Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон болон өөр хэд хэдэн сайд Фукушима -1 атомын цахилгаан станцын ойролцоогоос барьсан загас идэж байгаа бичлэгийг Японы хэвлэлүүд түгээжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, эрх баригчдын төлөөлөгчдөд оройн хоолойн дээр Фукушима станцын ойролцоох хэсгээс барьсан наймаалж, загас өгсөн байна. Тэд энэ үйлдлээрээ атомын цахилгаан станцын орчмоос барьсан далайн бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэдгийг харуулахыг зорьсон аж.
Эргэн сануулахад, наймдугаар сарын 24-ний өдөр Японы Фукушима-1 атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгаж эхэлсэн. Энэ усыг 2011 онд байгалийн гамшгаас үүдэн станц дээр осол болоход реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан юм. Усыг хадгалж байсан нөөцлүүр сав дүүрсний улмаас усыг цэвэршүүлэн тэнгист асгах шийдвэр гаргасан. Харин энэ нь хөрш орнууд төдийгүй Японы ард иргэдийн зүгээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Улмаар Японы иргэд атомын цахилгаан станцын реактор хөргөсөн усыг тэнгист асгах нь экологи, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэн эрх баригчдынхаа эсрэг шүүхэд гомдол гаргахаар болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |