Дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болох Нью-Дели хотын оршин суугчид Энэтхэгийн бусад хотуудын оршин суугчидтай харьцуулахад харьцангуй бага насладаг гэнэ. Ийм судалгааг Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын сургуулийн эрдэмтэд хийжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр, сүүлийн 20 жилийн хугацаанд Энэтхэгийн агаарын бохирдол жилээс жилд огцом нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь аж үйлдвэрийн хөгжил болон хүн амын өсөлттэй холбоотой аж. Нью-Дели хотод агаарын бохирдол хамгийн их бөгөөд жилээс жилд хүний дундаж наслалт багасч, энэ хотын оршин суугчид бусад бүс нутагт амьдардаг хүмүүстэй харьцуулахад дунджаар 12 жилээр бага насладаг нь тогтоогджээ.
Энэтхэг агаарын бохирдлын асуудлыг шийдэхээр төрөл бүрийн арга хэмжээ авдаг ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Тээврийн хэрэгслээс гарах хорт утааг багасгаж, хог хаягдлыг устгах ажлыг зохицуулж, ногоон байгууламж ихээр бий болгосноор энэ асуудлыг шийдэх боломжтой гэж эрдэмтэд онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |