УИХ, Засгийн газрын аль хорлогч вэ
2014-07-18

Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн өнөөгийн нөхцөлд намрын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг МҮЭХ-ноос уриалж байгаа билээ. Санал асуулгад оролцогсдын 70 орчим хувь нь хуралдуулах нь зүйтэй гэж саналаа өгснийг ч МҮЭХ-ныхон хэлж байгаа. Наадмын дараах амралтаа эдлээд ихэнх нь эзгүй байгаа эрхэм гишүүд төрийн ордондоо морилох болов уу. Гэхдээ хуримтлагдаад байгаа асуудлуудаа тунгаахад зайлшгүй хуралдах шаардлагатай болчихоод байгаа юм. Наадам далимдуулаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ огцом өсчихөөд буухгүй байна. Харин иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж оны эхнээс өөрчлөгдсөнгүй. Үнэ өсөөд байхад инфляциа дагаад өсөх ёстой иргэдийн орлого байдаггүй. Хөдөлмөрийн бүтээмжээ хэзээ ч зөв үнэлүүлж байгаагүй иргэд төрийн овжин мэхэнд дахиад л бүдэрлээ. Энэ бүхнийг засах ёстой чухал хуулийн төслүүд олонтаа буцлаа, шийдэгдээгүй нь ч олон.  Наадмын өмнө болоод хойно иймэрхүү дүр зураг харагдах болсоор арваад жилийн нүүр үзлээ. Баахан наадамлаж байгаад ирэхэд нь  амьдрал шалан дээр уначихсан байдаг. Халаг хоохой гээд баахан зүйл дээдчүүл амлана. Хахир хүйтэнг яаж туулна даа гэж иргэд хуруу хумсаа хуйхлахаас бус төр засгийг донсолгох хэмжээний шаардлага тавина гэж үгүй. Яавал гал алдчихгүй, үр хүүхдээ өлсгөчихгүй зургаа долоон сарыг ардаа хийе дээ гэж шанална. Хавар нь бөөн өлссөн, уурласан хүмүүс гудамжиндаа гараад жагсана. Засаг төр хоёр, гуравхан сар түмнээ хуураад л наадамтайгаа залгана. Улс гэрийн амьдрал нэг иймэрхүү.

6

Өнгөрсөн жилийн наадмын дараах үеийг саная л даа. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаад эхэлчихсэн, түлш шатахууны үнэ эргэлт буцалтгүй өсөх хандлагадаа шилжчихсэн, валютын ханш огцом огцом нэмэгдэх эх сууриа тавьчихсан үед манай сайдууд энэ тэндэхийн наадам хэсээд л явж байлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног мөдхөн дууслаа. Ерөнхий сайд юугаа хэлж хуйхаа маажна даа. УИХ хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй гэж гүрийнэ л дээ. Мэдээж үнэн. Төмөр замаа яаж тавих шийдэлд хүрсэнгүй. Төрийн эсэргүү хэрэг үүсгэж турхирсан гэж Ерөнхийлөгч эрхэм гишүүн Х.Баттулгыг баахан бангадсан. Дараа нь Ерөнхийлөгчийн элчээр Хойд Солонгос руу явууллаа. Бангадсан хүнээ өөрийгөө төлөөлүүлээд дэлхийн хамгийн халуун цэг рүү сэм илгээхийн учир шалтгаан ч юу байсан юм. Бүү мэд. Ер нь бүх зүйл шоу болчихоод байгаа юм биш үү.

6

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах олон ч хуулийн төсөл УИХ-ын түвшинд гацчихаад байна. Намрын чуулганыг хүлээж суухаар ээлжит бус чуулган зарлаж хуралдуулаад шийдчихмээр байна шүү дээ.

6

100 хоногийн дараа л эдийн засаг сэргэж сайжраад явчих юм шиг сурталчлах нь Засгийн газрын алдаа байлаа. 100 хоног унтчихаад өглөө нь сэрэхээр бүр зүйл сайхан болчих нь гэж хэзээ ч байхгүй. Тэр дундаа Монголыг тэтгэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар уначихаад байхад олигтой дүр зураг харагдахгүй. Энэ зурвас үед эдийн засгаа бүрмөсөн сүйрүүлчихгүй аваад гарчих хэтийн биш гэхэд ойрын төлөвлөгөө нь Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гэж харж байсан. Зорилт бол зорилт. Биелэх эсэх нөхцөлийг УИХ хангах ёстой. Гэтэл 100 хоногийн төлөвлөгөөг хангах хууль төсөл хэвээрээ 76 гишүүний ширээн дээр хэвтэж байна. Нэг нь хорлох гээд нөгөө нь сэхээх гээд ч байгаа юм шиг. Засаг нь хорлогч уу, УИХ нь хорлогч уу. Аль эсвэл эсрэгээрээ. Муу хуулийн төсөл бол хугацаатай үүрэг даалгавар өгөөд сайжруулаад явж болох л байсан. Даанч тэгсэнгүй.

6    

Хариуцлага нэхсэн хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч наадмын өмнө олон нийтэд танилцуулсан. УИХ, Засгийн газар хоёрын аль алинд нь энэ хуулийн төслүүд ташуур өгнө. Бас л сураггүй гацаана даа. Эрх мэдлийг нь хязгаарлаж байгаа бүхэнд  дургүй төрийг яавал засч залруулах вэ.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
хоннгороо:
ааххоплрабээгздьььл
2014-07-19
зарчим:
зарчимгүй төрийг тараах ёстой засаглалын ялзрал зарчим завхрахаас эхлэнэ гэж нэг ухаант хүн бичсэн байдаг. монголын төр бол ялзралын туйл болсон үүнд итгээд өөрсдийн хувь заяаг даатгаад гомдоллоод сууж болохуу ард түмэн. үнэхээр манай төрийн явуулж байгаа бодлого гэж алга стратеги зорилтоо тодорхойлоод урт дунд хугацаанд төлөвлөөд зорилтоо хэрэгжүүлэх механизмууд бий болгоод нэгдмэл зорилгын төлөө эх орон, хувь заяа, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө олон түмнийг хөдөлгөх чадвар алга ийм чадварыг эзэмшсэн хүнч энэ төрийн алба яам тамганд чинь алга төрийн толгойд хээл хахууль хулгай луувираар гарсан хэдэн компаний захиралуудын зарц нар л байна. иймд энэ ялзарсан тогтолцоог халах ёстой
2014-07-18
mgl1:
show nd avtaj bgaaga ydahgui hodood ni oilguulah biz de
2014-07-18