Титмус 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоов

Титмус 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоов

 

Олимпын аварга Австралийн тамирчин Ариарне Титмус өнгөрсөн ням гарагт болсон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд аваргын төлөөх тулаанд ялалт байгуулж, дэлхийн дээд амжилтыг эвджээ.

 

Түүний хувьд  өмнө нь “Токио-2020” зуны Олимпын наадмаас эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ