Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан хэрэг гарсан. Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 дөрвөн онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар наймдугаар сарын 31-ний өдөр батлаж байв. Дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатсан гэж мэдээлсэн ч гэмтлийн зэргийн талаар мэдээлэл өгөөгүй юм.
Харин хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас харахад, Псковын нисэх буудал дээр байрлах 334 дүгээр цэргийн тээврийн нисэхийн хорооны Ил-76 хоёр онгоц дроны халдлагын улмаас бүрэн шатсан байна. Харин өөр хоёр онгоц эвдрэл гэмтэл авсан нь хиймэл дагуулын зурагнуудаас харагдах аж. Энэ зургуудыг MT Anderson гэх нэрээр нэгэн судлаач цахим орчинд нийтлэжээ.
Псковын нисэх буудалд болсон халдлагын дараа цэргийн тээврийн Ил-76 онгоцууд гэмтэл авсан талаар Оросын төрийн хэвлэл болох ТАСС агентлаг мэдээлж байсан юм. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам өнөөг хүртэл энэ хэрэгтэй холбоотой тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |