Волга мөрний ойролцоо хар салхи дэгдсэний улмаас 10 хүн амиа алдаж, 76 хүн бэртэж гэмтсэн талаар Tass мэдээлжээ.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хар салхины үеэр модонд дарагдсан байна. Мөн түүнчлэн тэнд байсан хэсэг хүмүүс мод унахаас хамгаалахын тулд нуурын эрэгт ойр байрлах майхнаас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгийн түрүүнд нв авч явсан байна.
Далайн хар салхи Марий Эл зэрэг 8 бүс нутгийг дайрчээ. Салхи секундэд 27 метр хүрч ширүүссэн байна. Мөн 550 гаруй мод унаж, орон сууцны 41 барилга, долоон объектын дээвэр эвдэрсэн талаар тус улсын онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.
Уншиж байна |