2023 оны шатрын ДАШТ-д Сарасадат Хадемалшарие гэх Иран бүсгүй хижаб өмсөөгүй оролцож, олны анхаарлын төвд оржээ.
Түүний хувьд тэмцээнд хижабгүй оролцож, Испани руу явсны дараа Иранаас түүнийг баривчлах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл Испаниас түүнд иргэншил олгохоор болсон тухай Испанийн Хууль зүйн сайд мягмар гарагт мэдэгдсэн юм.
Сарасадат Хадемалшарие “ Би тэмцээнд хижабгүй оролцсондоо огт айхгүй байна" хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Өнгөрсөн онд Ираны оюутан эмэгтэй хижабаа буруу өмссөний төлөө цагдаад баривчлагдаж, гурав хоногийн дараа амиа алдсан хэрэг болж байсан юм. Үүний дараа Иран эмэгтэйчүүд үсээ тайрах, хижабаа шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв.
Иранаас түүнийг хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн бичлэг хийж илгээвэл Иранд нэвтрэх эрхийг нь сэргээнэ гэж хариу үйлдэл илгээжээ.
Уншиж байна |