Африк дахь Вагнер бүлэглэл ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд очно
2023-09-01

ОХУ-ын хувийн цэргийн компани болох "Вагнер"-ыг үндэслэгч Евгений Пригожин наймдугаар сарын 23-ны өдөр онгоцны ослоор амиа алдсан. Түүний хувийн онгоцонд Вагнерын бусад командлагчид ч зорчиж явсан юм. Вагнерын эзэн болон командлагчид амиа алдсаны дараа өөр улс орнууд дахь Вагнерын бүлэглэлүүдийг хэн удирдах нь тодорхойгүй байв. Харин Блүмберг агентлагийн мэдээлснээр, Африк дахь Вагнерын бүлэглэл Оросын Батлан хамгаалах яамны мэдэлд очихоор болжээ. 

 

Тодруулбал, Африк болон Ойрх Дорнод дахь Вагнер компанийн бүхий л ажиллагаа ОХУ-ын Батлан хамгаалах яамны хяналтад очно гэж тус яам болон Кремль дэх эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг дамжуулжээ. Эх сурвалжэуудын өгүүлснээр, Төв Африк дахь Вагнерын төслүүдийг Батлан хамгаалах яамнаас томилогдсон тусгай байгууллага удирдах аж. Энэ байгууллагыг хэн удирдах талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа гэнэ. 

 

Энэ мэдээллийг Төв Африкийн эрх баригчид ч батласан байна. Тэд Вагнер хувийн цэргийн компанитай биш харин Оростой хэлэлцээ хийсэн гэж цохон тэмдэглээд, Кремлиэс томилогдсон хүмүүстэй ажиллана хэмээн мэдэгджээ. Мөн энэ улсын төрийн тэргүүний ахлах зөвлөх Фидель Гуанжика удирдлагын өөрчлөлтийг "Путин Ерөнхийлөгчийн илгээлт" хэмээн нэрлэсэн байна.

 

Одоогоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад ойролцоогоор 2000 хөлсний цэрэг бий. Тэд Ерөнхийлөгч Фостен-Аршанз Туадерын засгийн газрыг дэмждэг, мөн томоохон алтны орд газрыг хяналтдаа байлгадаг юм. Энд Пригожин таван жил ажиллах хугацаандаа Төв Африкийн Бүгд Найрамдах улсаас Судан, Мали хүртэл үргэлжлэх бүхэл бүтэн "вант улс"-ыг байгуулсан бөгөөд энэ нь Оросын цэргийн командлалд очно гэж эх сурвалжууд онцолжээ.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Батлан хамгаалах яам Ойрх Дорнод дахь нөлөөллөө өргөжүүлэхээр эрмэлзэж байгаа гэнэ. Тухайлбал Төв африкийн Бүгд Найрамдах Улсад байгаатай ижил тооны вагнерчуудыг Ливид оруулж, томоохон эрчим хүчний объектуудыг хамгаалуулахаар зэхэж байгаа аж.

 

Саяхан Ливи рүү Батлан хамгаалахын дэд сайд Юнус-Бек Евкуров очсон байна. Блүмберг агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, дэд сайд Оросын ажиллагаануудад тавих хяналтыг Вагнераас Батлан хамгаалах яаманд шилжүүлэх ажилд хяналт тавин ажиллаж байсан гэнэ. Үүний зэрэгцээ Евкуров саяхан Ливи рүү айлчлахдаа вагнерчууд шинэ командлагчтай болно гэдгийг Ливийн удирдлагуудад хэлжэнэ.

 

Энэ үйл явдал болон Пригожиний гэнэтийн үхлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владмири Путин бүхий л хөлсний цэргүүд Оросын төрд үнэнчээр зүтгэх ёстой гэж заасан тушаалд гарын үсэг зурсан юм.

 

Энд дуулгахад, Пригожин амиа алдахаас хэдэн долоо хоногийн өмнө түүний хувийн цэргийн компани Оросын Батлан хамгаалах яамны зүгээс ихээхэн дарамттай нүүр тулсан байна. Кремль дэх эх сурвалжуудын өгүүлснээр, Африк вагнерчуудын хяналтад хэвээр үлдэнэ гэж Путин мэдэгдэж байсан ч хөлсний цэргүүдийг Оросын цэргийн тээврийн онгоцуудыг ашиглахыг хориглосон байна. Түүнчлэн Оросын эрх баригчид Сирийн удирдлагад хандан, хөлсний цэргүүдийг Хмеймим агаарын баазыг ашиглахгүй болгож, хаахыг хүсчээ. Энэ бүхэн нь хувийн цэргийн компанийн логистикд ихээхэн хүндрэл учруулж, улмаар Пригожин эдгээр асуудлыг шийдэхээр Москва руу очсон аж. Түүний сүүлчийн аялал нь энэ байсан юм. 

WP: Пригожинийг орлох боломжгүй тул Вагнерын төгсгөл ирсэн

ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
b:
Орос зүгээр л гудамжны гар бсн бншд.
2023-09-01
ЗОЧИН:
ПРИГОЖИН БАС Л ШОРОНД ОРЖ БАЙСАН ХҮН ГЭХЭД ИХ Л ГЭНЭ БАЙНА ДАА, АЛУУРЧИН ПУТИНД ИТГЭНЭ ГЭЖ БАЙЖ БОЛОМГҮЙ АЛДАА ХИЙЖЭЭ, БИ БАРАГ ПРИГОЖИНИЙГ ӨРШӨӨЖ БЕЛАРУС ЯВУУЛЛАА ГЭХЭД НЭГ ИХ УДАХГҮЙ АЛАГДАХ ЮМ БНА ГЭДГИЙГ ТӨСӨӨЛЖ БСАН ЮМ ДАА. ПУТЛЕР БОЛ АЛУУРЧИН, ГИТЛЕРЭЭС Ч ИЛҮҮ ГАРАХ НҮГЭЛТЭЙ ХҮН, УДАХГҮЙ ҮХЭЛ НЬ ХАР ТОЛГОЙ ДЭЭР НЬ ИРНЭ ДЭЭ
2023-09-01
Гадаад улсад хөлсний алуурчидтай арми болно гэсэн үг үү. Гайхах ч юу байх вэ, угаасаа олон улсад террорист улс гээд нэр авчихсан
2023-09-01