Москва хотын худалдааны төвд халуун усны хоолой хагарсны улмаас дөрвөн хүн нас барж, олон арван хүн шархадсан тухай ТАСС агентлаг мэдээллээ.
ОХУ-ын нийслэл дэх "Времена Года" худалдааны төвийн усны хоолой "буцалж буй час халуун усаар" хагарчээ.
"Москвагийн Кутузовский өргөн чөлөөнд байрлах "Времена Года" худалдааны төвд хоолой хагарсны улмаас амь үрэгдэгсдийн тоо дөрөв болж нэмэгдсэн тухай эмнэлгийн байгууллагаас мэдээллээ. Үүнд Москва хотын дарга Сергей Собянин "Гэр бүл болон ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлье". Манай аврагчид үргэлжлүүлэн ажиллаж байна” гэв.
Уншиж байна |