Дэлхийн хамгийн том шилтэй вискиг Вьетнамын бизнесмен худалдан авчээ. Вискиний худалдаа өнгөрсөн жил Шотландад болсон ч худалдан авагчийн талаарх мэдээлэл саяхан ил болсон байна.
The Mirror сонины мэдээлснээр, 311 литрийн шилтэй Macallan вискиг Вьетнамын бизнесмен Вьет Нгуен Динь Туан 1,1 сая фунт стерлингээр (shuud.mn: монгол мөнгөөр 4,6 тэрбум төгрөг ) худалдан авчээ. Энэ виски дэлхийн хамгийн том шилтэй виски гэж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн бөгөөд бизнесмен эр вискигээ Гиннессийн гэрчилгээний хамт цуглуулгадаа багтаасан байна.
Вьетнамын бизнесмен Вьет Нгуен Динь Туан дэлхийн хамгийн ховор, эртний согтууруулах ундааны асар их цуглуулгатай. Түүний цуглуулгад голчлон коньяк, виски багтдаг гэнэ.
Түүний асар их үнээр худалдаж авсан вискиний шил The Intrepid гэдэг нэртэй, дэлхийн 11 судлаачийн шинэлэг ололтод зориулж ийн нэрлэсэн бөгөөд эдгээр судлаачдын хөрөг шошгон дээр нь дүрслэгдсэн байдаг аж. Хүнтэй чацуу өндөртэй энэ шилэнд висскиний стандарт шилээр тооцвол 444 шил виски багтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |