БНХАУ-ын дээд түвшний төлөөлөгчид энэ сарын 26-нд БНАСАУ-д айлчлах гэж байгаа талаар Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Олон улсын харилцааны хэлтсийн цахим хуудсанд нийтэлжээ.
Тэрээр, Солонгосын Хөдөлмөрийн нам болон БНАСАУ-ын засгийн газрын урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Ли Хунжун тэргүүтэй төлөөлөгчид маргааш /2023.07.26/ БНАСАУ-д айлчлах аж.
"БНХАУ-ын төлөөлөгчид Солонгосын дайны гал зогсоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд оролцоно" гэж Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлагт дурджээ.
Уншиж байна |