Пиарын нийгэм
2014-07-21

Сур сур бас дахин сур гэдэгчлэн итгэ итгэ бас дахин итгэ гэсэн уриа лоозон явж байна. Оны эхнээс хүн амын амьжиргааны төвшин 16.5 хувь болтлоо дордож гадаадын хөрөнгө оруулалт тэг заалт руугаа дөхөөд байгаа үед итгэ итгэ бас дахин итгэ гээд хэлж сууна. Танхим мундсан биш хаа байсан Хөвсгөлд ЗАСАГ хуралдах нь. Гол сэдэв нь аялал жуулчлалыг Хөвсгөл рүү татах чиглэлээр гэсэн. Хэрэгтэй хэрэггүй юм төлөлвлөж УИХ-аар бут цохиулж суухаар аминд хал багатай аялал жуулчлалаар оролдож байвал өлзийтэй гэж боджээ. Улайссан эдийн засгийн халуун төмрийг нүцгэн гараараа барихыг хэн хүсэхэв. Нэгэнт уначихаад байгаа нийгэм эдийн засгийн хүндрэлийг амьдрал сайхан байгаа мэтээр ойлгуулах нь чухал. Хөдөө хээр хуралдангаа хэдэн сайдаасаа үнэнч эсэх тухай ам өчгийг авах нь Ерөнхий сайдад л хэрэгтэй. Энгийн ардад сайн сайхан харагдах нь л чухал. 90-ээд оны хүнд үед ардын сэтгэлийг харь гарагийн нисдэг таваг, биеэсээ гал гаргадаг бүсгүй, газар дороос гэнэт гарч ирдэг тарваган хүмүүс, Ромбу гаригтай холбоо тогтоох, Ерөнхийлөгч үзмэрч зэргээр нийгмийн массын сэтгэлийг өөр зүгт хандуулж байж гэмээн бослого хөдөлгөөн дэгдээчихгүй нэг нийгмээс нөгөөд шилжсэн. Өнөөдөр бол горьд шүү.

7

Ер нь энгийн бидэнд пиарын нийгэм болчихоод байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Бидний нуруун дээрх ачаа хүндрээд байхад баахан тоо баримт дэлгээд зүгээр байгаа гэх шүү юм ярина. Улирал болгон статистикийнхэн мэдээлэл хийнэ. Баахан дүн мэдээ сонсгоод сэтгүүлчдийн асуултанд хариулах болохоор ум хумгүй зугтчихна. Зах зээл дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш хадчихаад байхад худлаа тоо баримт өгнө. Өнөөх дээр нь тоглоод сурчихсан. Байдал эвгүйцээд ирэхээр эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлнэ гээд зүтгэчихсэн. Үр дүнг нь хэлэлцэх цаг нь найр наадмын үе таарч байгаа юм. Уг нь эдийн засгийн эрүүл эсэхийг тооцоолдог аргачлал бий. Амьжиргааны  баталгаажих  доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хүн амын хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хувь хэмжээ гэх мэт амьдралын түвшинг илэрхийлэх тоон үзүүлэлт олон бий. Өнгөрөгч оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хувь 2.2 мянга орчим ам.доллар болсон нь ерээд оныхоос даруй гурав гаруй дахин өндөр үзүүлэлт. Харамсалтай нь энэ үзүүлэлт бодит амьдрал дээр огтхон ч наалдахгүй.

7

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэдэгчлэн ардын сэтгэлзүйг тогтворжуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод удлаа. МАН ч байна уу АН нь ч байна уу хамаагүй эерэг мэдээлэл цацаж л байвал хоёр намын харьяаны бизнесмэнүүдийн санхүүжүүлдэг нь чөлөөтэй. Үнэндээ төр улс маань хоёр намын нөлөөлөл дор хэтэрхий их автчихаад байна. Засаг авсан нь сайн мэдээ, аваагүй нь муу мэдээ цацна. Үндсэн хуулиндаа хүн болгон чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдэг.

7

Цахим ертөнцийг эс тооцвол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхэлдээ хоёр талд хуваагдчихаж. Энэ хоёр туйлын нэгэнд нь л хамаарагдахгүй бол баялаг бүтээх мянган санаачилга байгаад нэмэргүй. Сумдад өгч байгаа хөрөнгө оруулалтаа хар л даа. Иргэд өөрснөө шийдэж байгаа нь энэ гээд хэсэгхэн хүмүүс цуглуулаад намаар нь ялгаад төслийн зээл өгч байна. Аль нам нь олонхи байна тэр намынхаа хүнд л зээл өгч байна. Нүдээрээ үзсэн шүү. Уг нь баялаг бүтээгчдийн татвар төрийн ивгээлийн төлөө зарцуулагдана. Төр түүнийг зарцуулна. Бүр дээрэмчин маягтай зарцуулна гээч. Төр сайн жолоодогч биш, төр бол бүр ч биш гэдгийг гадны эдийн засгийн хөгжлийн сонгодог жишээ олон бий.

7

Манайд улс төр эдийн засаг нь аалзны шүлс шиг нягт холбоотой болохоор гарах ямар ч найдвар байхгүй. Тэмүүжин сайд хуулийн шинэчлэл хийх гээд хэчнээн зүдэж байна даа. Хуулийн шинэчлэл нь өөрийнх нь хувийн амьдралыг уудласан нэгжлэг болж хувирч байна. Салгах гэж хичээж байхад торны аалзнууд хэсэг бүлгээрээ нийлээд улам нарийн бат бөх тор сүлжээд эхэлж байна. Улстөрчдийг агнаж байсан АТГ өнөөдөр баялаг бүтээгчдийг агнаад эхэллээ. Улсын баялгийн 80 гаруй хувийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийг нэг нэгээр нь ангуучилж эхнээс нь шоронд үхүүлж эхэлсэн. Төсвөөс идэж уусан, ашиглаж завшсан нэгнийг нь гэсгээ гэсэн болохоос булт олныг дүүжлүүрийн тавцанд аваач гэсэн үү. Толгойгоо угаах бол өөрөө л угаая. Хэн нэгэн нь хэрэггүй гэдгийг ойлгох тэнхээ бидэнд баймаарсан.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
balai novsh:
ene tor zasgiin udirdlaguudig taa*dag ch hun baihgui boljee
2014-07-23
hongoroo:
ene niigmees unendee zalhaj baina shvv
2014-07-23