Афганистан үерт автаж, 30 хүн амиа алджээ
2023-07-24

Афганистанд хүчтэй бороо орсны улмаас үер болж, 30 хүн амь үрэгдсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. 


Гамшгаас урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Шафи Рахими хэлэхдээ, "Үерийн улмаас амиа алдсан хүмүүс Кабул хотоос зүүн тийш 46 км-ийн зайд орших Жалрез дүүрэгт бороо орсны дараа олон арван байшин урссаны улмаас бэртэж, бэртлээ даахгүйн улмаас амиа алджээ. 


Энэхүү үерийн улмаас нийтдээ 70 гаруй хүн шархдаж, 40 гаруй хүн сураггүй алга болсон байна. 


Өнгөрсөн жилийн муссон үерийн улмаас Афганистанд олон арван хүн амь үрэгдэж, олон зуун байшин урссан аж. 

Shuud.mn
Сонин хачин