Израилын түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ
2023-07-25

Израильд шүүхийн шинэчлэл хийх хуулийн төслийг иргэд эсэргүүцэн өнгөрсөн 12 сараас хойш эсэргүүцлээ илэрхийлж ажил хаялт зарлаад байсан.  

 

Харин өчигдөр Израилийн парламентын Кнессетийн гишүүд хууль тогтоох эрх мэдлийн шинэтгэлийн багц санаачилгын анхны хуулийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлгээр олонхийн саналаар баталсны дараагаар тэр орой нь Израиль даяар түүхэндээ хамгийн том хэмжээний эсэргүүцлийн жагсаал боллоо. 

 

 

Энэ шинэчлэл хийгдвэл шүүх засаглал хууль тогтоох болон гүйцэтгэх шатны байгууллагуудын шийдвэрт нөлөөлөх боломжгүй болох аж. Израилийн парламент нэг танхимаас бүрддэг. Засгийн газрын үйл ажиллагаанд Дээд шүүх хяналт тавьдаг бөгөөд эрхзүйд нийцэхгүй гэж үзсэн хуульд Дээд шүүх хориг тавьдаг юм. Харин шүүхийн шинэчлэл хийгдсэнээр Дээд шүүх ийм эрхгүй болж, аливаа хоригийг парламентын энгийн олонхын буюу 61 хувийн саналаар цуцлах боломжтой болох аж. Ингэснээр эрх баригч эвсэл аливаа хуулийг ямар ч саадгүй дэмжиж, цуцлах боломжтой болно гэсэн үг. 

 

Израилийн цагдаа нар өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 40 хүнийг баривчилсан байна. Харин олон нийтийн жагсаал болж байсан Тель-Авив хотод 15 хүнийг баривчилсан гэж албаныхан мэдээллээ. Энэхүү жагсаалын 500,000 хүн жагсаалд оролцсон нь Израилын түүхэнд бичигдэх үйл явдал болохыг зохион байгуулагчид нь онцолжээ.


Хэд хэдэн бүс нутагт жагсагчид томоохон хурдны замуудын хөдөлгөөнийг хаахыг оролдсон байна. Мөн зарим бүс нутагт хууль сахиулах байгууллагууд цугласан олныг хянахын тулд цагдаа нар усан буу зэргийг ашиглажээ. 

Shuud.mn
Сонин хачин