Пүрэв гарагт Өмнөд Африкийн Йоханнесбург хотод байх таван давхар барилгад гал гарч, олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ гал түймрийн улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж пүрэв гарагт мэдээлж байсан бол хохирогчдын тоо дахин нэмэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Төв Африкийн Йоханнесбург хотод байх таван давхар барилга шатсаны улмаас амиа алдсан хүний тоо 73 болж нэмэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд долоон хүүхэд байгаагийн хамгийн бага нь саяхан нэг ой хүрсэн хүүхэд байжээ. Мөн гал гарах үеэр угаартаж нас барсан хүмүүсээс гадна галаас зугтан, аврагдах гэж оролдон цонхноос үсэрсний улмаас амиа алдсан хүмүүс ч байгаа аж.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, таван давхар барилгад гарсан галыг бүрэн унтраасан. Одоо амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, гал түймэр гарсан шалтгааныг тодруулах ажлыг явуулж байгаа гэнэ. Энэ барилгад 200 орчим орон гэргүй хүн хууль бусаар амьдарч байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |