Хойд Солонгос Япон тэнгис рүү бага тусгалын хоёр баллистик пуужин хөөргөжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс иш татан Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын хөөргөсөн хоёр пуужин 360 км замыг туулж тэнгист унасан байна. Наймдугаар сарын 30-ны орой Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг "тактикийн цөмийн цохилт" өгөх сургуулилалт хийсэн хэмээн мэдээлж байв. Энэ сургуулилалтын үеэр Өмнөд Солонгосын "гол командын төв болон шуурхай нисэх буудал" дээр өгөх цохилтын бэлтгэл хийсэн аж.
Хойд Солонгосын талын мэдээллээр, баллистик пуужин хөөргөсөн нь наймдугаар сарын 30-ны өдөр Солонгосын Дорнод болон Баруун тэнгист Америкийн стратегийн цөмийн бөмбөгдөгчид орж ирсний хариу гэнэ. Энэ бөмбөгдөгч Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцуудтай хамтран сургуулилалт хийсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |