Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу энэ сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тус тус цуцалжээ.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаа талаар МИАТ-аас мэдээлжээ.
Уншиж байна |