Америкийн түүхэнд анх удаа Тэнгисийн цэргийн даргын албанд нэр дэвшсэн эмэгтэй Лиза Франчетти
2023-07-24

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Тэнгисийн цэргийн флотыг удирдахад эмэгтэй адмирал нэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь батлагдвал Пентагоны цэргийн албаны салбарыг толгойлох анхны эмэгтэй болох юм.


АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ түүний 38 жилийн туршлагыг онцолж, "Адмирал Франчетти карьерынхаа туршид үйл ажиллагааны болон бодлогын талбарт өргөн мэдлэгээ харуулсан. Газар дундын тэнгис дэх АНУ-ын зургаа дахь флот, Солонгос дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн флотыг удирдаж, Стратеги, төлөвлөлтийн нэгдсэн хэлтэст алба хааж байсан. Мөн түүний хувьд АНУ-ын тэнгисийн цэргийн флотод дөрвөн одтой адмирал цол хүртсэн хоёр дахь эмэгтэй. Одоогоор АНУ-ын Тэнгисийн цэргийн штабын орлогч дарга" гэжээ.

 

Франчеттигийн анх сэтгүүлч мэргэжилтэй байсан. Сургуулиа төгссөний дараагаар Тэнгисийн цэргийн коллежийг сонгон суралцаж төгссөн байна. Сургуулиа төгссөн цаг үеэс эхлэн Тэнгисийн цэргийн флотод 1985 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж буй. 


Хэрэв Франчетти сонгогдох юм бол АНУ-ын Тэнгисийн цэргийн штабын дарга болон АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга болсон анхны эмэгтэй болж түүхэнд бичигдэх юм. 

Shuud.mn
Сонин хачин