Усны хомстолд орсон Стамбул зүлэг, цэцэрлэг услах ажлыг зогсоожээ
2023-08-31

Туркийн Стамбул хотод ган гачгийн улмаас усны хомстолд орох нөхцөл бүрдсэн талаар эрх баригчид нь анхааруулж, иргэдийг усны хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байлаа. Нөхцөл байдал дээрдээгүй тул ус хэмнэх үүднээс дараагийн алхмыг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. 

 

Анадолу агентлагийн мэдээлнсээр, усны нөөц багассаны улмаас 15 мянган хэрэглэгчид цэцэрлэг, зүлэг услах ус дамжуулах ажлыг түр зогсоожээ. Стамбулын Ус сувгийн удирдах газраас хэрэглэгчдэдээ холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иргэдийн ундны усыг хэмнэх үүднээс ийм алхам хийсэн гэж эрх баригчид тайлбарлажээ. 

 

Стамбулын Ус сувгийн удирдах газрын долоон сая хэрэглэгчийн 15,6 мянга нь зүлэг, цэцэрлэг услах зорилгоор ус ашигладаг аж. Энэ зорилгоор ашиглах усны хэмжээ сүүлийн үед хэд дахин нэмэгдэж, ган тохиоогоогүй үед 100 мянган куб метр байсан бол одоо усны хэрэглээ сард 800 мянган куб метр болсон тул ногоон байгууламж услах усыг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин