Монгол хүн та дээшээ морил 2
2014-07-10

Наадам дөхсөн энэ өдрүүдэд хаа сайгүй бороо орж, дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна. Хөдөө орон нутагт ч гэсэн зун сайхан болж, малчдын зоо тэнийж байгаа гэх. Айлууд гүүгээ барьж, сэнгэнэтэл иссэн айрагны үнэр хамар цоргиж, сайхан зун болж байна. Тиймдээ ч энэ жилийн наадам сайхан болох нь дамжиггүй. Энэ жилийн наадмын бөхийн ба­рил­­даан их сонирхол татаад байгаа юм. Г.Өсөх­баяр, А.Сүхбат аваргууд маань Дархан аварга цол хүртсэн. А.Сүхбат аварга өнөө жилийн наа­дамд барилдаж магадгүй тухай яриа гараад байгаа. Эроийн гурван наадмаа шимтдэг монголчуудын бахархал огших нь. Яагаад сайхан шүлэгийн хэдэн мөрт хаялж болохгүй гэж. Монгол хүнээ дэлхийн бахархал болгоход цучил болгосугай.

.

Монгол хүн та дээшээ суу

Морин хуурандаа ойрхон суу

Шагайн дөрвөн бэрхэнд аз увьдис бууж

Шандаст хүлгийн зоонд ардын дуугаан аялдаг энэ ард түмэн наадаж байна. Хорвоод ганцхан наадам гэж дэлхий даяхнаараа шагшин гайхдаг их цэнгүүн айсуй. Саглагар модны нөмөрт, саахалт айлын чинээ газарт энгэр газрыг элтэртэл, нөмөр газрыг үлтэртэл их цэнгүүнээ үүсгэв. Монголын морьд омогт дөрвөн туурайгаараа газар дэлдэн орчлоншийн дөрвөн далайг туулснаа гайхуулна. Өвсний шүүдрээр ундаалж, цасны зузааныг сорчилж, хахир хүндээр ундаалсан давжаа монгол морьд сарын газрыг хээлэн, жилийн газрыг товчоолон УРАЛДАХ цаг айсуй. Гагцхүү эзэн Монголын хичээл мэдэх биз ээ.

.

Дэлгэн барьсан хадагных нь өнгөнд тэнгэр гэрэлтэж Дээшээ харсан алганд нь дэлхий бүхлээрээ багтдаг Дээлтэй хөх өвгөд минь гаанс хөөргөөрөө гоёж Дээрээ тоонотой гэртээ зуун зууныг элээсэн Монгол хүн та дээшээ суу Морьтой сүлдэндээ ойрхон суу... Унасан хүлгийнх нь тэргүүнд сар бууж Ууж суугаа аягатай цайнд нь нар хөвдөг Уйлсан хүүхдээ галынхаа цогонд ширэглэж Ус голынх нь чулуугаар домнож өсгөдөг Уужим талын цээжийг гэрийнхээ бууриар тамгалж Унь ханаа шаргиулан нүүж дөрвөн цагийг уяраасан Монгол хүн та дээшээ суу

.

Дэлхийд ганцхан Монгол наадам минь айсуй. Монгол хүний үнэ цэнийг ямагт өргөсөөр байх Монгол наадам айсуй. Дотооддоо хэдийн зөрчилдөж байвч өвөр зуураа эвийг эрхэмлэх нэгэн цугаар цэнгэлдсэн нь Монгол наадмын утга учир.

.

Монгол гэрийнхээ хойморт суу Атганаас буусан шагай дөрвөн бэрх буутал Ардын дуугаан дуулж хуурынхаа аялгуунд дэлгэр Алтан намрын шүүдрийг мөнхийн ус болтол Адис жанлавий нь хүртэж хурмастын доор залбир Эргэн төрөхгүй аялгуу зүрхнээ дахин эгшиглэж Энэ хаврын уулсыг өнгөөн хувилтал дуул... Ээж ээжийн хайр дэлхийн мэлмий нээж Энэ цагийн Монголын зовлон холхнуур тойрог Монгол хүн та дээшээ суу Монгол гэрийнхээ хойморт суу Морин хуурынхаа дэргэд суу...

.

Та бүхэн минь сайхан наадаарай. Монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн сайхан наадаарай. Хөвүүн нь, бүсгүй нь золбоотой,  ураг нь үйлстэй, улс нь хийморьтой ТА БҮХЭН МИНЬ сайхан наадаарай.

.

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
naadam tsengeen ni dendsen ulsuud mongolchuud
2014-07-11
hongoroo:
naadam tsengeen ni dendsen ulsuud mongolchuud
2014-07-11
mmmmmmmm:
balaa muu novshnuud mongoloos mini zailaarai
2014-07-11
galaa:
naadmin 3 honog lag mongol bolood uldsen 362 honogt ni mya mongol bolchih yum daa
2014-07-10
yag unen:
idaj uuj,naadhaarai neg bolj bna, za tegeed jorlon,morlon geed asuudal ihtei yum bileee uzeed baih ch yum baihgui
2014-07-10
бодоцгоо тунгаацгаа:
монгол хүн та дээшээ морил.та ид уу таны бүх юмыг бид бэлдэж өгье хар ажил хийх хэрэггүй тогло цэнгэ зугаац энэ бол манж хятадууд монголыг 200 жил эзлэхдээ ашигласан хамгийн том стратеги байлаа
2014-07-10