Австралийн Перт хотоос 400 км-ийн зайд орших Чэйнс гэх газарт нэг өдөрт 50 гаруй цэнхэр халим үхжээ.
Халимуудыг аврахад биологичид, цагдаа нар, нутгийн загасчид, сайн дурынхан тусалж байгаа бөгөөд 100 орчим халимны ердөө талыг нь далайд буцааж чадсан байна. Халимууд чухам юунаас болж эрэг рүү шидэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Хамгийн сүүлд 2020 онд халимууд олноороо үхсэн тохиолдол гарсан бөгөөд тухайн үед 470 орчим халим шидэгдэж, 200 орчим нь үхжээ.