Боловсрол эрүүл мэндийн дунд хэрчигдсэн түмэн
2014-07-07

Сургууль сайхан сурах сайхан. Бүх шатанд эрдэм мэдлэгээ зузаатган сурахаас илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Ленин хүртэл нэгэн цагт “Сур сур бас дахин сур” гэж хэлсэн юм чинь. Сураад байхаас өөр яах билээ. Даанч чанартай сурсан хэдийгээ сэхээтэн гэж овоглоод цааш нь хийчихсэн болохоос биш энэ үг өнөө хүртэл нэг их үнэ цэнээ алдаагүй. Хүн болгон л дээд боловсролтой нөгөө пролетаричуудын хочилдогчлон цагаан гартан болохыг мөрөөднө. Их дээд сургуульд ороод диплом өвөртөлж л байвал бусад нь эцэг эхчүүдэд хамаагүй. Дөрвөн жил эцэг эхчүүд хамаг байдгаа төлбөрт нь зарцуулна, төр 70 мянгаар эрхлүүлнэ, нийтийн тээвэр үнэгүй зорчих эрхээр хангана. Он удах тусам халамж үйлчилгээ улам л хавтгайрна. Хүн амын идэвхтэй хэсгийн 50 орчим хувийн дэмжлэггүйгээр ямар ч улс төрийн нам оршин тогтнох аргагүй тул тэдэнд байдгаараа үйлчлэх ёстой. Ингээд л ирээдүйн празитуудыг өсгөн хүмүүжүүлнэ. Боловсролын систем бүхэлдээ зэрлэг капитализмын үнэр ханхлуулна. Багш нар нь болсон болоогүй номоо шахна, сургууль нь хандив нэрээр эсийн үржлийг тэтгэнэ. Аль алиндаа хожоотой. Анзаарахыг хүсэхгүй байгаа болохоос энэ боловсролын систем хар аяндаа дампуураад эхэлчихэж. Үр хүүхдээ бодохгүй эцэг эх гэж хэн байхав дээ. Байгаа бүхнээ зориулна. Зориулсны хариуд хөдөлмөрийн зах зээл “Түй...” гээд нулимж байна. Чадваргүй боловсролгүй тэгээд цэнгээн шоугаар цэнэглэгдсэн нөхдөөр хэн компанийнхаа ирээдүйг даатгах билээ. Чанаргүй зуугаас чанартай нэг нь л байхад энэ улс оронд хэрэгтэй. Тэд маань ч хийдгээ хийж байна. Гол нь ийм их үрлэг зарлагын цаадах ирээдүй бүрхэг байгаад л эмзэглээд байгаа юм. Залуус аа бүгд биш шүү. Мундаг залуус олон байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Нийтлэг ийм гажуудал нөмөрчихөөд байхад Кембрижийн боловсрол яриад сууж байх нь хэр вэ. Манжлаад яах ч билээ. Хэрэгтэй газартаа хэрэгтэй хүн болж суухаас өөр эрхэм зүйл гэж юу байх билээ. Хэрэгтэйгээ ойлгосон газар нь мэргэжилтнээрээ бахархаж, хэрэгтэйгээ шавхах мэргэжилтэн нь өөрийгөө, компаниа цаашлаад улс гэрээ тэтгэнэ. Одоо хар л даа. Сурах бичгийн тендер гээд бөөн бужигнаан болж нэг нь гомдож нөгөө нь баярлаж сууна. Багаас нь цэгцтэй мэдлэг өгөөгүй, хүнийг хүн болгоогүй боловсрол яаж ч цаашаа хол явах билээ.

     4

Төрөөс үнэнхүү хайр ивгээлтэй нь хамгийн их хөрөнгө мөнгө эргэлддэг болсон нь боловсрол хийгээд эрүүүл мэндийн салбар. Хэн ч хэлүүлтгүй сайн мэднэ. Ямар боловсрол эзэмшээд ямар эрүүл амьдрахаа мэдэхээ больсон ард түмэн гэвэл Монголчуудыг л хэлэх байх. Боловсролтой харьцуулахад эрүүл мэндийнх бол бүр жаатай. Өрхийн эмнэлгээсээ өгсүүлээд клиник эмнэлэг хүртлээ. Өрхийн эмнэлэгт биеэ үзүүлсэн нөхөр бөөн сэтгэл санааны гунигтай. Дараагийн шатанд очихгүй бол болохгүй шүү гэх эмчийн үг чихэнд хадаатай. Дүүргийн эмнэлэг дээрээс ч дараагийн шатлал руу шилжүүлнэ. Эсвэл өөрийнхөө хувийн бизнесийн аптек хувийн эмнэлэг рүү явуулчихна. Бүгд л манайд тийм ийм оношилгоо эмчилгээний техник хэрэгсэл байхгүй гэлцэнэ. Амь хойно яахав эмчийн хүссэнээр л бүхнийг хийнэ. Клиник эмнэлгийн эмч нар бүр том аашилна. Болж л өгвөл гадагшаа явахыг зөвлөнө. Нөгөө л улиг болсон мэдээллийг тоть шиг давтана. Гэсэн хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай эмнэлэг улам чадваржиж байгаа тухай өгүүлнэ. Энгийн ардад хүртээл даанч байхгүй.

4

Бүлсэг ард түмэн хамаатан саднаараа нийлж, хандив тусламж гуйж баймааж нь өвчтнөө явуулна. Монголд хийж болох эмчилгээ бүхнийг тэнд нь хийж байвал яахав. Хүн л болсон хойно Монголд хүн болж төрөхөөр энэ нутагт үхэр болоод төрсөн бол дээр байж дээ гэж халаглана. Систем ийм л байна. Худлаа ярьж байна гэвэл хэдэн зуугаараа гадагшаа тэмүүлж байгаа өвчтнүүдийнхээ урсгалыг хараарай.

5

Энэ гажуудал даанч удаан үргэлжлэх төлөвтэй. Шинэчлэлийн Засгийн газар энэ байдлыг засах гэж байна л даа. Олон жил урхагшсан, нийгмийн янз бүрийн төлөөлөлийн эсэргүүцэл амар тайван байлгахгүй. Тэгээд ч энэ шинэчлэлийг эхлүүлж хэрэгжүүлсэн бүхэн олон нийтийн асар их эсэргүүцэлтэй тулгарна. Дараа дараагийн сонгууль байна. Унах нь тодорхой гүүрэн дээр хэн ч гэсэн алхахгүй нь толдорхой. Тэгээд гажуудал удаан үргэлжилнэ. Гажуудлыг засахад иргэний улс төрийн зориг хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Бодит байдал ийм л байна.

5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
наранцэцэг:
үнэхээр зөв сэдэв хөндсөн байна.дээдчүүл ч үүнийг нэг их ойшоохгүй биз дээ.албан тушаалд арайхийж очиихсон хүмүүс хэдэн төгрөгтэй болох гэж нойр нь хүрэхгүй байхад юун амьтны алаг үри йг сайн сургах юун хүн ардаа эрүүлжүүлэх тухай бодохын ч хэрэггүй.шинэчлэл гээд орилоод байгаа энэ засаг юу х ийж базаав.муу л бол хойт захын хар овоохой гэгчээр түрүүчээ муулдагаа болих хэрэгтэй.өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнгө л угааснаас өөр юу хийв ард түмэн тэнэг биш харж л байгаа шүү дээ
2014-07-08
батхүү:
энэ уг нь их зөв сэдэв л дээ энэ чиглэлд даан ч их хугацаа хөрөнгө алдаж байна хүүхдүүд 10000 дэвсгэрт хийгээд байхад 10 жилийн дараа байхгүй болох сургуулийн чухал бус мэргэжил хэнд хэрэгтэй гэж тэгээд тийм сургууль төгссөн гэж одоо тэр сургууль маань байхгүй гэж хэлхэд үүнд хэн үнэмших гм одоо ч хэнд хэрэггүй мэргэжил зөндөө би аудс-ын мэдээллийн чиглэлээр төгссөн эмнэлгийн ажилтан болоход онош мэдэхгүй мэдээллийн ажлаа хийхэд прагам хангамжийн мэдлэг дутах гм
2014-07-07
bolovsroloor yah ym bee :
er ni bol byr baihad uhaanaar yah yum. odoo manaid yavj bgaa bodlogo ni huuhed zaluus haranhui medleggui buduuleg bailgahad chiglegdej bna aa ene ni ch zuv yum oyunlag mongolchuud ni darga nariin huuhduud bh yostoi yum ted uls ornoo avch yavna ta bidnii huhhduud har ajilaa hiine zuv yumaa tehgui bol ene ulsad muu ajilaa hiih hun oldohgui hytaduudaar hiilgene ingevel uls muhnu odoo yay gehev neg hesgee teneg bolgoj har ajilaa hiilgehees uur yamar ch arga bhgui ulsaa avch uldhiin tuld shuu
2014-07-07