Ойрын жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачгийн аюул тулгарч буй энэ үед Грек улсад ой хээрийн түймэр үргэлжлэн дэгдэж байна. Энэ нь Грекийн түүхэн дэх хамгийн том гал түймэр болсон учир ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэжилж байна.
Грекийн авран хамгаалах албаны дарга Константиа Димоглиду "Бид 30,000 хүн амтай газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Энэ бол Грекийн хамгийн том галын нүүлгэн шилжүүлэлт болж байна" гэжээ.
Эрх баригчид 16,000 орчим хүнийг газраар тээвэрлэж, 3,000 хүнийг далайгаар нүүлгэн шилжүүлж, бусад нь өөрсдийн тээврийн хэрэгслээр нүүн шилжсэн хэмээн мэдэгджээ.
Ирэх өдрүүдэд зарим бүс нутагт 45 хэм хүрч халах төлөвтэй байгаа бөгөөд хэт халууны улмаас гал түймэр гарах эрсдэл их байгааг эрх баригчид ард иргэддээ анхааруулжээ.
Уншиж байна |