Өчигдөр /2023.07.23/ Хятадын Чицихар хотод их хэмжээний бороо орсны улмаас сургуулийн биеийн тамирын заалны бетонон дээвэр нурж, 11 хүн амиа алджээ.
Осол гарах үед биеийн тамирын зааланд 19 хүн байсан бөгөөд тэдний олонх нь хүүхэд байсан талаар албаныхан мэдээлэв.
Эхний ээлжинд 15 хүн нуранги дор дарагдсан байсныг гарган авсан ч дөрвөн хүн л амьд гарч чадсан байна.
Албаныхны мэдээлснээр, Сургуулийн дээвэр дээр галт уулын шилний нэг хэлбэр болох перлит хэмээх бодисыг овоолсон байжээ. Удаан үргэлжилсэн борооны орсон тул перлит ус шингээж, жин нэмсний улмаас дээвэр нурсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Энэ асуудлаас болж мөрдөн байцаах албаныхан барилгын компанийг хариуцаж байсан хүмүүсийг баривчилжээ.
Уншиж байна |