээ бодож суварга босгодог л байх. Будда хоёр мянганы гайхамшиг. Хүн өөрөө гэгээрч болох юм гэдгийг хэлсэн Нирваан дүрийг хүсэгчид эгэл хүн бүхэнд түнээ түгээ гэсэн нь бий.Өөрөө гэгээрсэн Буддагийн сургаалийг сонсвол арай ч суварга босгоод, тангад номоор үг хэл гээгүй. Зүгээр л хүн та өөрөө гэгээр гэсэн.
6
Төр тоолохоос биш ямар үйл ажиллагааг яаж явуулдагийг нь мэдэхгүй. Энэ уудам Монгол нутгийн сум болгонд шахуу Христ, Буддагийн сүмийн тооллогонд ороогүйг нь нэмэх юм бол 700 гаруйд дөхөж очно. Ерөнхийлөгчийн дэргэд Шашны асуудал эрхэлсэн түшмэл бий. Цагаан сараар төрийн тэргүүнээ Ганданд бараалхуулна, төрийн тахилгат хайрхан тахихад шашны үйл ажиллагааг нь дүрэмдэнэ гэсхийгээд л ажил нь дуусна даа. Ар хударгаар шашныхан ёстой хүссэнээ хийнэ. Ямар сайндаа улсын хөрөнгийг лут луйвардсан телевизийн хэрэг явдалд ч гэсэн их хамбын нэр цухалзаад өнгөрч байхав. Хамба маань өгсөн хэдийгээ тоолоод хэдэн шавийнхаа цалин пүнлүүг өгдөг. Нөгөө хэд нь халтуур хийгээд л явжийн.
6
Хүн л болсон хойно жаргал зовлонгоор дутах биш. Энэ нь сүсгийн бизнесийн цэцэглэх таатай хөрс. Хийдүүдэд ном уншуулахын тулд кассанд дугаарлаж мөнгөө тушаана. Мөнгөгүй бол сэтгэлийн тамаа эдлээд хэдэн суварга тойрч мөргөсөөр буцна. Жаахан мөнгө тушаачихвал хүссэн номоо уншуулж, үйлдсэн ямар ч нүглээсээ цэвэршиж болно. Сэтгэлзүйн террорийг хийж байгаа нь энэ биз дээ.
6
Иргэшлийн, сэтгэлгээний хэт ядуурал гэгч энэ. Хүмүүсийн сэтгэлзүйг судлаарай. Болохгүй бүтэхгүй л бол ид шидтэнд найддагийг. Энэ боломжийг тэд хэзээ ч алдаж байгаагүй. Тэд үнэтэй машин унаж “брэнд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлнэ. Манайхаас Лхас, Драмсалад сурахаар явж байгаа лам нарын олонхи нь Монгол лам нарт зориулсан шашны эд хэрэглэлийн хар зах дээр цагаа өнгөрүүлнэ. Мөргөхөөр очсон хүн болгон хэлж байна шүү дээ. Хажууд нь солонгос, япон лам нар ноорч салбайсан саарал орхимжоо хөдөрчихөөд мөргөл үйлдэж, олны хишгээр өдөр хоногийг өнгөрөөн бясалгал, нямбаа гүйцээгээд буцаж байхад монгол лам нар толгой дээр нь гишгэчих шахаад улаан шар торгон орхимж алаглуулаад л алхалж явна даа.
6
Бидэнд бахархал алга. Ирээдүйдээ итгэх итгэл алга. Хамгийн гол нь үзэл санаа алга. Энэ Монголыг гэх жаахан ч гэсэн сэтгэлгээ алга. Ямар ард түмэн байна. Тийм л төр засаг байна гэдэг үнэн ажгуу.
7
Н.Бадамжав