Доксури далайн хар салхи Хятадын олон газар нутгийг дайран өнгөрсний улмаас нийслэл Бээжин болон ойр орчмын мужуудад аадар бороо орж байна. Иймээс Хятадын цаг уурын албанаас өчигдөр үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан дохио зарласан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Хятадын цаг уурын төв өнгөрсөн ням гаригт их хэмжээний бороо орж болзошгүй тул улсын хэмжээнд улаан буюу дээд зэрэглэлийн түгшүүр зарлаад байсан. Хятадад сүүлийн жилүүдэд тохиолдсон хүчтэй шуурганы нэг болох Доксури өмнөд нутгийн Фужиан мужид болж эрэг орчмын бүс нутгийн ихэнх хэсэг сүйдсэнээс болж олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Доксури нь Фүжянь мужийн 1.46 сая хүнд нөлөөлж, 363,000 гаруй хүн нүүлгэн шилжүүлж, 3.1 тэрбум юань буюу 430 сая долларын эдийн засгийн хохирол учраад байна.
Энэхүү хүчтэй хар салхи нь Филиппин, Тайван зэрэг улсад чиглэн очиж буй талаар тус улсын цаг уурын газраас мэдээлжээ.
Хэдийгээр эрх баригчид өнгөрсөн ням гарагт болсон хар салхины зэрэглэлийг бууруулсан ч Хятадын цаг уурын газраас Хэбэй, Бээжин, Шаньси, Хэнань зэрэг хойд бүс нутагт хүчтэй аадар бороо орж, үргэлжилсэн хар салхи шуурна хэмээн анхааруулж байна.
Уншиж байна |