Монголбанк: Инфляцийг 8 хувь...
2014-07-24

Гадаадын хөрөнгө оруулалт, Мөнгөний нийлүүлэлт, Ашиг олох сонирхлын нөлөөлөл зэрэг долларын ханшид нөлөөлж байдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Эдгээрээс гадаадын хөрөнгө оруулалт гэсэн голлох хүчин зүйлээс хамаарч ам.долларын ханш өссөн талаар эдийн засагчид хэлж байгаа. Энэхүү ханшийн өсөлттэй хамааран хийгдэж байгаа мөнгөний нийлүүлэлтийн бодлого зөв явж байгаа эсэх дээр яриа санал байдаг. Инфляцид үлэмж нөлөөтэй нийлүүлэлтийн хүчин зүйлсийн дарамтыг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн давалгаагаар 3 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. Энэ нь яваандаа инфляцид нөлөөлсөн гэж шүүмжлэх эдийн засагчид байгаа бол байж болох хүндрэлийг саармагжуулж, их бага хэмжээгээр үнийг тогтворжуулж ирсэн гэж дүгнэж буй хэсэг ч бий. Үүнийг багцалж харья.

5

Гаднаас орж ирэх валютын урсгал огцом татарсан нь эдийн засагт мөнгөний дутагдал буюу цус багадалтыг бий болгож ирсэн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмээгүй тохиолдолд түүний үр дагавар нь ажилгүйдэл өсөх, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурах, чанаргүй зээлийн өр нэмэгдэх, улмаар эдийн засгийн орчин, суурь үзүүлэлтүүд муудах үр дагавартай тул арга хэмжээ авах нь зайлшгүй байсан биз. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг дагаж үнэ тогтворжуулахад бодит нөлөө үзүүлэх секторуудад хаясан мөнгө бүгд сайн үр дүнд хүрч чадаагүй гэж дүгнэж болох талтай.

6

Гол асуудал нь мөнгөний нийлүүлэлт, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой гэдэг. Харин их мөнгөний нийлүүлэлт нь импортоор худалдаж авсан, зарагддаггүй бараа болох урсгалыг дэмжих юм бол анхны ариун зорилгоосоо хазайж эргээд гажуудал болохыг эдийн засагчид Засгийн газарт сануулсаар ирсэн.

6

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах гэсэн таван дэд хөтөлбөрөөс бүрдэж байгаа.

6

2013 оны байдлаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулахад шатахууны импорт эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь валютын зөрүүнд шатахууны үнийг нэмчихгүй байх “барьцаа” нөлөө болсоор байгаа бол махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махны менежер компаниудад махны нөөц бүрдүүлэхэд зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь тийм үр дүнтэй байгаагүй харагддаг. Махны үнийн өсөлтийг урьд оныхоос 3.4 хувь доогуур байлгасан гэж Засгийн газар тайлагнасан.

5

Ер нь өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, чиглэлд хаясан мөнгө хийсэн ажил нь тодорхой хязгаарт үнийг барьж чадсан ч тогтвортой байлгаж чадаагүй гэдгийг бид харж байгаа.

6

Барилгын салбарт. 2013 оны байдлаар барилгын гол нэр төрлийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр нийт 43 цементийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид 48.5 тэрбум төгрөгийн, 17 арматурын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид 81 тэрбум төгрөгийн, 64 материал үйлдвэрлэгч компанид 146.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгожээ. Энд тухайн бизнесийг 3-5 жил эрхэлсэн компаниуд саналаа ирүүлж, арилжааны банкуудад зээлийн судалгаа хийгдсэнээр хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлж, хэрэгжүүлсэн гэж тодотгосон байгаа. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөний газар, компаниуд гурвалсан гэрээ байгуулж үнийн асуудлаар нээлттэй саналаа солилцон гэрээнд тусгасан тухай ч мэдээлж байсан. Гэлээ ч цементийн бизнес эрхлэгч компаниуд байгуулсан гэрээний дагуу үнийг доогуур тогтвортой байлгаж чадаагүй. Энэ зээл хөтөлбөрийн хүрээнд хагарах байсан барилгын үнийн хөөс хэвээр байна.

6

Монголбанк 2013 онд нийлүүлэлтийн гаралтай  инфляцийг хязгаарлах зорилгоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 623 тэрбум төгрөгийг хямд, богино хугацаатай эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр хэлбэрээр эдийн засагт нийлүүлсэн талаар мэдээлж байсан. Гэхдээ ам.долларын ханшийг дагасан үнийн өсөлтийн динамик нь дээшилсээр байна.

6

Өнөөдөр инфляцийг бууруулахын тулд инфляцийн гол өдөөгч болсон өргөн хэрэглээний нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр анхаарал тавьж байгаа нь зөв байх. Гэхдээ мөнгөний нийлүүлүүлэлтийг нэмэх замаар хямралыг саармагжуулаад байх нь хол явахгүй гэдэг нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн энэ хүртэлх хэрэгжилтээс харагдаж байна.

6

“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн цаашдын үр нөлөөг дээшлүүлэх, бараа бүтээгдэхүүний хангамжийн зах зээлийн зарчимд суурилсан, бодит сектор үйлдвэрлэлийг дэмжиж урт хугацаанд үр ашигтай ажиллах механизмыг бий болгоход хаяхгүй бол мөнгөний нийлүүлэлт нь импортын урсгалыг хөхиүлсэн талдаа гарч, инфляцийг хөөргөхөд нөлөөлөх гээд байгааг эдийн засагчид төрд засагтаа халшрахгүй хэлэх цаг иржээ.

6

Монголбанк 2014 онд макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс 2014 онд инфляцийг 8 хувь, улмаар 2015-2016 онуудад 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилтыг хангана гэсэн нь бодит байдлаас улам холдсоор байгааг хүлээх цаг болсон санагдана. Эдийн засгийн бодит сектор, түүний идэвхжилийг дэмжиж, ажлын байрыг хамгаалсан гэдэг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засагт нийлүүлсэн 3 их наяд төгрөгийн хаялага бодит амьдрал дээр буухгүй байгаа харагдаад байна.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Сэржмаа:
Ипотикин зээлэн даа ганц байр орон сууц гэж байхаар хашаа байшин хүртэл авмаар бна энэ саналыг маань харгалзан үзэж дэмжиж өгнө үү
2020-03-21
ddish:
jigjid zuslangiin ddish antenn zardag suvdag 3 shulmas bnaaa umhii amtai hin zagnasan yum asuuhaar dugarahguii monopol ddish yumuu zailaa
2014-07-27
ddish:
jigjid zuslangiin ddish antenn zardag suvdag 3 shulmas bnaaa umhii amtai hin zagnasan yum asuuhaar dugarahguii monopol ddish yumuu zailaa
2014-07-27
ddish:
jigjid zuslangiin ddish antenn zardag suvdag 3 shulmas bnaaa umhii amtai hin zagnasan yum asuuhaar dugarahguii monopol ddish yumuu zailaa
2014-07-27
ddish:
jigji‘d zuslanngiin ddish salbariin 3 piiiizdaa shig hudaldagch huuhen bnaa yahvee 180 r antenn avsan chin uursduus n guij avaad bgamuu monopol yumuu utsaar yarisan gun zagnasan 3 l* bnaa yahveeeeeeeeeee
2014-07-27
ddish:
jigji‘d zuslanngiin ddish salbariin 3 piiiizdaa shig hudaldagch huuhen bnaa yahvee 180 r antenn avsan chin uursduus n guij avaad bgamuu monopol yumuu utsaar yarisan gun zagnasan 3 l* bnaa yahveeeeeeeeeee
2014-07-27
didish:
jigjidiin delguuriin didish salbariin 3 yanhhan tsaraitai hudaldagch huuhen bnaaa yana daa hamartaa *tai yum shig dugarch yadsan novshnuudiig halaacheeee buur oodortson monopol yumuu ddish piiiizdaa
2014-07-27
economique:
эдийн засагт яг юу болоод байгааг мэдэхийн тулд 18 их наяд төгрөгтэй тэнцэх монголын эдийн засгаас ноднин жил 6 их наяд төгрөг нь огт байхгүй болчихсоныг эхлээд ойлгох хэрэгтэй л дээ. мөнгөний ийм дутагдлыг бүрэн биш гэхэд тодорхой хэмжээнд нөхсөний үр дүнд өнөөдөр хүмүүс компьютер дээр сэтгэгдэл бичээд сууж байгаа байх л даа. валютын ханшийг бууруулах гол арга нь мөнгөний нийлүүлэлтийг бууруулах биш, харин мөнгө гаднаас оруулж ирэх гэдгийг ойлгох хэрэгтэй.
2014-07-25
zochin:
2014 онд инфляцийг 8 хувь, улмаар 2015-2016 онуудад 7 хувиас хэтрүүлэхгүй , haana bn aa, ene amlalt chin, altanhuyagaa ajlaa hurdah uguuchee, an-g songoj bid aldaa gargajee, ene hyamraliig yaj davnaa,
2014-07-25
naran:
yyrgee bielyylj chadaagyi erunhiilugch gazriin darga nar ogtsor
2014-07-25
дампуурал:
изнес дампуурлаа, мобиком 400 ажилтнаа халлаа, барилгын борлуулалт навс уналаа, долларын төгрөгтэй харилцах ханш 35%-аар унаж хүмүүсийн худалдан авах чадвар 35% буурлаа, би л гэхэд урьд нь долларт шилжүүлэхэд 1000 доллар авдаг байсан бол одоо 650 доллар орчимийн цалинтай болчихлоо. үүнийг дагаад инфляци 30% өслөө, мах улирлаа дагаад 3,4% буусан байж болно, өндөгний үнэ 50%, талхны үнэ 30% өссөн нь инфляци биш гэж үү? монгол компаниуд ханшийн зөрүүнээс шалтгаалж 1 доллар тутамд 400 төгрөгийн алдагдал хүлээж байна, тэсэж үлдэх компани монголд хэд байгаа бол? энэ байдлаараа ажилгүйдэл 50% хүрч болзошгүй гэдгийг эрх биш мэдмээрсэн. би эдийн засагч биш, зүгээр инженер хүн. амьдрал ийм л болж байна.
2014-07-25
oyuna:
n.enkhbayariin huu mongol bankand ajillaad bgaa biluu. etsgiigee butsaaj uls turd oruulj, uursdiin erh medlee sergeeh uchuujen ashig sonirholdoo hutlugdun mongoliin ard tumneer, ediin zasag, erh chuluu, tusgaar togtnoloor toglood bgaa yum bish biz gej medemhiirvel buruudchihdag yum bolov uu
2014-07-25
irgen:
mongol mungiig swissland-d hevledeg gesen comment-iig huuhed bichsen baih. tugrug belen tsaas esvel belen busaar dansand bairshij bolno. zoljargal husseneeree tugrug belen busaar dansand bii bolgoj chadna. 3 trillion tugrugiig swissland-d hevluuleed ongotsoor achaad irsen yum bish. gamshig ah ni ‘manai an-d iim halamjiin hutulbur heregjuuleh *rdlaga baina‘ gehed l zoljargal automataar biil bolgoj baina. 30 myangan huniig bairtai bolgohiin tuluu 3 sya hunii ideh hool, umsuh huvtsasnaas hulgai hiij bui 8 huviin zeelee zogsoohgui bol tugrug ulam uneguidne. avilgachid tugrug niiluulen zohiomloor humuusiin hudaldan avah chadvariig nemegduulj baina.
2014-07-25
зочин:
монгол мөнгийг швейцард хэвлэдэг шдээ
2014-07-24
ipotik:
8% zeel ch gai bolj bn shvv. tugrug xewleed suuj bn mongolbank
2014-07-24
kkddd:
mongolbank tugrug hevlehee bolioch
2014-07-24