Хотлоороо цэнгэлдэхдээ “цэнгэе”
2014-07-08

Наадам хаяанд иржээ. Энэ өдөр Урианхай сурын харваа эхэлснээр наадмын салхи ерөнхийдөө хагарлаа. Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс хүй долоон худагт 2 жилд тэрбумаар нь хөрөнгө хаяж их зүйлийг амжуулсан тухайгаа мэдээлж байна. Энэ жилийн хувьд хэд хэдэн чиглэлээс үнэгүй автобус үйлчилж, онгоцноос бусад бүх боломжоор галт тэрэг, машин, такси гээд дуртай унаагаараа хүй долоон худагт ирж болох зохион байгуулалт хийгджээ. Жилээс жилд улсын баяр наадам өргөн дэлгэр болж, үзэх харах юм нь нэмэгдэх болж байгаад жирийн олон ам сайтай байх.

6

Шадар сайд ахалж том баг ажилладаг баяр наадмын бэлтгэл бүрэн хангагдсан гэж албаныхан хэлж байна. Хамгийн сүүлийн баг болох зөвшөөрлөө гардсан хуушуурын багийнхан газ, мах гампанз элдүүрээ бэлдээд маргааш хүй долоон худаг руу гарна гэснээр наадмын талбай наадамчидаа хүлээн авахад бэлэн болох юм байна. Хоёр аварга “Дархан аварга” цолоо Ерөнхийлөгчөөс гардан авч олны хайрыг дааж явах ам андгайгаа өгч, наадмын торгон дэвжээндээ гарна гэж баярын сургийг улам сайхан болголоо.

6

Харин энэ үед Соёлын төв өргөөний хойд хаалган дээр наадам зохион байгуулагчдын гялалзсан амжилтыг унагаасан, хэл амтай хэдэн хүн цуглаж хоёр дахь өдрөө өнгөрөөж байгаа юм байна. Олны ярих нь эдгээр дугаарлан зогсогчдын ихэнх нь билетийн шагчид дамчид юм байх. Ер тэд нар ашиг харсан муу хүмүүс тул ингэж эмх замбараагүй байдал үүсгээд байдаг юм гэж албаны бус эх сурвалж хэлж байна. Очоод асуувал бүгдээрээ л төрийн наадмаа гэр бүлээрээ үзчих гэснээс өөр санаагүй. Юу зарах, шаглах гэж бүгд бухимдаж байна. Харин ийм ховор живэр, оочер алаантай байдгийг нь мэдсэн бол хэдийг илүү авч дамлаад стрессээ тайлмаар санагдчихлаа гэж хөмхий зуух ч наадамчин таарлаа. Төв цэнгэлдэхэд орж наадам нээлтийн арга хэмжээг үзэхийн тулд нэмэх 28 хэмийн халуунд ямар ч сүүдрэвчгүй яс суухаар шийдэх нь жирийн монгол хүнд тийм хэцүү биш. Харин тийшээгээ орох билет олж авах гэдэг яггүй юм байна. Энд тэнд ухаан алдаад уначихад хаана байгааг нь мэдээлчихдэг ухаалаг утастай болсон улс ингэж хуучны картын бараа шиг наадмын тасалбар дээр оочер дугаар чирэгдэл болоод байгааг үнэндээ ойлгосонгүй.

5

Гэр бүлээрээ үзэх ч байсан, цааш нь аваад дамлах ч байсан билет авна гээд зогсож байгаа улсыг буруутгах аргагүй. Юм ховордоод цөөхөн болоод ирвэл бөөндөх нөөцлөх, ашиг хувь цохих гэсэн хэсэг үүсэх нь тодорхой. Хүн биднийг реоцианал эдийн засгийн амьтан гэдэг.

5

Төв цэнгэлдэхэд 12 мянган суудал шинээр суурилуулж байгаа гэсэн. Тэгэхээр хүссэн бүхэн стадионд ороод суучих боломж байхгүй гэсэн үг. Энэ хэрээр наадмын тасалбарын  эрэлт их, суудал хязгаартай байх нь тодорхой. Өнгөрсөн жил мөн л тасалбар авах гэсэн хүмүүсийн дараалал наадмын өмнөх энэ цагтаа, энэ СТӨ-нийхөө касс дээр үүссэн. Харин бид энд тэнд тавигдсан “билет зарна” гэсэн заруудыг намнаж хэдэн төгрөг хийх гэж яваа ёс суртахуунгүй этгээдийг илрүүлж “баба” гэж бичиж, нийтэд жигшүүлж байлаа. Яг л социализмийн цаг үе шиг муусайн “дамчид” гэж зүхсэн. Тэр хэдэн сурцтай шагчид энэ жил дахиад л дараалалд олонх болчихсон зогсч байгаа байх. Юу нь буруу гэж. Яагаад тэднийг буруутгах ёстой билээ. Энэ жил наадмын тасалбар бас л ховор, бас л ганцхан цонхон дээр зарж, дараалал ихтэй хэвээрээ л байна. Энэ нь жил бүр болдог чирэгдэл, зохион байгуулалтгүй ажил тул ашиг харсан дамлагчдад нэгэн жилийн хүлээлт үүсгэчихсэн байгаа хэрэг. Оочерлож байгаад авчихсан байхад 10 цаас илүү өгөөд цагаа хэмнэх боломжтой улс байж л байгаа юм.  Хийх ажилгүй хүмүүс яахав, хоноод л оочерлоод л авна, шууд хорих боломжгүй. Ард нь ашиг унац байхад энэ бол аяндаа бий болох зүйл.  Ёс суртахууны хувьд тиймхэн ч хэн нэгэн хийх л сонголт.

6

Бид өнгөрсөн жил наадмын тасалбарыг дамлагчидтай биш зохион байгуулагчидтай нь хатуу ярих байж дээ. Бүр ч яриагүй биш зарим нэг нь хэлж бичиж л байлаа. Эхлээд бүх ах дүү найз нөхөд, дарга захирал нартаа асар сүүдрэвчтэй суудал, ая тухтай тасалбар, урилгыг шийдээд дараа нь үлдсэн хэдэн билетийг нь Соёлын төв өргөөний касс руу шидчихээд, сэрүүн өрөөндөө сэнсэн доор сууж байгаа зохион байгуулагчдыг нь нэрлэж зураг хөргийг нь тавьж “алдаршуулах” хэрэгтэй байж. Төрийн түшээдээс эхлээд доошоо засаг захиргаа нэгжийн дарга нар, наашлаад наадам зохион байгуулагчдын хадам ээж аав, хань үр хүүхэд гээд нэмээд байвал хэчнээн билет араараа шууд зарагдаж үлдсэн хэдэн билет дээр нь сая гаруй жирийн наадамчид үзэлцэх болоод байгааг наадмын тасалбар хариуцсан даамлаас асуумаар байна.

6

Наадмын тасалбарын ховор живэр олдоц муутай байх нь дарга нар зохион байгуулагчдын ажлын сайн муутай холбоогүй. Энэ жил цэнгэлдэхийн 12 мянган суудал сольж байгааг зохион байгуулагчид хэлсэн. Энэ хэмжээгээр байгаа суудал боломж нь хязгаарлагдмал цөөхөн гэдгийг бүгд ойлгоно. Харин үлдсэн хэдэн суудлын эрхээ яаж түгээгээд байна вэ гэдэг л асуулт тавигдаад байгаа юм.

6

Тасалбарт дугаарлаж байгаа хүмүүсийг зохицуулах “тусгай” үүрэг хүлээсэн нэгэн цагдаагийн ахмад “байхгүй билетийг яахын, чамд зориулж би хэвлэж өгөх юм уу” гэж нэг залууг загнаж байлаа. Харьцаа нь тиймхэн ч гэсэн хэлж байгаа нь үнэн. Бараг бүх л мэдээгээр цэнгэлдэхийн сандлыг сольж шинэчилж байгаа талаар гарсан. Үүнийг тойрч хятад сандал авчирсан, шахсан гэж бие биенээ хэмэлж байхаар тэр шинэхэн сандал дээр хэдэн жирийн иргэн суух боломжтой, тэр боломжийг яаж шударга шуурхай, чирэгдэлгүй түгээж борлуулах вэ гэдгийг л асууж ярьж байсан бол зохион байгуулагчид нь нэгийг бодох л байсан байх. Одоо бол оройтсон. Өдөрт 200 билет ирээд л дуусч байгаа гэнэ. Маргааш нь дахиад 200 билет кассанд ирж, үүдэнд нь иргэд дугаарлаж бухимдаж дамчин хомхойчиндоо хүрч хэрэлдэнэ. Ингэж бага багаар борлуулж өдөр бүр хүмүүст чирэгдэл болгох нь хэнд нь кайфтай таатай байдгийг хэлж мэдэх юм алга. Ядаж л цахим онлайн хэлбэрээр захиалга авчихаж болох байсан. Аливаа билет захиалгыг уриалгахан гэгч нь авч хаягаар гэрт нь, ажил дээр нь хүргээд өгчихдөг тусгай дугаараасаа ашгаа олчихдог олон үйлчилгээ бий болсныг яагаад авч үзэлгүй кассын ажилтан, зохицуулагч цагдаа нарыг илүү найдвартай гэж үзсэн юм бол доо. Хэрвээ наадам биш хэн нэг дуучны тайлан тоглолт, нэг бол их буяны мянган зулын баяр гэх мэт арга хэмжээ байсан бол зарагдах билетний тоо яс гарч, түгээх арга хэлбэрийг нь олон байлгахаар нарийн нягт нямбай төлөвлөх байсан биз. Ингэж хувийн хэвшлээс ямар нэг арга хэмжээний тасалбар тарааж байсан бол найз нөхөддөө илүүчилэх үнэгүй өгөх гэдэг байхгүй. Суудал бүрийг мөнгө болгохын төлөө ямарч чирэгдэл, дамлалт гаргахгүйгээр зохион байгуулагдах нь баараггүй.

6

Улсын байгууллага, түүний дарга түшмэдүүд нэг ажил зохион байгуулаад явуулахаар ард нь иргэд чирэгдэл дараалал болж бухимддаг ужиг муухай зуршил үнэн амь бөхтэй байх юм. Энэ нь ядаж л улсын баяр наадмын тасалбар дээр жил бүр давтагдаад байгаа нь харамсалтай. Наадмын тасалбар зэрэг жижиг гэж зохион байгуулалтын ажилд шадар сайдыг хутгалтай биш. Төв цэнгэлдэхийн тасалбарыг хуваарилах борлуулах ажлыг хариуцдаг дарга түшмэдүүд өөрсдөө хийж чадахгүй бол дараа жил наадмын тасалбар шударга, шуурхай борлуулах тендер зарлаж хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн ч яахав дээ.

7

Энэ жилийн наадмын тасалбар урьдын адил хэл амтай, чиргэдэл төвөгтэй зарагдаад ховор живэр гэсэн төрөл зүйлд орлоо. Одоо шагчид яаж дуугарахыг л хүлээж дээ. Яагаад бид мобил банкаараа мөнгийг нь шилжүүлээд, 19... дугаарынхнаар авчруулаад нэмүү мөнгийг нь төлөөд цагаа хэмнэж, төвөг чирэгдэлгүй наадмын тасалбараа авчихаж болохгүй байгааг мунхаглаж бодоод ойлгосонгүй.

7

Урьдын адил энэ жилийн наадмын тасалбарыг авах хоёр сонголт байлаа. Нэг нь СТӨ-ний касс дээр үүр цүүрээр ирж дугаарлах. Нөгөөх нь бол ая тааваараа дамлагчдаас худалдаж  авах. Одоо нэг дэх сонголт байхгүй болсон. Кассаар зарагдах билет дууссан гэж байна. Тэгвэл удаах сонголт буюу дамчдын багцад нэг билет 40-60 мянга гэсэн сураг гарч байна даа. Болж өгвөл битгий авч дамчдыг баярлуулаарай. Байхгүй юмыг яахав, гэртээ айргаа уугаад “HD” сувгуудаар шууд үзчихье.

7

Харин дараа жил 3 саяулаа ороод суучихдаг цэлгэр цэнгэлдэхтэй болчихвол дамчид гэж байхгүй болохыг харах биз. Хотол олноороо, баян ядуугүй шинэ цэнгэлдэхдээ цэнгэх цаг ирэх байх аа.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ван овогт:
манай дундад улс монголчууд та нарт энэ цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд үнэгүй барьж өгч бэлэглсэн юм. гэтэл та нар хэдийнээ хувьд зарсан гэх шив дэ. өөдгүй амьтад
2014-07-09
зочин:
сэтгүүлчийн хамгийн сүүлийн санаа их таалагдлаа.төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49%-ийг хувь хүн эзэмшдэг юм гэсэн.нэг хүнийг улам бүр баяжуулж байсанаас ганц том стадион барьчихвал зүгээр л юм даа
2014-07-09
zochin:
chi ter ongotsondoo suugaad dald or xaxaxa
2014-07-08
zochin:
interneteer ongotsnii bilet zahialj baigaa yum shig zahialya daraa jilees?
2014-07-08
zochin:
interneteer ongotsnii bilet zahialj baigaa yum shig zahialya daraa jilees?
2014-07-08
zochin:
interneteer ongotsnii bilet zahialj baigaa yum shig zahialya daraa jilees?
2014-07-08
эцэг, эх:
интернетээр л худалдаалчих ажил шүү дээ. бас л нэг албан тушаалтаны л ашиг сонирхол явж байгаа. ажил гардан хийж байгаа мэргэжилтэн, түшмэл нарын нь олон жилийн туршлага, менежмент.
2014-07-08
mgl55:
bugded tegsh hurgeh hamgiin bolomjit huvilbariig songoj boldoggui umu? ene damchid change gesen humuust zai zavsar uldeehgui umaa sain zohion baiguulaachee. iim engiin um zohion baiguulj chadahgui erguu umnuud baidag umuu?
2014-07-08