Орос давс, Хятад чихэр
2014-07-23

Монгол Улсын хоёр хөрштэйгөө харьцах харилцаа эрс идэвхжиж байгаа талаар хэвлэлүүд онцлон тэмдэглэх жишээ баримт ихтэй болоод байна. Үүнийг нь бидэнд тавих хоёр хөршийн цаг үеэ олсон анхаарал халамж өндөр болж байгаа ч гэж хэлж болно. Энэхүү шинэ нөхцөл байдалд цэцэглэх харилцааны оргил нь БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийх айлчлал болох юм.

1

Өнгөрсөн сард төмөр замын царигийн шийд аль талд гарах вэ гэж биднийг талцахад хоёр хөршөөс бие төлөөлөгчид зэрэг ирж, манай төрийн өндөрлөгүүдэд шил шилээ дарсан уулзалт, бараалхалтыг хийж байлаа.

Украины хэрэг явдлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнуудын харилцааны хүндийн төв өөрчлөгдөж байгаа тухай ажиглагчид хэлж байна. Энэ нь манай хойд урд хоёр хөршийн хоршлоор хийгдэж байна ч гэдэг. Энэ хүндийн төвийн шилжилтийг дагаад бид яаж хөдлөх дүр зургийг тодруулах айлчлалын эхний тов гараад байна.

1

БНХАУ-ын тэргүүн Си Жинпин ирэх наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх нь тодоохой болж, айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хариуцаж ажиллахыг үүрэг болгосон байна. Энэ айлчлалд тодотгон хэлэх хэд хэдэн зүйл бий. Товч дурьдвал, Коммунист намын хувьд Бүх хятадын дарга төрийн эрхэнд гарснаас хойш хамгийн богино хугацаанд буюу хоёр дахь жилдээ багтаж Монгол Улсад айлчилж байгаа нь анхны тохиолдол. Австрали зэрэг улсуудтай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээ үзэглэж завгүй явах Си Жинпин яг энэ цаг үед Монголд зочлох нь цагаа олсон айлчлал болно гэж тооцож. Эдийн засгийн хямралын эсрэг хөрөнгө оруулалтын нэн таатай орчныг бий болгосон олон хуулийг батлан гаргасны дараахан Монгол улсад БНХАУ-ын тэргүүн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна гэж хэлж болно. Үүн дээр Монгол Улсын Засгийн газар төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын төслөө УИХ-аар батлуулахаар өргөн бариад байгаа цаг үед энэ айлчлал тохиож байгааг онцлон хэлэх хүмүүс ч байна.

1

Гол яриа хэлэлцээр уул уурхай эрдэс баялгийн салбар, нүүрсний худалдан авалтын гэрээн дээр тогтож яригдах байх гэсэн таамгийг эх сурвалжууд хэлж байна. Урд хөршийн давамгайллаар явж ирсэн хоёр орны эдийн засаг, уул уурхайн хамтын ажиллагааг тооцон харвал ийм таамгийг бий болгож байгаа. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийг үдэж байгаа ч 2011 онд стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон гэдэг. Ингэснээр хоёр орон улс төр, эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр болсон. Энэхүү түншлэлийн хүрээнд тухайлан Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхитэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн байдаг. Мөн Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Бүр цаашлаад нарийн цариг дэмжигдсэнээр мухардалд орно гээд байгаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ хэмээн хоёр улсын стратегийн түншлэлийн бичиг баримтад заасан байгаа гэж эх сурвалжууд мэдэгдээд байгаа нь сонирхол татаж байна. Эндээс юу харагдаж байна.  БНХАУ-ын тэргүүн Си Жинпиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал тунхагийн шинжтэй байгаа олон төсөл, хөрөнгө оруулалтыг дээд хэмжээнд ярьж шийдэн хөдөлгөнө гэсэн хүлээлтийг бий болгож байна.

1

Өнгөрсөн сард ирээд явсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “...Монгол Улсад хийх БНХАУ-ын дарга Си Жинпинийн айлчлал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж, Монголын эдийн засгийг эрчимжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэж айлчлалын хүрээнд яригдах сэдвийг тодорхой хэлж байсныг энд сануулан хэлэхэд илүүдэхгүй.

1

Үүний ард хойд хөршийн Ерөнхийлөгч зочлоно гэсэн сураг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг урьсан. Хариуд нь Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн. Манай улс БНХАУ-тай 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бичиг баримтаа гаргасан болохыг дээр хэлсэн. Харин ОХУ-тай стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах төслийг энэ жилээс урьдчилсан байдлаар боловсруулж, Оросын талд өгсөн байдалтай байгаа юм. Тэгэхээр хойд хөршийн тэргүүний айлчлал тодорхой асуудлыг шийдэх гэхээсээ манай төрийн БНХАУ-тай хийсэн яриа хэлцэлээс хамааран, Монгол дахь өөрийн улсын эрх ашиг, эдийн засгийн нөлөөг хадгалсан байр сууринаас явагдах талтай. Мэдээж аль ч талдаа сайн хөршийн харилцан ашигтай байх зарчимд суурилсан яриа хэлэлцээр явагдана.

1

Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр талаас зохих түвшинд яригдсан санал төслүүдийн зарим нь энэ айлчлалаар гараандаа шуудрах биз. Энэхүү айлчлалын үеэр уламжлал ёсоор хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөхөс гадна Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудал хэрхэн тавигдах вэ гэдэг дээр гадаад дотоодынхны гол анхаарал төвлөрөх  байх.

1

Манай улсад ойрхон зочлох хоёр хөршийн тэргүүнүүд бидэнд давс, чихрийн аль алийг нь халаасалж ирэх нь тодорхой. Он гарсаар манай төр засаг гадаад орноос өргөн хэрэглээний бараагаа импортолж зөөдгөө аль болох багасгаж, бүтээж үйлдвэрлэдэг улс болж хөгжье гэж байгаа. Төр энэхүү алсаа харсан бодлогоо хоёр хөршийнхөө дунд яаж зөв гарган тавих, цаашдын  хамтын ажиллагааны зөв тэгш нийцлийг хэрхэн гаргаж ирэхийг удахгүй эхлэх айлчлалуудаас бид харах юм. Мөн энэхүү айлчлалын үр дүнд унаад, уруудаад байгаа гэх байгаа эрдэс баялгийн салбар сэхэж, эдийн засагт тусаа өгч магадгүй гэсэн давхар хүлээлт ч бас байгаа.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
zoshin:
oilgomjtoi l bna shu de.mongol xun mongol lapsha xoolondoo l itge. uur zuild buximdaj margaldax xereg ch bna u da
2014-08-04
lol...lol:
huuh gesen id tai hynd helhed chi bol mongol hyn bish bna daa.urd zygiin l hyn bna. za za neeree manaihaan jaahan hugjihgyi bol ene muusain youmnuud you genee. doodhoo doloolgono shyy
2014-07-23
asaa:
amidral deer chihergui amid yavj bolno. davsgui bol chadahgui
2014-07-23
novsh:
bitgii huts 129.82 nohoin golog mini. chi muu hogjil gej yu baidgiig medehgui baij. delhiin buh ulsuudad shahuu odoo tsagt mongolchuudiin huchirheg baisan tuhai, delhiin hogjliig zaaj bsan tuhai uzej baidag yum. eniig hogjil gedeg yum.
2014-07-23
hyyh:
mongolchuudad hugjil devshil mongo eroos taarahgui. muu nohoin hodoodond yu ch zohihgui.
2014-07-23
сайнаа:
давсгүй хоол ч идэхэд амнаас уначих гээд их хэцүү дээ. ихдүүлбэл элэг бөөр байхгүй болно. хятад чихэр юугаар ч хийсэн байж мэднэ. бас сахарын өвчтэй болгож ч мэднэ. хоёулаа л цагаан хор.
2014-07-23